
Л.Ганчимэг "Миний хот"
Гудманд аавууд бяцхан үрээ тэвэрч гуйлгалан хатуужил үзүүлэхГутал зүлгэж гуталтай болдог ядуус ажил хүнийг голохгүйг сануулахГунхсан охид түрийвчтэй мөнгө шиг хайраар зүрхээ түнтийлгэвэл даарахгүйг үлгэрлэхЭтгээд, сонин амьдралЭнд надад үзэх юм их байна аа, ээж ээЦагийн зүү олныг хатгаж, өвдсөндөө тэд шоргоолж шиг сандчин зарим нь тэнгэр харан ойчихЧадаж байгаа нь бүхнийг авдаг шударга ёс хэмээн бясалгахдаа нулимс юуны төлөө унадгийг хүмүүс эс ойлгохЦасны ширхэг, борооны дусал ямар өнгөтэйг мартан, бантахдаа томчууд үлгэрийн ном үсэглэж суухИх нүүдэлчдийн ирээдүйИчих зүйл олон байна аа, аав ааДөчин хаврын насгүй ихэмсэглэл, янаглал, зовнил тээгээдДөрвөн хананы дунд ганцаараа амьдрах таалагдаж байнаБүүдгэр тэнгэрийн дор дөнгөж л эхлүүлж буй амьдралааБүүвэй аялан гэрэлтүүлж энэ хотод надад хийх юм их байна.

Б. Эрдэнэсолонго "Хот-1"Миний хотМаш сонин үнэртэйОлон давхар байшинтайБи долоон давхарт амьдардагМиний нэрийгЗүүн, баруун дөрвөн замЗүүн салаа, Нисэх, Вокзал,Бөмбөгөр ,Баянхошуу гэдэгЭнд Норовбанзад ,Эминем хоёр адилханТэнгэр нь шар,Тэндээс ногоон нар мандажЦагаан бороо ордог, цас нь хар …Өтгөн кофе шиг манан татаадӨглөө нь их сонин амттайӨнгө өнгийн бөмбөлгүүд агаартӨлгөчихсөн юм шиг хүмүүс нь эмзэг
Эндхийн иргэд үнсэн саарал өнгөтэйТэд заримдаа тэсэрч дэлбэрдэгТагтан дээрээсээ нисэх гэж үсрээдТэнгэр рүү биш, өөр тийш унаснаасТийм золгүй явдал болсон тухайЗарим сонинд бичдэг…Амьдрал энд их сайхан байгааАлхам бүрт тэр нь мэдрэгдэнэМөдхөн яг диваажин шиг болгоно гэсэнХотын дарга зарим хүмүүсээСаяхан тийш нь явуулсан гэсэнТэднийг эргэж ирэхийг бидТэсч ядан хүлээж байгаа.Бид танилуудаа хүртэл таньдаггүйГэхдээ манайд мэндлэх хүндлэх ёсХачин их хөгжсөн, хүн бүр ёс юм шигХүйтнээр инээмсэглэн толгой дохиноОлон авиа, олон дуу чимээОлон хашгираа, олон хүмүүсОнцлог нь хэн чДавж хашгирч чадаагүйМиний хотМаш сонин үнэртэйОлон давхар байшинтайБи долоон давхарт амьдардагМиний нэрийгШат, хана, дээвэр туургаХаалганууд, хонхны товчлуурЦэвэр, бохирын шугам гэдэг…

Б.Явуухулан "Сайн байна уу, Улаанбаатар минь"Хүүгээ өлгийдөөд орхисон эх шигХүний нутагт сэтгэл тогтсонгүйХолоос гүйсэн хангал морь шигХорвоод хосгүй чамдаа ирлээ.Сайн байна уу, Улаанбаатар минь?Хүний сайхан үрийг үзээдӨөрийн үрийг хэн мартах вэБорооны дараах нар шиг чамайгааБэтгэртлээ би чинь санаж явлаа.Сайн байна уу, Улаанбаатар минь?Саяхан мэндэлсэн эх үр хоёрСайхан хүйгээрээ холбоотойн адилЭнхрий хот чамтайгаа биЭнэ биеэрээ хлбоотой юм.Сайн байна уу, Улаанбаатар минь?Тив дэлхийн уудам гэдэгТэнүүн болоод уужим юм.Тохмын чинээ зайгий нь эзлэхТөрөлх нутаг үнэтэй юмСайн байна уу, Улаанбаатар минь?Хүүгээ өлгийдөөд орхисон эх шигХүний нутагт сэтгэл тогтсонгүйХолоос гүйсэн хангал морь шигХорвоод хосгүй чамдаа ирлээ.Сайн байна уу, Улаанбаатар минь?

Э.Бүжинлхам "Жижигхэн саарал хотод"Жижигхэн саарал хотод Цас бударнамЖирийн л нэг арваннэгдүгээр сарын үдэшӨсгийд минь гишгэгдсэн Намрын энэ навчГуниггүй, инээмсэглэн нойрсож буйд итгэнэмХуучин гудамжны танил байшингуудХудалдааны жижигхэн асарТамхи зардаг эмэгтэйн дулаахан гарТанил залуугийн бүдэгхэн гунигАвтобусны арын суудал дээр биБурханы хүүхдүүдийг ажнамAve Maria чихэнд минь үлгэр шивнэнэ...Жижигхэн саарал хотод Цас бударнамЖирийн л нэг арваннэгдүгээр сарын үдэш...

Ж.Бадраа "Улаанбаатарын агаар"Уудамхан гудамжаар нь алхалж явахадУлиангарын навчсаар салхин наадаадУлаанбаатарын минь тунгалаг агаарУушги цээжийг тэнийлгэн сэвших таатай!Ай хө, зээ хө, ай хө зээ хө!Улаанбаатар минь агаартайСүрлэгхэн жавхлангий нь бишрэн харахадСүндэрлэсэн ордос туяа цацаадСүхбаатарын маань цэлгэр талбайСүслэх зүрхийг илбэнхэн таалах бахтай!Ай хө, зээ хө, ай хө, зээ хөУлаанбаатар минь гэгээтэй!Ариухан цэцэрлэгт нь амран суухадАгарваа зандны анхилга сэнгэнээдАршаан оргих булгийн нь сангаасАрван зүгтээ солонго нь татах хавтай!Ай хө, зээ хө, ай хө, зээ хөУлаанбаатар минь дэвжээнтэй!Ялдамхан амрагтайгаан цэнгэн зорчиходЯруухан хөгжмийн эгшиг зохироодЯрайх хотын маань тэнүүн магнайЯмагт баярын совингоор гийгэх золтой!Ай хө, зээ хө, ай хө, зээ хөУлаанбаатар минь баясаантай!Хоргодсон сэтгэлээрээ эргэн санахадХолдохын чиг тусмаа ойрхон болдогХотол нийслэлийнхээ илч гэрлээрХонгорзул цэцэг шиг урганам билүү биднүүс!Ай хө, зээ хө, ай хө, зээ хөУлаанбаатар минь ивээлтэй!

Б. Эрдэнэсолонго "Е … хот"Ердийн байдаг л нэг тэнгэрЕрдийн байдаг л нэг хүмүүсЕртөнцийн зүгээр яривалЗүүн талаас нар нь манддагТийм л хот, гэхдээТэвчээрийн миньХамгийн сүүлчийн хүлээсийгОгтолсон хутганы ирОдоо ч мохоогүй байгааТийм л газар…

Ч.Бат-Уянга "Чиний хот"
Тэр ч булан, энэ ч тохой чинийх болохынТэмдэг хаа сайгүй.Их сургуулийн гудамжаас илтэдИнээх чинь цуурайтах юм.Сакура дэлгэрэхийг үзэхээрСуусан сандал минь чСаяхан чи босоод явсанаас бүлээнээрээ.Хаврын агаартай сүлэлдэх тамхины үнэр ч чинийх.Хаа нэгтээ бичигдэж буй шүлэг бүрийн зориулал ч Чи.Энэ хот чиний хот оо.

С.Цэрэндолгор "Миний хот"
Гэрэлтэй цонх бүрийн цаанаГэгээн ариун мөрөөдлүүд буй.Хаалттай хаалга бүрийн ардХачин гоё бодлууд бий.Эгэл борог гунигтай өдрүүдэд нь чЭнэлэх сэтгэлийн тайвшрал нуугдана.Эргээд ирэхэд тосоод угтахЭнд миний гэр бий!Намрын бороо, навчисын гунигМиний хотыг бүрхэн авахадНад шиг л гунигт дурлагсадМанант гудамжаар нь намуухан алхана.Нулимсаа тэвчээд гундуухан явбалДундуур бүхнийг минь дүүргэж өгчихөөдНар дахиад л мандана даа! гэж шивнэх шигДэндүү дулаахан миний хот!Дөрвөн уулынхаа дунднамуухан оршижДурлалт хосуудынучралын гүүр болохЭнд миний сэтгэл зүрх бий!

М.Хангал "Миний хот"Нэг.Нарны илчинд бүлээссэн ижилхэн байшингууд, ихэр цонхнуудНамайг саатуулах түмэн дуу чимээ, түмэн өнгө гэрэлӨглөө болгон өөрчлөгддөг хотдооӨөрийн эрхгүй дасчээ.Танихгүй хүнээс ээжийгээ асуумаар болох чинь...Тагтан дээр хэрээ ч болтугай суугаасай...Хоёр.Санаа алдсаар ууршин одлоо биУушийн газар, уярам бүсгүй, ухаант андуудХэнд ч хэрэггүй атлаа хэн ч явдаггүй хотдоо Хэдэн удаа дурлах вэ?Гудам дүүрэн хүнтэй ч миний зөрөг үгүй санагдах чинь...Ганцаардал хаалга болгоны цаана хар дардаг гэнэ ээГурав.Хаврын салхи хацар алгадах агшнааХаа нэгтээ түрүү намрын навч санаа алдана, мөрөөдөл биелэдэг гэж итгүүлнэЭлдвийг бодон савлуур дээр тоглоход хүртэлЭсрэг талын байрнаас нэгэн бүсгүй цонхоо хаанаИйм хүйтэн хотод минь, эртийн бүхэн хуучнаарааМөрөөдөгч бяцхан төгөлд минь мөдхөн хавар ирээсэй...

Э.Энхболд "Миний хот"1. Миний хот их гунигтайМэлмэрсэн харцанд гуниг үерлэж, навчис шал согтуу хагдарсан чДэнгийн гэрэлд амиа үйсэн эрвээхийДэндүү их ганцаардалаа тэнгэр өөд цацаад, цэцэг зүүдлэх болсон2. Хүлээсэн хавар, нүцгэн шувуудын харцтайХүйтэн амьсгалаас нь хайр амтагдсан, тийм сонинНүдэн дотор минь нүгэл бүрэлдэжНамрын жимс боловсрох цагт надаас бүгд тасарч унасанЗ. Гоо бүсгүйн гэзгэнд хавирган сар зүүгдэхэдГарт ургасан цэцэг гандангийн гадаа гээгдэнэТагтаа хооллох хүсэл минь тэнгэрийн хэцээр эргэлдэжТагтан дээр суугаад 7-р сарын 1-нийг эргэн дурсана4. Цагийн цааз, салхины ирэн дорЦаг хугацаатай амраглаж ханалаа сэтгэл миньХүйсээ дарж зогсох эцсийн буудал миньХөлөг онгоцны сүүлчийн зогсоол мэт уйтайМиний хот их гунигтай.