UBLife Logo
Мэдрэмжтэй мэдээлье

Фото: "Мэдрэмжтэй мэдээлье” гэрэл зургийн уралдааны шилдгүүдийг шалгарууллаа

У.Чинзориг
У.Чинзориг
Фото: "Мэдрэмжтэй мэдээлье” гэрэл зургийн уралдааны шилдгүүдийг шалгарууллаа

“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс хэвлэл мэдээллийн агуулга дахь жендэрийн тэгш бус байдал, хэвшмэл ойлголтыг халах зорилгоор гэрэл зургийн уралдааныг хэвлэлийн гэрэл зурагчдын дунд энэ оны 10-р сарын 3-наас 12-р сарын 1-ний хооронд амжилттай зохион байгууллаа. 

Уралдаанд нийт 60 гаруй гэрэл зураг ирснээс шилдэг 30 бүтээлийг “Мэдрэмжтэй мэдээлье” нийгэм, улс төрийн манлайлагч эмэгтэйчүүдийн ӨРТӨӨЧИЛСӨН үзэсгэлэнгийн хүрээнд 12-р сарын 9-нөөс 15-ний өдрүүдэд дэлгэж байгаа юм.  Мөн хөрөг, баримтат, жендэрийн хэвшмэл ойлголтыг халсан гэрэл зураг гэсэн гурван төрөлд шилдэг гэрэл зургуудыг тодруулж, өчигдөр шагнал гардуулав. 


“Мэдрэмжтэй мэдээлье” ХӨРӨГ гэрэл зургийн Тэргүүн байрт МPA-ийн гэрэл зурагчин Д.Занданбат /Улс төрч Ц.Оюунгэрэлийн хөрөг зураг/, Дэд байрт GoGo.mn сайтын сэтгүүлч Г. Өнөболд /УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн хөрөг зураг/ шалгарчээ.

“Мэдрэмжтэй мэдээлье” БАРИМТАТ гэрэл зургийн Тэргүүн байрт Itoim сайтын сэтгүүлч гэрэл зурагчин Э.Ганзориг /УИХ-ын гишүүн Б. Баярсайханы зураг/, Дэд байрт МPA-ийн гэрэл зурагчин Б. Бямба-Очир /Ерөнхийлөгчид нэр дэвшсэн анхны эмэгтэй Н. Удвалын зураг/ шалгарлаа. 

“Мэдрэмжтэй мэдээлье” ЖЕНДЭРИЙН ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТЫГ ХАЛСАН гэрэл зургийн Тэргүүн байрт GoGo.mn сайтын сэтгүүлч А.Эрхэмбаяр /Тавд нэг….зураг/, Дэд байрт Өнөөдөр сонины гэрэл зурагчин Э. Харцага /Эмэгтэйчүүд ууланд гарч болно шүү/ тус тус шалгарлаа. 

Энэхүү уралдааныг БНСУ-ын КОЙКА Олон улсын байгууллагын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс зохион байгуулсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.