UBLife Logo
Эрүүл мэнд

Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ

Ub.life
Ub.life
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг монгол иргэдийг ОХУ-ын Буриад улсад Д вирусийн эмчилгээнд хамруулах, сарын 160,000-170,000 рублийн үнэтэй эмчилгээг 135,000 болгохоор ярилцаж байгаагаа мэдэгдлээ. Мөн АНУ-ын "Hipatitis" компанитай элэгний Д вирусийн эмчилгээний бүтээгдэхүүн авах тухайд ярилцаж байгаа аж. Европын холбоонд зарагдаж буй эмчилгээний нэг сарын үнэ 12,000 евро бөгөөд АНУ-ын эмийн үйлдвэрээс авахаар тохиролцвол найм дахин бага дүнгээр оруулж ирэх боломжтой байгааг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар дэмжжээ. 

АНУ-ын талаас нэг жил 1,000 тариа нийлүүлэх боломжтой гэж байгаа бол Буриадаас 700-1000 орчим тариа нийлүүлнэ гэж мэдэгдсэн учраас бүх иргэдийг нэг дор эмчилгээнд хамруулах боломжгүй юм. Д вирусээр өвчилж буй иргэдийн дийлэнх нь ахмад настнууд байдаг тул эмчилгээний зардал өндөр байх нь тэдгээр иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлнө. Тиймээс татвараас чөлөөлснөөр АНУ-аас оруулж ирэх үнийг хэт өндөр байхаас сэргийлэх юм.

Энэ жил "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрт Засгийн газраас тусгасан долоон тэрбум, өнгөрсөн онд төсөвлөснөөс зургаан тэрбум төгрөг үлдсэн, ийнхүү нийт 13 тэрбум төгрөгөөр Д вирусийн эмчилгээний зардлыг шийдэж энэ ондоо багтааж эхлүүлэхээр төлөвлөжээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.