Халх голын түүхэн ялалтын 80 жилийн ой энэ жил тохиож буй. Тус ойг тохиолдуулан Халх голын дайны тухай яруу найрагчдын бичсэн зургаан шүлгийг хүргэж байна.
А.Эрдэнэ-Очир- Цээжний алс

Цэх зогсон буудуулавч сум хүрэхгүйЦээжний минь алсад эх орон бий...Д.Пүрэвдорж- "Хар цас" найраглалын хэсгээс

Орос цэрэг өнөр олуулааОй мод шиг өндийн босожБохирч сөхрөх өвдөггүй юм шигБосоогоороо үхэж байсан юмБод л доо тэр дайны талбартБорооны дусал газарт уналгүйШивээлсэн жадны үзүүрт бутарчШинелийн хормойд хатаж байсан юмӨвс ногоо тэр газарӨлмий дороос өндийх завгүйХаврын цэцэг зуур хатажХалуун зунаар шувуу буцсан юмӨрнө европыг шир шир хийтэлӨлмий дороо хэрчиж байсанГурав дахь рейхийн төмөр цэргийнГутлийн ул улаан байсан юм.Хар арми, фашистийн армиХар үхлээр тугаа тахижДайзтай сумаа амиар солинДайсан тэгэхэд давшиж байсан юмХад хүртэл хайлж шатсанХалуун төмрийн үер дундХаалга бүхнийг үхэл балбасанХаранхуй тэр аймшигт шөнөЭрсдэн унасан орос цэрэгЭрэлхэг Брестийн хананд харин“Эх орныхоо төлөө” гэжЭцсийн цусаараа бичиж билээ...Д.Нямаа- Аав дайн хоёр

Аавыг минь дайн аваад явсанАав миньДайныг аваад явсанАав ч ирэхгүйДайн ч ирэхгүйАав дайн хоёрАль алиныгааАмьд үлдээгээгүй...Яруу найрагч О.Цэнд-Аюуш- Сашагийн захиа

Сайн байна уу? Орос цэргийн ээжээОлон жилийн өмнө та нэг хүүтэй байсандааОдоо л тэр ачлалгүй хүү чиньЭэжтэй байснаа гэнэт санасан юм шигЭнэ захиаг бичиж байнаНөхөд минь миний дэргэд хэвтээдНөгөө л нэг гунигтай Орос дуунуудааНөмөрсөн шинелийнхээ цаанаас дуулж байнаОрос дуу шиг ийм сайхан дууОндоо байдаг болов уу ээжээДүү нар минь том болсон уу? ээжээДүүрэн цэрэг ачсан галт тэрэгнүүд, ялалтын дарааДүүлэн, дүүлэн төмөр зам дээгүүр давхиж очиходДүр төрх нь аавтайгаа л адилхан болсондоо гэжӨртөөн дээр та минь цэцэг бариадӨдөржин зогссон уу? ЭэжээӨөдөөс чинь бууж очоогүй болохоорӨнчирсөн үү ээжээ?Монголоос очсон галт тэрэгнүүдийнМодон бүхээг рүү та өнгийсөн үү ээжээ?Эсвэл би хүүгээ танисангүй гээдЭр цэрэг болгоныг эгцэлж харсан уу ээжээ?Энэ миний хүү биш байна гээдЭмгэн болтолоо намайг хүлээсэн үү ээжээ?Хүү чинь тулалдаанд түрүүлж оржХүрзний толгой шиг улайдсан ширэм дундуур давшижХаана ч байхгүйХатуу өргөстэй бэхлэлтийг шүдээрээ тасдажДайзтай сумаа дуусталДайсантай дайтсан ээжээБууныхаа хошуунд жадаа өлгөжБууж өгөхгүй эцсээ хүртэл тулалдсанТөрсөн бие минь хүнд шархадхаас өмнөхөнТөмөр жад минь нугарсан ээжээАмь үрэгдсэн нөхрөөсөөАвсан сумаараа буудах гэтэлГол тасрахын өмнөхөнГох хугарсан ээжээУрдуур, хойгуур улилдаж байсанУлаан ширэмнүүд гарыг минь авсан ээжээДайсны пулемётын сумандДайруулсан хөл миньУг нь ногоон байсан чУлаан болсон өмдөн дээрээ тогтож байхадҮлдсэн ганц гараараа хүү чинь дуулгаа далайгаадҮхлийн өмнөхөн давшиж байсан ээжээХалхын голоос одоо та хүүгээХарьж ирнэ гэж битгий хүлээ, ээжээБуудай шиг шаргалхан үстэй Сашаа чиньБуудуулчихсан юмаа, ээжээОдоо та намайг эндээсОлохгүй л байхдаа ээжээОросынхоо газар шороонд лОчиж хэвтэх юмсан, ээжээШ.Сүрэнжав- Ерэн баатрын дууль

Халх голын хөвөөндЕрэн баатар төржээХалх голын хөвөөндЕрэн баатар нойрсжээХан тэнгэрт цоройжЕрэн хөшөө гэрэлтжээХөшөө тийш очихАрдын зам баларсангүйХөсрийн өвс ургажАглагшиж ер битүүрсэнгүйСвердловскийн гудамжаарАавтайгаа хөтлөлцөөдСэргэлэн оддын учрыгАсууж явсан орос хүүСевастополийн цэцэрлэгтАмрагтайгаа болзоодСэтгэл шигээ цагааханАлчуур солилцсон хар хүүЦэргийн шинель өмсөжГалт тэргэнд суухдааЦэцэн буу мөрөвчилжГазрын холыг зорихдооЦэнхэр униарт талынНаран мандах зүг рүүЦэлмэг тэнгэр шиг нүдээрээНасандаа марташгүй харсан юмХанан дахь хуанлын тооГучин есийг заажХарандааны үзүүр зураг дээрХалх голыг зуржХайлааст манханы оройгоорДарийн утаа маналзаж,Хатуу хилэнт өдрөөрДайсанд үхэл зарласанЯг тэр мөчидЕрэн баатар төржээЯлалтын тугаа өргөхөд нь биЭхэлж хорвоод мэндэлжээ.Ерэн эрийнхээ хойноосЕрэн эхнэр уйлжЕрэн эцгийнхээ хойноосЕрэн хүүхэд сарвайжЕрэн хүүгийнхээ хойноосЕрэн эх шаналжХичнээн ерэн зүрхХэн, хэний зүрхХэдий болтол шархалжХэцүү бэрхээр өнчрөвСвердловскийн буудлаасАчийгаа үдсэн өвгөнСевастополийн цэцэрлэгээсАмрагаа мөрөөдсөн бүсгүйМосквагийн сургуулиасАавыгаа хүлээсэн хүүМонголоос ирэх шуудангХичнээн их харуулдаа бол!Нижигнэсэн бууны дуугаарЕрэн баатар төрөхөдНэг насаа олоодИрж байсан хүү биНинжин сэтгэлтний хагацлаасУйлах гэж хожимдсонгүйНижгэр их ялалтыгДуулах гэж хожимджээ.Гайхамшигт алдры нь дуулъя гэжҮгээ бодлооГандашүй гавьяагий нь дурсая гэжҮзгээ авлааХорвоод дуурстал аялая гэжХоолойгоо заслааХойч үедээ дурсгая гэжСэтгэлээ өглөөИдэмхий дайсныг хяргасанСүрт зэвсэг дотроос ньИлд буу хоёрыг ньСүлд болгон зөрүүлжЕгиптийн хааны босгосонПирамидаас өндөртЕрэн баатрын хөшөөЭгц дээшээ мандаж байна.Рябцев В.И 1939-8-25Степанюк М.С 1939-8-25Жлудков А.В 1939-8-28Прядко А.Н 1939-8-30Энэ олон нэр.Ерэн баатрын нэр!Нэр бүхний хойноосӨнчирч уйлсан нүдНэр бүхний цаанаасӨрөвдөж хайрласан зүрхДээгүүр нь үүл нүүж байна.Дэргэдүүр нь ус урсаж байна.Хажуугаар нь ой шуугиж байнаХарин эд чив чимээгүй!Харьтныг алхуулаагүйдээУужирч амарсан юм шигХалх голыг өгөөгүйдээСэтгэл нь ханасан юм шигХаруулын албандааҮнэнч цэрэг хэвээрээ…Хязгаарын газартааҮлдэж хоцорч дээ…Д.Цоодол- Харамчийнхны дууль

Айхавтар, гар чангатай ах дүү хоёр байлааАдлаж, хүмүүс тэднийг Харамчийнхан гэдэг байлааСансар эмгэдийн бэлийг хонь нь бүргэжСарваа цуцахын хөндийгөөр адуу нь багтаж ядажҮе дамжсан баян харамчийнхны хот айлҮүл мэт навсийцгээн аж төрдөг байлааГэм нь тэднээс бүтэн дээлтэй нь ховорГэр бүрээс сайтай өвөлжөө гэвэл худлааАрван чимэгтэй эмээл, сайн морь эрчүүд нь эдлэхгүйАмаа мэдэхгүй үрээтэй бөг бөг шогшицгооноХүүхнүүд нь дээлээ гурван наадмаар солихгүйХүүхдүүд нь цас ортол гутлын бараа харахгүйХониндоо барагтай бол хүрэхгүй, зээр гөрөөсхөн эргүүлжХолоос гийчин ирвэл хоормог тарагхан дөхүүлцгээнэГанц хайрцаг шүдэнз хажуу айл нь гуйхад"Гал гаргадаггүйөдөр" өө гээд халгаахгүй буцаачихнаХавийн улс амьтан хөх инээдээ баржХарамч муугийн үлгэр, үгийн хачир болгоноТэр л янзаар он жилүүд өнгөрсөөрТэртээ жил гэнэтхэн дайн гаравХалх гол уруу агт туух юм болжХагийн овоо гэснийгээ Бүрэнгийнхэн хөтөлж ирцгээвХарамчийнхан л яадаг бол, гар тэнийхгүй дээ! гэжХар амлацгаасан улс гайхаж гүйцэвСуналзсан уургаа барьсаар мань ХарамчийнханСумын төв дээр адуугаа багширтал хурааж ирлээБуруу зөвгүй номхон аль хурдан хурцыгааБузар дайсныгаа намнах баатрын хүлэг бол гэж өгцгөөлөөАгт хөдлөөд хэдхэн хонотолАх дүү хоёр арамч хоёулаа цэрэгт мордсон юмХошуу нутагтаа алдартай харамч эцэг ньХоёр хүүгээ амьтнаас түрүүн цэрэгт өгсөн юмЦурамхийлгүй хүлээх ээж нь хоёр хүүгээ харамласангүйЦурхиртал уйлах гэргий нь ханиа харамласангүй ээЦуутай харамчийнхан юугаа ч харамласангүйБүрээн дуунаар нөхдөө давших цагтБүгдийн түрүүнд хоёр харамч явсан гэдэг"Сумаа харамлаж байж энэ хоёр сүйд болно доо" гэжСуман, салааныхан нь дооглож үлдсэн гэдэг юмУнахын учиргүй уул шиг хоёр сайхан хархүүУргахын улаан нарнаар хоёулаа унасан гэдэг юмХамгийн хүнд мөчид Эх орон танаасааХарамчийнхан амиа бас харамласангүй ээ...