UBLife Logo
Newsfeed

Энэ онд нээлтээ хийсэн ШИЛДЭГ 12 солонгос драма

Энэ онд нээлтээ хийсэн ШИЛДЭГ 12 солонгос драма

Энэ онд Солонгосын кино ертөнцөд шинэ, шуугиан тарьсан олон ангит кино ихээр төрөн гарлаа. Та бүхэн тэр дундаас энэ хэдэн киног заавал үзэх ёстой юм шүү.


1. Start-Up (2020)

Саяхан л гол дүрийн хоёр залуугаас болж хуваагдаад, дайтаад байсан кино шүү дээ. ТҮүнээс нь болоод ч юм уу Монголд их алдартай болсон кино. Та ч бас үзэхэд гэмгүй байх. Ерөөсөө л гол дүрийн эмэгтэй аль залууг нь сонгох бол...

2. True Beauty (2020)

Webtoon-ий алдарт комик ийнхүү олон ангит кино болон үзэгчдэд хүрч эхэллээ. Сая хоёрдугаар анги хүртэл нь үзээд шинэ ангиа хүлээгээд сууж байна. Гол дүрүүд сайн, үйл явдал ч хөөрхөн болж байна лээ. Та яг одоо гарч байгаа цувралыг хүлээж үзмээр байвал энэ хамгийн зөв сонголт.

3. The World of the Married (2020)

Гэрлэлт гэдэг тийм ч амар хялбар зүйл биш ээ. Гэхдээ энэ киног үзэх үед та бүр ч ихээр энэ тухай бодож, айж мэднэ. Хууралт, өшөө авалт гээд солонгос кинонуудад элбэг харагддаг сэдэв хэдий ч үүн шиг хийцтэй, чанартай нь тийм ч олон биш.

4. Extracurricular (2020)

Өөрийн авьяас чадварыг ашиглан амьдралаа өөрчлөхийг оролдож буй хүүгийн тухай гарна. Гол нь энэ кино энгийн ахлах сургуулийн тухай бүтээлүүдээс өөр, хийц нь ч өвөрмөц. Зураг авалтын зарим хэсэг, дүрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлж буй хэсгүүд сонирхолтой, өөр санагдана.

5. It's Okay to Not Be Okay (2020)

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай сүүлийн хэдэн жилд хүмүүс ч их анхаардаг болсон. Мөн кино бүтээлүүд ч мөн сэтгэлзүйн асуудалтай хүмүүс дээр төвлөрч, тэдний дотоод сэтгэл, амьдралыг илүү уудалж харуулж байна. Энэ киног үзэх эхний шалтгаан бол мэдээж энэ. Харин хоёр дахь нь, гол дүрийн эмэгтэй нь маш "күүл" нэгэн бий.

6. Itaewon Class (2020)

Өөрсдийн мөрөөдлийг бодит болгохоор тэмцэж буй найзуудын тухай гарна. Гол нь дүр болгон нь онцгой, сонирхолтой бас бусад солонгос кинонд байдаггүй шийдлүүд, дүрүүд ч их гарна. 

7. Hospital Playlist (2020)

Өмнө нь хийгдсэн эмч, эмнэлэгтэй холбоотой кинонууд дундаас хамгийн бодитой, амьдралд ойр кино болсон хэмээн маш сайн үнэлгээ авсан шинэхэн цуврал. Эмнэлэгт ажилладга таван найзаар танд эмч нарын амьдрал, мэргэжил, нөхцөл байдал болон нөхөрлөл зэргийг харуулна. 2021 онд хоёрдугаар бүлэг гарахаар хүлээгдэж байна. 

8. The Tale of a Gumiho (2020)

Эрэгтэй есөн сүүлтийн тухай өгүүлэх энэ киноны сүүлийн анги саяхан гарч дууссан. Гол дүрд нь "Goblin" киноны эрлэгийн элчийн дүрээр дасал болсон И Дун Үг тоглосон юм. Харанхуй, нууцлаг дүрийг тэр ямар гоё гаргадаг билээ дээ.

9. Memorist (2020)

Гэмт хэрэг, нууцлаг төрлийн бүтээл. Мөн л "Webtoon"-ий бүтээлээс сэдэвлэн хийжээ. Гол дүрийн залуу мөрдөгч янз бүрийн өвөрмөц чадвартай бөгөөд хэрхэн түүнийгээ ашиглан хэргүүдийг мөрдөж буйг үзээрэй.

10. Hi Bye, Mama! (2020)

Нас барсан бүсгүй 49 хоногийн турш амьдрах боломжтой болж, дахин гэрлэсэн нөхөр, бяцхан охин дээрээ ирэх болно. Та амьдралд юу чухал болох тухай болон амьдралын үнэ цэнийг энэ киноноос мэдэрнэ.

11. A Piece of Your Mind (2020)

Салбартаа маш алдартай, ухаалаг компьютер програмист залуу болон дууны инженер бүсгүй хоёр маш сонирхолтой байдлаар учирч, тэдний хайр дурлал хэрхэн сонирхолтой байдлаар өрнөхийг үзээрэй. 

12. Crash Landing on You (2019)

2020 оны эхээр гарч дууссан болохоор энэ оны кинонууд дунд оруулж байна. Энэ оны магадгүй хамгийн дуулиантай бүтээл байх. Шүхэртэй үсэрсэн бүсгүй санаандгүй байдлаар Хойд Солонгост бууж, харин нэгэн офицер түүнийг илчлэх бус нуухыг оролдон тусалж эхлэх болно. Мэдээж энэ кинонд монгол хүмүүс багахан ч атугай дүрээ мөнхөлж мөн зураг авалтын хэд хэдэн хэсэг нь манай улсад хийгдсэнийг та бүхэн мэдэх биз ээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
1
51
1
0
0
1
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Уянга\13.250.115.184
Улам сажруулаарай
Уянга\13.229.157.231
Улам сажруулаарай
Уянга\13.229.157.231
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.