БНХАУ-ын Эрээн хотын Гаалийн газар энэ сарын 16-нд 2023 онд Эрээн боомтоор дамжин экспортолсон жимс, хүнсний ногоо 110 мянган тонноос давсан тухай дүнг танилцуулжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 70.2 хувь өссөн үзүүлэлт аж. Эрээн нь Монголд нээлттэй Хятадын хамгийн том хуурай боомт бөгөөд Хятадаас авах жимс жимсгэнэ, хүнсний ногоо болон хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өссөөр байгаа юм.
2023 онд Эрээн боомтоор 113 мянган тонн жимс, хүнсний ногоо экспортолсон бөгөөд үнэ нь 210 сая юань буюу 98.7 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 70.2 хувь, 66.1 хувь тус тус нэмэгджээ.