UBLife Logo
Newsfeed

Хөлдүү "краш"-ийг хэрхэн "гэсгээх" вэ?

Хөлдүү "краш"-ийг хэрхэн "гэсгээх" вэ?

Хөлдүү зүйлийг гэсэхийг хүлээнэ гэдэг хэцүү, цаг их орох хэдий ч эцсийн үр дүнд нь та сэтгэл хангалуун байх болно. Гол нь огтхон ч, юуг ч ухаж ойлгодоггүй, анзаардаггүй нэг тийм хөлдүү байдлыг яах аргаа олохгүй байвал энэ аргууд танд тус болж мэдэх юм. 


1. Аядуу зөөлөн байгаад үз.

Мэдээж яарах, маш их сэтгэл хөдлөлд автах нь зүйн хэрэг. Гэхдээ та түүнийг яаруулж эсвэл түүний өмнө тэсгэл алдахаасаа өмнө тайван байж, тэр хүнд дасах, ойлгох хугацааг өгөөд үз. Тэр магадгүй өмнө нь огт мэдэрч байгаагүй зүйлээ мэдрээд шоконд орчихсон, яахаа мэдэхгүй төөрөлдсөндөө л тийм байдал гаргаж байж мэдэх юм. Тиймээс бүхнийг хүндээр шахаж, хэцүү санагдуулахгүйгээр бага багаар ойртож, өөрийнх нь орон зайд халдахгүй байхыг хичээгээрэй. Хэт олон асуулт, шаардлагаар түүнийг булахгүй, өөрөө нээгдэх хугацааг өг.

2. Та өөрөө ч бас нээгдэж, "хөлдүү" байхгүйг хичээгээрэй.

Та тэр хүнийг бага багаар ойлголцож, байдлыг зөвөөр хүлээж аваасай гэж хүсэж байвал өөрөө ч мөн тогтвортой, аливаад ул суурьтай ханддаг байх хэрэгтэй. Бид нууцлаг байх гэж хэт хичээх эсвэл хэт нээлттэй байснаараа бусдыг өөрөөсөө холдуулж магадгүй байдаг тул тунг тааруулна гэдэг том давааг давах хэрэгтэй болно. Хэрэгтэй үедээ дэргэд нь бай, хэт наалдахгүй ч бас хэт холдохгүй бай. Түүнийг сонс бас өөрөө ч түүнд ярьж, сонсуул. Бүх зүйлийг хэт хүчлэх хэрэггүй шүү. 

3. Түүнд анхаарал хандуул.

Түүний хэлэх гэж оролдоод байгаа, хийж байгаа зүйлийг нь анзаараарай. тэр маш багаар ч гэсэн танд ойлгуулах гэж хичээж байж мэдэх юм. Эсвэл тэр өөрөө хичээгээгүй байлаа ч далд ухамсраараа ямар нэгэн зүйлийг танд ойлгуулахаар хийж болно. Бага багаар өөрийгөө нээж, өмнөх байдлаасаа өөрчлөгдөж байгаа эсэхийг нь та сайн анзаарч, хүнд хэцүү байвал түүнийг хуваалцах зэргээр анхаарал тавьж буйгаа мэдрүүлээрэй.

4. Санал бодлыг нь шууд асуугаад үз.

Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй тийм байдал гаргасаар, та түүнийг нь удаан хугацаанд хүлцэн тэвчсээр тэсэхээ байсан бол шууд л очиж асуу. гэхдээ мэдээж хэт ууртай, түрэмгий байдал хэнд ч таалагдахгүй нь ойлгомжтой. Зүгээр л тайван газар ярилцангаа бүх зүйлийг тодорхой болгож ярилцаад үзээрэй.

5. Тэр сошиал медиад тэс ондоо хүн шиг байдаг уу?

Тийм бол чатлаад үзэх хэрэгтэй. Амьдрал дээр өөрийгөө ил гаргаж, харуулж, ойлгуулж чаддаггүй хүн байж магадгүй шүү дээ. Тиймээс түүнтэй тоглоом тоглож, чатлаж байх үедээ хөнгөн яриа өрнүүлээд, араас нь чухал асуултаа тавиад үзээрэй. 

6. Кино, дуу хөгжмөөр ойлгуулах гээд үз. 

Бас засрах аргагүй хөлдүү хүн биш л бол тэд таны санал болгосон кино, дууг үзэж, сонсож байхдаа нэг зүйл анзаарах л учиртай. Гол нь та зөв сонголт хийж явуулах ёстой шүү. 

7. Гэнэт түүнтэй харьцахаа болиод үзвэл ямар вэ?

Энэ үед тэд гайхаж, өөрийг чинь яагаад дуугүй алга болсныг бодож эхлэх болно. Тэгээд магадгүй тэдэнд ухаарлын үе ирэх байх. Гэхдээ тэр болтол их л урт зам туулж мэдэх юм. Та чадахаараа ойр байж, сайхан аашилж байгаад тэднээс зайгаа бариад үзээрэй. Өөрчлөлт мэдрэгдвэл маш сайн. 

8. Гэхдээ хөлдүү хүнийг гэсгээх гэж яваад цаг хугацаа, боломжоо гээж болохгүй.

Та үүнийг хамгийн сайн анхаарах ёстой юм шүү. Түүний л төлөө гэж бүхнийг хийсэн ч эцэст нь амжилт олохгүй байх магадлал өндөр тул бүх зүйлээ алдаж, тэр хүний төлөө золиослох хэрэггүй. Та хангалттай гэж үзсэн цагтаа тэр хүнээс холдож, өөртөө цаг хугацааг зориулах хэрэгтэй шүү. 

illustration: Muhammed Salah

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
2
15
4
3
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...