Цистит буюу давсагны үрэвслээр эмэгтэйчүүд бидний дийлэнх нь амьдралдаа нэг удаа ч болов өвдөж, шаналж байсан байдаг. Энэ өвчин нь дан ганц эмэгтэйчүүд ч гэлтгүй эрчүүдэд ч мөн адил тохиолддог. Хэрвээ та циститтэйгээ тэмцэж буй бол мөн урьдчилан сэргийлэхийг хүсэж байвал дараах нийтлэлд анхаарлаа хандуулаарай.
Цистит гэж юу вэ?
Цистит нь шээсний замын халдварын хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд давсагны нянгийн гаралтай үрэвслийг хэлдэг. Энэ өвчин нь эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог бөгөөд шээсний сүвээр дамжин халдвар орсноор үүсгэддэг байна. Мөн ихэнх тохиолдолд биеийн ялгадас буюу өтгөнөөс халдвардах тохиолдол элбэг. (Жишээлбэл: Escherichia Coli, Klebsiella pneumoniae, Proteus mirabilis, Enterococcus faecalis гэх мэт бактериуд нь ялгадасаас дамжих эрсдэлтэй) Харин зарим тохиолдолд арьснаас мөн халдварлах боломжтой. (Жишээлбэл: Staphylococcus saprophyticus төрлийн бактери арьснаас халдварлах боломжтой.)
Циститийн шинж тэмдэг

Шээс ойр ойрхон хүрэх боловч шээс бага багаар гарна
Шээхэд халуу оргиж, өвдөх
Шээсний өнгө өөрчлөгдөх (булингартай, цустай)
Шээсний үнэр өөрчлөгдөх
Хэвлийн доод хэсгээр өвдөх
Шээхэд маш зовиуртай
Халуурах
Циститийг эмчлэхүй:

1. Антибиотик эмчилгээ
Эмчийн зааврын дагуу антибиотик эмийг 5-7 хоногийн хугацаанд тууштай уух эсвэл тариулах нь халдварын үүсгэгчийг устгахад тусална. Антибиотик эмчилгээ эхэлхээс өмнө шээсний бактерлоги болон антибиотик мэдрэг өгөх шаардлагатай. Дараах хоёр шинжилгээний тусламжтайгаар таны биед буй бактери ямар антибиотикт устахыг хэлж өгдөг.
2. Өвдөлтийг намдаах эмүүд
Шээхэд өвдөх, халуу оргих зовиурыг намдаахын тулд өвдөлт намдаах эмүүдийг хэрэглэж болно. Гэвч шинжилгээний өмнө ямар нэгэн эм бэлдмэл хэрэглэхгүй байхыг санал болгож байна. Хэрэв ямар нэгэн эм хэрэглэсэн тохиолдолд таны хариу буруу гарах магадлалтай.
3. Шингэн зүйл ихээр уух
Их хэмжээний шингэн уух нь шээсний замаас бактерийг зайлуулахад тусалдаг. Тиймээс ойр ойрхон бага багаар 2-3л ус уух хэрэгтэй.
4. Цангис жимсний шүүс уух
Цангис жимсний шүүс нь шээсний замыг цэвэрлэхэд тустай бөгөөд бактерийг үлдэн хөөх, хаван бууруулах үйлчилгээтэй.
5. Халуун жин тавих болон давсагны булчин суллах дасгалууд хийх
Давсагны орчимд халуун жин тавих болон булчин суллах дасгал нь давсагны булчинг суллаж, өвдөлтийг намдаадаг. Гэвч энэ нь түр зуурын тул эмнэлэгт яаралтай хандаарай.
6. Бэлгийн харилцаанаас зайлсхийх
Эмэгтэй хүний шээсний сүв, бэлэг эрхтэн, шулуун гэдэсний амсар 3 ойрхон зайтай орших тул бэлгийн харилцаанд орох нь нянгийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс цистит туссан үедээ аль болох бэлгийн харилцаанаас зайлсхийгээрэй.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

Циститээр нэг ч удаа өвдөж үзээгүй хүн байдаг. Тэгэхээр энэ төрлийн өвчлөлөөс бүрэн сэргийлэх боломжтой гэсэн үг.
Шээсний сүвийг бие зассаны дараа урдаас хойш чиглэлтэй арчиж цэвэрлэх (охиддоо багаас зааж өгөх)
Ариун цэвэр сайн сахих (Ялангуяа хүндэрсний дараа угаалга хийх. Учир нь ихэнх циститын бактери өтгөнд хадгалагддаг. Хүүхдүүддээ угаалга хийх дадлыг суулгах.)
Ойр ойрхон шээх
Шээсээ удаан тэвчихгүй байх
Шингэн зүйл тогтмол уух
Даавуун дотуур хувцас өмсөхөөс зайлсхийх
Бэлгийн хавьтлын дараа шээсээ гаргах
Биеийн дархлааг сайжруулах
Усанд санд орохдоо ариутгалыг нягт шалгах гэх мэт.
Анхаарах зүйлс
Циститийн үед дур мэдэн антибиотик эмчилгээ эхлэхгүй байх
Халуун жин байнга тавих нь шинж тэмдгийг бүдэгрүүлэх мэт боловч биеийн эсэргүүцэл суларвал бөөрийг гэмтээдэг
Шээсний замын халдвар нь бөөрний халдвар руу шилжих, улмаар бөөрийг гэмтээх эрсдэлтэй тул эмчийн зааврын дагуу эмчилгээ хийх нь чухал
Эх сурвалж: энд дарна уу, Намдумандал сувилал хүний их эмч Т.Цолмандах