UBLife Logo
2018 оны Нөлөө бүхий 50

2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд

2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд

Цоож

"Гэрэг" сэтгүүлийн улстөрийн автор Б.Энхцэцэг

Улс төрийн томоохон намын дарга солигдох, нэг үеэс нөгөө рүү удирдлага шилжих үйл явц түүхэнд бичигдэн үлдэнэ. Шинэ нь хуучнаа хүндэтгэлтэйгээр үддэг, хуучин нь шинэдээ ерөөл талбин холддог дэг жаяг, ёс жудаг Монголын улс төрийн соёлоос улгүй арчигджээ. М.Энхболд огцорч, У.Хүрэлсүх ирсэн 2018 он эрх барьж буй МАН-д хүч тарамдуулсан хүнд сорилтуудыг тулгасаар улирч байна.  

У.Хүрэлсүх М.Энхболдоос МАН-ын даргын тамгыг шилжүүлж авсан Бага хурлын хүчээр УИХ-ын даргын албан тушаалыг нь өгүүлэх тогтоол гаргууллаа. Үүнийг М.Энхболд Үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчсөн, хууль тогтоох байгууллагын эрх мэдэлд халдсан явдал хэмээн үзэж байгаа учраас Бага хурлын тогтоолыг дагахгүй гэдгээ мэдэгдээд байна. Одоо мөрдөж байгаа хууль болон МАН-ын дүрэмд УИХ-ын даргыг Бага хурал огцруулах эрхгүй нь үнэн боловч М.Энхболдод намын олонхын санал, шийдвэрээ үл дагах хүндэтгэн үзэх шалтгаан байгаа юм.

М.Энхболд, У.Хүрэлсүх нарын тулааныг харахад нэг талд төрийн албыг худалдан 60 тэрбумын санхүүжилт босгохоор оролдсон наймаачид, нөгөө талд ЖДҮХС-гаас зориулалт бусаар зээл авсан ёс зүйгүй улстөрчид зогсоод шударга ёсны нэр барин байлдаж байх шиг. Бага хурлын үеэр М.Энхболдод тулгасан хамгийн том ял нь 60 тэрбум. Түүнчлэн МАНАН-г үүсгэсэн, шударга бусын хонгилыг бий болгосон, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь эзэмшигчдийг хаацайлсан зэрэг гэм тэр сонсоод буй. Ийнхүү М.Энхболд энгэртээ Монголын их улс төр дэх шударга бусын хонгилын түлхүүрийг өвөртөлсөн “манаач” болж хувирлаа.

Тэр УИХ-ын даргын албыг өгөхөө илэрхийлсэн ч одоогоор үгүй гэдгээ мэдэгдсэнээс үзэхэд, явах цаг болсноо ойлгожээ. Харин үнэн хийгээд худал, өнөөдөр болон маргаашийн ялгаанд М.Энхболдын учир шалтгаан нуугдаж байх шиг. УИХ-ын даргын албыг өөртөө авч үлдсэнээрээ шударга бусыг биш, шударга ёсыг манаж буйгаа батлахад, улстөрчдийн хэн нь хэн бэ гэдгийг харуулахад түүнд хугацаа хэрэгтэй болж байгаа мэт. Тэсвэр тэвчээртэйгээр хатуу зогсож байгааг нь харахад түүнд ингэж зөрөх учир жанцан, өвөрт нь ямар нэг цоож үнэхээр байх шиг. Тэр цоожоо лав л Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гарт атгуулахыг хүсэхгүй байна.

Орчин үеийн хаалганы цахим түлхүүртэй харьцуулахад эв хавгүй, уран үггүй, элдэв арга саамгүй М.Энхболд оньсон чагттай монгол цоож. 

Түүний үйлдлүүдийг ажиглахад ч ямар нэг технологи, смарт үйлдэлгүй нэг тийм лут том бул хар цоож гэмээр. Тэр юуг түгжсэн хэрэг бол... Ирж буй 2019 онд ч М.Энхболд улс төр сонирхогчдын амны бай, анхаарах өнцөг, онцгой дүр байх нь ойлгомжтой болсон.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
3
0
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
2018 оны дуулиан: Сундуйн Батболд

2018 оны дуулиан: Сундуйн Батболд

Сайн сайхан орчинд амьдрахыг хүсэгч хотын иргэний хувьд шинэ Засаг дарга бүрт итгэн хүлээдэг. Эрх баригч нам бүрт, Засаг дарга бүрт өөрийн өнгө төрх, арга барил байдаг. Надад таалагдах, эс таалагдахаас үл хамаарч “Сундуйн хүүд нэг бодол бий” биз хэмээн өнгө төрх, арга барилыг нь таних гэж хоёр жил мөн л хүлээв.