UBLife Logo
Авторын булан

Ичсэн хүн “Андлалын өргөө” нураана

Ичсэн хүн “Андлалын өргөө” нураана

Монгол хэлэнд “Ичсэн хүн хүн ална”, “Ичиж үхэх” зэрэг ичихтэй холбоотой хатуу хэлц үгс олоон байх. Хэл, сэтгэхүйн талаасаа байж болох магадлалтай энэ үгийг “бараг л” баталсан нэг явдал Улаанбаатар хотоос зүүн тийш 400 гаруй километрийн зайд болжээ.

Монгол Улсын Ерөнхий Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийг жинхэнэ соёл, аялал жуулчлалын бүс нутаг болгохоор мэргэн арга олжээ. Андтай бүхэн зорин очдог, андгүй нэг нь мөргөн очдог сайхан өргөө бүтээе гэж шийджээ. Мэргэн аргаа лавшруулаад зөвхөн монгол андууд ч биш, дэлхий дахины андууд нэгдээд 400 сая анд цуглах дөмөгхөн ажил хийхээр төлөвлөв. Гаргууд сайхан санаа учраас намынхаа андуудаар түрий барин төсвийн мөнгөнөөс хоёр тэрбумыг гарган цогцолбороо барьж эхэллээ. 

“Зэрэг нэмэхийн өмнө” кинон дээр нэг өт, хоёр өт гэдгээс ч хурдан духаа нийлүүлэн, оюунаа нэгтгэж буй аятай, ширүүн гэхээсээ мангардуу төрхтэй хоёр эрийн толгой босгоодохлоо. Санан зүүдэлж хийсэн Сайдын маань өргөөг хүмүүс баалаад, хүүхдүүд шоолоод, андгүй нэг нь атаархаад, андтай нэг зиндаархаад байхаар нь гомдсондоо юу, ичсэндээ юу нураахаар шийджээ. Гэхдээ үүнийгээ хэнд ч хэлсэнгүй. Зураг төслийг нь гаргасан уран бүтээлчийн гэр бүл анхны зураг төсөлтэй нийцээгүй хэмээн гомдол гаргаж, гэрээгээ цуцлахыг хүссэнээр далимдуулан шалтаг нэгийг гаргаж, гүйцэтгэсэн компани муу хийсэн гэдгээр шалтгаан нэгийг боджээ. 

Ингээд толгойгоо нийлүүлсэн андууд тоос болон хувирах нь тэр. Угтаа бол улсын төсвийн хоёр тэрбум төгрөг тоос, шороонд хувилаад Батноровын нэг хөндийд хэвтэх нь тэр ээ. Ичсэн хүн хүн алдгийг үзээгүй ч хөшөөг бол өлхөөн нураадгийг л харлаа. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
9
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.