UBLife Logo
Newsfeed

Хосууд пүрэв гарагийн оройн 8 цагт хамгийн их маргалддаг

Г.Сүрэн
Г.Сүрэн
Хосууд пүрэв гарагийн оройн 8 цагт хамгийн их маргалддаг

АНУ-ын Техасын Их сургуулийн судлаачид 3 мянга гаруй насанд хүрэгчдэд явуулсан судалгаандаа үндэслэн сонирхолтой тоон баримтуудыг танилцууллаа. Хамт амьдардаг хосууд жилд дунджаар 312 удаа том жижиг хэмжээнд маргалддаг, тэр дундаа пүрэв гарагийн оройн 8 цагт хамгийн их амь мурийх магадлалтай байдаг гэнэ. 

Хосуудын маргалдах хамгийн том үндэслэл нь эрчүүдийн үйлдэлд дургүйцсэн эмэгтэйчүүдийн гомдол бухимдлаас үүддэг болохыг ч онцолжээ. Нойлын гэрлээ унтраахгүй байх, эд зүйл бохирдуулаад цэвэрлэлгүй орхих зэрэг жижиг үйлдлүүд эмэгтэйчүүдийн дургүйцлийг хамгийн их төрүүлдэг байна. Харин эрчүүд эмэгтэйчүүдийн гарах гэж хэтэрхий удах, удаан хүлээлгэх, байнга гомдоллох, юм хийхийг албадах зэрэг үйлдэлд хамгийн их дургүйцдэг болохоо илэрхийлжээ. 

Хосуудын маргаан хамгийн их өрнөдөг гэрийн хэсэг гал тогооны өрөө бөгөөд гал зуухны ариун цэврийн асуудлаас болж жижиг том маргаан дэгддэг аж. Судалгаанд оролцогчдоос хамтрагчаасаа харилцаагаа тасалсан хүмүүсийн тавны нэг нь төвөгтэй, ядаргаатай дадал зуршлаас нь болж салсан гэжээ. 

Эх сурвалж: Dailymail

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Зуны дулаахан өдрүүд хаяанд ирж, мод навч ногоорсоор их хотын амьдрал илүү өнгөлөг, хөл хөдөлгөөнтэй болж эхлэлээ. Энэ долоо хоногт соёл урлаг, хөгжим, спорт гээд маш олон сонирхолтой арга хэмжээнүүд таныг хүлээж байна

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?