UBLife Logo
2018 оны Нөлөө бүхий 50

2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар

2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар

Тоон хэмжүүр

Нийтлэлч З.Боргилмаа

Аливаа албан тушаал тамгатай, тамганаас дутахгүй “зэвсэгтэй” ирдэг нь бодлогын арга хэрэгсэл. У.Хүрэлсүхийн танхим засгийн ажил авснаас хойших энэ нэг жилийн хугацаанд Сангийн сайдынх нь хувьд зээлийн хүүг бууруулах бодлогын арга хэрэгслийг эрс зоримог хөдөлгөсөн юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2017 оны зун ажлаа авахад төр өөрийн мөнгөө арилжааны банкуудад 6 хувийн хүүтэй зээлдүүлчихээд үүнээс өндөр хүүтэйгээр үнэт цаас гаргах замаар арилжааны банкуудаас буцаагаад зээл авдаг жишиг тогтчихсон байв. Ардчилсан нам засаг барьсан өмнөх дөрвөн жилд тогтсон энэ жишгийг 2016 оны сонгуулийн дараа байгуулагдсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар үргэлжлүүлж байлаа.

Энэ сангийн бодлогыг Ч.Хүрэлбаатар эрс өөрчилсөн. Тэрбээр ажлаа авмагц арилжааны банкуудад эргэлдэж байсан төрийн мөнгийг төрийн нэгдсэн санд буцаан төвлөрүүллээ. Дараахан нь 2018 оны нэгдүгээр сараас эхлэн Засгийн газар үнэт цаас гаргахаа болих шийдвэр гаргасан. Засгийн газрын үнэт цаасаар барьцаалан арилжааны банкуудаас авсан зээлийн хүү дээд тал нь 16-17 хувьд хүрч байлаа.

Түүнийг 2018 оны нөлөө бүхий хүнд нэрлэх нэг шалтгаан нь Монгол Улсын зээлжих зэрэглэл ахисан явдал. Зээлжих зэрэглэл ахина гэдэг гадаад зах зээлээс босгож буй төрийн болоод хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалт арай бага хүүтэйгээр олдоно гэсэн үг. Бага хүүтэй олж ирсэн мөнгөөрөө банкууд бага хүүтэй зээл гаргаж бизнесийн орчинг дэмжинэ гэсэн үг.

Бодлогын үр нөлөө нь тоогоор хэмжигддэг Сангийн сайдын хувьд шалгалтуудыг давсаар шинэ оны босгыг давж байна.

Сангийн бодлого мэргэжлийн багт очсоноор нэг жилийн хугацаанд ямар өөрчлөлт гарсныг дээрх жишээнүүд зах зухаас батлаад өгнө. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш 2018 оны есдүгээр сарыг хүртэл нийт таван их наяд 698 тэрбум төгрөгийн өр төлжээ. Он дуустал дахин 875 тэрбум төгрөгийн өр нэмж төлөх төлөвлөгөөтэй.

Сангийн сайдын ажлыг үе үе ОУВС-гаас “шалгах” болсныг та бид мэднэ. Тэдэнтэй хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн зургаа дахь шатны үнэлгээгээр Монгол Улсын эдийн засаг 6.4 хувийн өсөлттэй, төсөв нь 341.9 тэрбум төгрөгийн ашигтай гарав. Бодлогын үр нөлөө нь тоогоор хэмжигддэг Сангийн сайдын хувьд шалгалтуудыг давсаар шинэ оны босгыг давж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
8
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
2018 оны дуулиан: Сундуйн Батболд

2018 оны дуулиан: Сундуйн Батболд

Сайн сайхан орчинд амьдрахыг хүсэгч хотын иргэний хувьд шинэ Засаг дарга бүрт итгэн хүлээдэг. Эрх баригч нам бүрт, Засаг дарга бүрт өөрийн өнгө төрх, арга барил байдаг. Надад таалагдах, эс таалагдахаас үл хамаарч “Сундуйн хүүд нэг бодол бий” биз хэмээн өнгө төрх, арга барилыг нь таних гэж хоёр жил мөн л хүлээв.