Дэлхийн шилдэг кино наадмууд, тоглолтууд онлайнаар зохион байгуулагдаж буй энэ үед манай улсад ч бас Европын шилдэг, шинэлэг кинонуудыг толилуулах Еврөпын кино наадам онлайнаар зохион байгуулагдаж байна. Энэхүү наадмаар үзэгчид та бүхэнд хүрэх 16 бүтээлийг Алтан хальс холбооныхон чанарын өндөр түвшинд орчуулж, хянан та бүхэндээ хүргэж байна!

Та бүтэн нэг сарын турш онлайнаар монгол хэлээр орчуулсан сонирхолтой бүтээлүүдийг хүлээн авч үзэх боломжтой юм.

Кино наадмын хүрээнд толилуулах дээрх бүтээлүүд нь Европын кино наадмуудаас тэргүүн шагнал хүртэж, кино шүүмжлэгчдийн өндөр шалгуурыг даван сонгогдсон кинонууд бөгөөд Европын Холбооны 15 гишүүн орны 16 бүтээлийг та 5 дугаар сарын 18-наас эхлэн Монгол дуу оруулалт буюу тухайн улсын хэлээр субтитртэйгээр үзэх боломжтой.
Та дуу оруулгатай, хадмал орчуулгатай чанартай кинонуудыг ЭНД дарж үзээрэй.
Хүлээн авч үзэх боломжтой кино бүтээлүүд:
















Хэрхэн үнэгүй үзэх вэ?
Та үзэхийг хүссэн киногоо сонгоод "Watch Film" дээр дарна. Тэр үед бүртгэлийн хуудас гарч ирэх бөгөөд та бүгдийг нь бөглөж дуусаад, бичсэн мэйл хаягтаа хандан мэйлээ баталгажауулаад л шууд үзэж эхлэх боломжтой!
