Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хуучин хувцас, эд зүйлсээ хандивлах боломжтой 8 газар


Хувцас үйлдвэрлэл бол дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нөлөө үзүүлж буй салбар гэдгийг мэдэх үү? Хүн төрөлхтөн жил бүр 80 тэрбум шинэ хувцас үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ нөхцөл байдлыг өөрчлөхгүй бол 2030 он гэхэд хувцас үйлдвэрлэлийн салбараас гарч буй нүүрстөрөгчийн хэмжээ 2.5 тэрбум тоннд хүрэх төлөвтэй байна. Энэ нь 230 сая машины нэг жилд ялгаруулдаг утаатай тэнцэх хорт бодис юм. 

Тиймээс бид бага худалдан авч удаан хэрэглэх, хуучирсан хувцсаа хаяхын оронд хандивлах нь хүрээлэн буй орчноо хамгаалахад оруулж буй чухал хувь нэмэр юм. Их Британи улс л гэхэд 2017 онд 11 мянган хандивын дэлгүүрээр дамжуулж 330 мянган тонн хувцсыг газарт булахаас сэргийлж, хэрэгцээт хүмүүст хандивлажээ. 

Хэрэв танд өмсөхөө больсон хувцас, хэрэглэхээ больсон эд зүйл, хүүхдийн тоглоом байгаа бол дараах газруудад хандивлах, хямд үнээр худалдаалах, солих боломжтой юм. Хуучин хувцас, эд зүйлсээ хандивлахаас өмнө угааж цэвэрлээд, ямар нэгэн үнэр, толбогүй болгох хэрэгтэй гэдгийг санаарай.

  

1. Мөрөөдлийн гэрэл эко дэлгүүр

БНСУ-д ажиллаж, амьдардаг залуус дахин ашиглах боломжтой төрөл бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдаалдаг "Мөрөөдлийн гэрэл" эко дэлгүүрийг өнгөрсөн жил нээжээ. Тэд хүмүүсийн хандивласан хувцас, тоглоом, эд зүйлсийг худалдаалж олсон орлогоороо дэлгүүрийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг аж. Мөн тус дэлгүүрт өрх толгойлсон ээж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажилладаг. 

2. Жавзандамба Хутагт Төв

Жавзандамба Хутагт төв 2011 оноос эхлэн жил бүр намар, өвлийн улиралд олон хүүхэдтэй, өрхийн орлого бага айлуудаар явж хүүхэд, том хүний өвлийн дулаан гутал, хувцас тараадаг уламжлал тогтоожээ. Хэрэв танд өмсөхгүй байгаа өвлийн гутал, куртик, малгай ороолт, ноосон цамц, өмд, хүүхдийн тоглоом зэрэг эд зүйлс, хувцас байвал хандивлах боломжтой. 

3. Цэцээ-гүн Ротаракт клубийн Carebox төсөл 

Цэцээ-гүн Ротаракт клуб 2013 оноос хойш нийгмийн хариуцлагын хүрээнд Carebox төслийг тасралтгүй хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд нийслэлийн 9 дүүргийн ТҮК ийн ажилчдад болон Баян-Өлгий аймгийн үерт автсан иргэдэд хувцас, ахуйн бараа зэргийг албан байгууллага, хувь хүнээс цуглуулж хүргэж өгчээ. 

4. Дулаан төсөл 

"Дулаан төсөл" бол яг одоо үргэлжилж буй хандивын аян юм. Төслийн зохион байгуулагчид 2019.12.26-2020.01.06-ны хооронд хандиваар цуглуулсан хувцас, эд зүйлсээ зорилтот хүмүүстээ хүргэж өгчээ. Хандивын аяны хугацааг дахин сунгасан тул та ч бас хувь нэмрээ оруулах боломжтой. 

5. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв 

ХЭҮТ нь Үндэсний хэмжээнд нийт 14 орон нутагт салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд гэр бүл хүчирхийллийн хохирогч болсон хүмүүсийг хамгаалах, мэргэжлийн зөвлөгөө өгдөг байгууллага юм. Та мөнгөн болон мөнгөн бус (хувцас, эд зүйлс гэх мэт), ур чадвараар дамжуулан хүчирхийллийн хохирогчдод туслах боломжтой. 

6. Хэрэглэхгүй эд зүйлсээ заруулдаг дэлгүүр

Тус дэлгүүр нь тавилга, буйдан, гэр ахуйн бараа, цахилгаан хэрэгсэл, дугуй ном, гутал, хувцас гэх мэт төрөл бүрийн хуучин, шинэ эд зүйлсийг худалдаалдаг бөгөөд бүтээгдэхүүн зарагдсан тохиолдолд 15 хувийн шимтгэл авдаг аж. 

7. Холио Солио фэйсбүүк хуудас

Холио Солио фэйсбүүк хуудас нь хуучин хувцас хэрэглэлийн худалдаа болон солилцоог улирал тутам зохион байгуулдаг. Мөн үйл ажиллагааныхаа үеэр үнэгүй хандивлах хувцаснуудыг хүлээн авч, сайн дурын нийгэмлэгт хүргэж өгдөг билээ. 

8.  Refashion Mongolia групп

Хэрэв та хуучин эд зүйлсээ сэргээн засварлаж, өөр зориулалтаар ашиглахыг хүсэж байвал Refashion Mongolia группт нэгдээрэй. Уг группийнхэн хуучин хувцсыг дахин сэргээх, шинэлэг загвартай болгох, материалын үлдэгдэлгүй ашиглах зэрэг бүтээлч сургалтуудыг үнэ төлбөргүйгээр явуулдаг. Мөн хуучин хувцсаа хандивлах боломжтой. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
21 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
1
4
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ЭМЭЭ 2022.03.19 122.201.21.212

гаднаас ХЯТАДЫН ГОЛОГДСОН ДЕФЕКТТЭЙ ,ХУВЦАС БАРААНУУДЫГ БӨӨНӨӨР ОРУУЛЖ ИРДЭГЭЭ БОЛИМООР ЮМ.

0 Хариулах


Philanthropist 2020.01.15 103.99.103.99

Iimerhuu sain uiliin ajil hiij baigaa olon baigaa, bugd tus tusiin zorilgotoi niildeggui yum shig baigaan. Arig Bank bas huuchin huvtsas ed zuils huraadag handiviin hairtsagtai, 1000 nom bas iim yum hiij bsn.

0 Хариулах


Зочин 2020.01.14 202.21.108.212

Ариг банкны бүх салбаруудад хувцас, тоглоом, гэр ахуйн зүйлс гээд хүнд хэрэгтэй бүхнийг хандивлаж болох Хандивын хайрцаг байдаг шүү. Хандив нь Улаан загалмайн нийгэмлэгээр дамжаад тараагддаг

0 Хариулах


Зочин 2020.01.14 57.73.48.37

Хэрхэн яаж холбоо барих, мөн хаана аваачиж өгөх вэ?

0 Хариулах