UBLife Logo
ХОБО ЖИБЭ

ХОБО ЖИБЭ | Билли Айлиш хэт их порн үзэж, Бен Аффлек хуучин эхнэрээ муулав

ХОБО ЖИБЭ | Билли Айлиш хэт их порн үзэж, Бен Аффлек хуучин эхнэрээ муулав

Ребел Уилсон: Таргалсан ч шүүмжлүүлнэ, турсан ч шүүмжлүүлнэ#ДааврыгМааньЗохицуулаадӨгнөҮүДээЭмэгтэйчүүд ер нь яг яаж оршвол ямар ч шүүмжлэлд өртөхгүй оршиж болох тухай эртний нууц судар, сурах бичиг, судалгааны материал, эрдэм шинжилгээний өгүүлэл байна уу? Байвал олж уншиж, судалж, суралцаад бас нэг хүний дайтай явмаар байх юм аа.“Pitch Perfect” киногоороо олонд танигдсан австрали жүжигчин бүсгүй Ребел Уилсон сүүлийн нэг жилд эрүүл мэнддээ анхаарч, нэлээд жин хаяжээ. Тэр ерөнхийдөө эрүүл мэндийн шалтгаанаар, тодруулбал нөхөн үржихүйн эрүүл мэнддээ анхаарч, үр хүүхэдтэй болохын тулд 2020 онд жин хасах зорилго тавьж, түүндээ хүрсэн юм.

Гэтэл түүний ингэж турсанд дургүйлхэх хүмүүс олон байжээ. Жишээлбэл түүний өөрийнх нь ард ажилладаг менежментийн баг Уилсоныг турахад эсэргүүцсэн гэнэ. Яагаад гэвэл түүний “тарган, хөгжилтэй охины дүр” олонд илүүтэй танигдсан ба тэрхүү имиджээрээ сая сая доллар олдог болохоор тэр гэнэ.За за тийм их мөнгө олдог юм чинь эрүүл мэнд ч яамай! гэх юм уу хаашаа юм? Хүмүүс нэг нэгэндээ яаж ийм харгис хандаж чаддаг байна аа?Тэрээр BBC-д өгсөн ярилцлагатаа “Би илүүдэл жинтэй байх үедээ ичиж нэрэлхэж, ая тухгүй байж үзээгүй, яах вэ заримдаа хүмүүсийн гоо үзэсгэлэнгийн тухай уламжлалт ойлголтод нийцдэггүй гэдгээ мэдэрдэг. Гэхдээ бусдын нүдэнд сайхан харагдахыг хичээж, өөртөө зовлон үүрч явсан удаа надад үгүй. Гагцхүү бие махбод, сэтгэл зүйн хувьд эрүүл байхын тулд би хичээсэн юм. ” гэжээ.Тэрээр өндгөвчний үйл ажиллагаа нь доголдож, түүнээсээ болж  20-иод наснаасаа эхлэн эрчимтэй жин нэмжээ. Эмэгтэй хүн гэдэг чинь гормоны нөлөөгөөр, сэтгэл санааны байдал, стрессээс, бамбай булчирхай, даавар зохицуулалтын үйл ажиллагаанаас болж биед янз бүрийн өөрчлөлт гарна аа гарна. Тэр бүрийд шүүмжлээд, хүний бие махбод ямар байхыг заагаад байдаг хүмүүс эхлээд дааврыг маань зохицуулаад өгнө үү дээ.Билли Айлиш хэт их порн үзсэн үү?#ПорнVSБодитАмьдралНасанд хүрэгчдийн кино үзэж байгаагүй хэн нэгэн энд байна уу? Байвал байна гэдгээ коммент хэсэгт бичиж үлдээгээрэй. Ямархуу ариун гэгээн, ангид төрлийн хүмүүс байдгийг бүгдээрээ харж, үлгэр жишээ авмаар байна. Учир нь хэт их порн үзвэл тийм ч сайн биш болох тухай, ингэснээр өөрт нь ямар таагүй зүйлс тохиолдсон тухай Билли Айлиш ярьжээ.Яагаад гэвэл аль 11 наснаасаа энэхүү том хүний кинотой танилцсан тэрээр өдий хүртэл хэтэрхий их порн үзээд, бодит амьдрал дээрх сексийн харилцааг үзсэн зүйлсээрээ төсөөлж, кинон дээрх зах замбараагүй зүйлсийг хэвийн юм байна гэдэг ойлголттой болсон гэнэ. Тэгтэл жинхэнэ амьдрал дээр хүнтэй унтахад тэдгээр нь огт таалагдаагүй, муухай байсан гэжээ. Зүгээр гэж бодсон боловч бодит үйлдлээр хийхэд хэцүү тэдгээр зүйлст үгүй гэж хэлж чадахгүй өөрийгөө хүчилсэн тохиолдлууд ч гарч. Тэгээд үүндээ харамсаж, Билли минь хэтэрхий их порн үзсэнээс боллоо доо, даанч яав даа хэмээн боджээ.

Хүсэхгүй байгаа зүйлээ хүчлэн хийх шиг хүнийг төөрөгдөлд оруулж, сэтгэлээр унагаан, хоосон мэдрэмж төрүүлдэг зүйл үгүй билээ. Ялангуяа дотны нандин харилцаанд ийм зүйл тохиолдвол хүний өөртөө итгэх итгэл үгүй болж, өөрийгөө үзэн ядах, айх зэрэг сөрөг сэтгэл хөдлөл ихээр төрнө. Тиймээс хүүхдүүд минь, сексийн болон хайр дурлалын харилцаанд юуг таашаадаг, юуг таашаадаггүй хил хязгаараа тогтоож, харилцан хүндлэлтэй байхаа мэддэг байгаарай. Кино бол кино, амьдрал бол амьдрал шүү дээ. Порн бол мөнгө олох зорилготой бизнес, тэнд ямар л гаж буруу, хэт экстрийм зүйлс "намайг үзээч" гээд байж байхыг алийг тэр гэх вэ. Билли Айлиш ярихдаа “Порно кинонд ядаж л наад зах нь хэтэрхий төгс, тачаангуй бие хаа харуулдаг. Энэ нь бодит байдалтай нийцдэггүй. Эмэгтэй хүний үтрээ гэхэд л жинхэнэ амьдрал дээр тэдгээр жүжигчдийнхтэй адил байдаггүй. Хүний бэлгийн дур хүсэл, өөрөө өөрийгөө таашаах нөхцлийг амьдралаас хэтэрхий хол төсөөллөөр дүүргэчихээр бодит байдал дээрх хүлээлттэй нийцэхгүй, сөрөг мэдрэмжүүд төрнө шүү дээ” гэсэн юм.Порн их үзчих гээд байдаг биднийг авралт бурхан өршөөлдөө авч, бузарлагдсан тархи сэтгэл дээр минь үтэр түргэн гэрэл гэгээгээ тусгаж өгнө үү.Бен Аффлек архинд орсон шалтгаанаа хуучин эхнэртээ бухав#МэндМэдсэнБишГайБоловЗа өнөөдөрхөн энэ өөрийгөө гоё гээд бодцон ах Ховард Стерний шоунд орохдоо нэг сонин юм ярьлаа. Юу гэвэл “Миний архи ууж эхлэх болсон шалтгаан бол Женнифер Гарнертай гэрлэсэн гэрлэлт маань сүүлдээ хавханд орсон юм шиг санагдаж эхэлснээс үүдэлтэй.” гэж ярив.“Би салмаар байсан, би аз жаргалгүй байсан, гэхдээ би хүүхдүүдээ бодоод салж чаддаггүй байсан, тэгэхээр надад шил виски уугаад буйдан дээр тасарч унахаас өөр сонголт байгаагүй.” гэлээээээээээ.  Serioulsy bro? Яагаад ингэнэ вэ? Юу дутсан гэж ингэнэ вэ? Бурхан минь.За яах вээ, хүн гэрлэлт нь бүтэлгүйтээд архи уугаа л биз, сэтгэлээр унаа л биз, салах гээд салж чадахгүй яваа л биз. Тэглээ тэглээ гэхэд нээх Женнипер Лофезтой нийлэнгүүтээ архинд донтсон шалтгаан маань өмнөх эхнэр маань байсан гэж ирээд ярих нь ямархуу эр хүний зан бэ? Өнөөг хүртэл Гарнер эгч маань Аффлекийн тухай муу үг нэг ч унагаж байгаагүй, дуугүй л байгаа. Ярьвал бас ярих юм байдаг л байлгүй. Гэрлэлтийн бүтэлгүйтлээс болоод архинд ордог бол Гарнер ч гэсэн орох нь яагаав. Эцсийн эцэст нээх ганцаараа л зовсон юм шиг хохирогчийн дүрд тоглож эдр. Тэгснээ “Хэрэв би одоо хүртэл түүнтэй хамт байсан бол уудаг хэвээрээ л байх байсан” энэ тэр. 

Женнифер Гарнер эгч минь дээ та яаж яваад л ийм нарцисист, амиа хичээсэн хүнтэй суусан юмбдээ. Сахиусан тэнгэр шиг л сайхан эмэгтэй юм сан. Угаасаа л хэзээнээсээ алкохолны асуудалтай байсан Аффлекийг бүүр салсан хойноо ч хоёр гурван жилийн турш нөхөн сэргээх эмчилгээнд дагуулж явж, донтолтоос нь салгаж өгсөн хүн уг нь эгч маань байгаа юм. Сайн уу гэсэн биш гай болов гэгчээр сэтгэл зүйн асуудалтай, эмзэг дорой эрийг засаж залруулж, гурван хүүхэд төрүүлж өгч, амжилтанд хүргэж, хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэсэн биш сүүлдээ архинд орсон шалтгаанаараа дуудуулаад үлдэх гэж дээ. 

За тэгээд Аффлек удахгүй Жэй Ло-д хаягдахаараа яах юм бол доо, харцгааж л байя. Насны эцэстээ ганцаардсан, хэн ч биш нэгэн болохоороо чимдаанаа чирээд Гарнерын хаалгыг тогшоод зогсож байх вий дээ. Жэй Ло биш, чи миний үүрдийн хайр байжээ эдр. Угаасаа ийм дорой эрчүүдийг хүчирхэг эмэгтэйчүүд нэг бол өргөнө, нэг бол улам хэн ч биш болгоно. Жэй Ло бол хэн ч биш болгодог төрлйин эмэгтэй байгаа шүү. Хуучин нөхөр Марк Энтонигоо яасныг нь хараад байгаарай. 

Жич: За тэгээд гэрлэлт чинь бүтэлгүйтвэл архи уун уун гэвтээд байлгүй өөрийн болон бусдын жаргалтай байдлын төлөө асуудалтайгаа нүүр тулж, шийдвэрлэсэн нь дээр байх. Ууж гэвтсэнээр хэнд ч жаргал ирдэггүй.Женнифер Анистон хэт их карьер хөөгөөд хүүхэд төрүүлээгүй юу?#ЯгЯасынЯагаадХүүхэдтэйБолохгүйБайгаан?Ганц бие охид бүсгүйчүүд ээ, та нарыг хаматан садан, найз нөхөд чинь уулзах бүртээ яагаад хүнтэй суухгүй байгаам, яагаад хүүхэдтэй болохгүй байгаам? гэж шахамдуулахад нь алаад хаячмаар санагддаг уу? Яг тэр тухай чинь Женнифер Анистон ярьж. Саяхан “Hollywood Reporter”-т өгсөн ярилцлгатаа тэр өөрийн хүүхэдтэй болох болохгүйд ихэд санаа зовдог хүмүүст ийн хариулт өгчээ.“Хүмүүс намайг хэт их карьер хөөж, кинонд тоглохыг илүүд үзэж, хүүхэдтэй болоогүй гэж ярьдаг л даа. Яг үнэндээ тэд миний хувийн амьдралдаа юу туулж, эрүүл мэндийн ямар нөхцөлд байгааг мэдэхгүй шүү дээ.” гэж. Мөн нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүст хандах хүйсийн ялгаа зөрүү их байдаг тухай, ав адилхан хоёр хүнд дабль стандартаар ханддаг тухай үргэлжлүүлэн ярьжээ. “Эмэгтэй хүнийг гэрлэлт, үр хүүхэдтэй болсон эсэхээр шүүдэг атлаа эрчүүдийн тэр тухай хэн ч ярьдаггүй. Эрчүүд бол хэдэн ч эхнэр авсан, хэчнээн залуу охидтой амрагласан хэн ч шүүдэггүй. Харин эмэгтэй хүн ижил зүйл хийвэл тэнгэр хөмөрсөн лугаа авч үзнэ.”  гэсэн юм.

Жений туулсан хамгийн хэцүү цаг үе бол 2005 онд Брэд Питтээс салж байх үе гэнэ. Хэвлэлүүд тэднийг зүгээр ч нэг салгачихгүй, Жен хүүхэдтэй болохыг хүсдэггүй болохоор Брэдэд хаягдлаа, Брэд одоо өөрт нь хүүхэд төрүүлж өгөх Анжелина Жолитой суулаа зэргээр бичиж байж.Эмэгтэй хүний үнэ цэнг хүн гэдэг утгаар биш, эхнэр, ээж байх үүднээс авч үздэг нийгмийн хэвшмэл ойлголтуудаасаа бид хэзээ салах вэ? Хүүхэдгүй, гэрлээгүй бол автоматаар аз жаргалгүй, дутуу хөтүү, хөөрхийлэлтэй эмэгтэй гэж үздэгээ бас хэзээ болих вэ? Хүн янз бүрийн шалтгаанаар хүүхэд төрүүлээгүй, төрүүлэх боломжгүй, төрүүлэхийг хүсэхгүй байж болно. Жен үүнд хариулахдаа “эрэгтэй хүнгүйгээр ч, хүүхэдгүйгээр ч хүн бүрэн бүтэн, аз жаргалтай байж болно, байх эсэхээ өөрөө л шийднэ, өөр хэн ч үүнд санаа зовох хэрэггүй” гэжээ. Ер нь бол одоо энэ “хүүхэд оройтлоо, хүнтэй суух оройтлоо, хөгширлөө, хоцорлоо, хаягдлаа” гэдэг нийгмийн дарамт, хоцрогдсон хэвшмэл ойлголтуудаасаа жаахан ангижирмаар байгаа шүү. Хүүхдийг нь хараад өгөх юм уу, хэвлийдээ тээгээд өгөх юм уу, өсгөөд тэжээгээд өгөх юм уу? Тийм амархан юм бодож, нэгэндээ битгий хүүхэдтэй бол, хүнтэй суу гэж хэлж байгаарай. Хүн өөрийнхөөрөө л жаргалтай яваг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
6
6
0
2
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.