Халдварын үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр зургаадугаар сарын 1 буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хэрхэн өнгөрч буйг дурандаа буулгалаа. Жил бүрийн энэ л өдөр энхрий бяцхан үрс ээж аавтайгаа, найз нөхөдтэйгөө уулзах таатай боломж тохиодог билээ. Нэг ёсондоо зуныг угтах баяраа энэ өдөр тэмдэглэдэг гэхэд болно. Хүүхдийн баяраар тэдний хамгийн их цагаа өнгөрөөдөг газар болох Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн, Чингисийн талбай, “Хүүхдийн ордон” хавиар өнөөдөр өмнөх жилүүдээс харьцангуй нам гүм өнгөрч байна.
Хүүхэд бүхэн хэзээд, хаана ч аз жаргалтай байг ээ.