UBLife Logo
Newsfeed

Крашаа өөртөө татах "Бен Франклин нөлөө" + Хэрхэн ашиглах вэ?

Г.Сүрэн
Г.Сүрэн
Крашаа өөртөө татах "Бен Франклин нөлөө" + Хэрхэн ашиглах вэ?

Хүн хэн нэгэнд татагдах, харилцан татагдах нь энгийн нэг тохиолдол бус маш олон хүчин зүйлсээс шалтгаалах сэтгэл зүйн бүрдэл талаар та эргэцүүлж байсан уу? Тэгвэл АНУ-ын нэрт зохиолч, шинжлэх ухаанч, улс төрийн гүн ухаанч Бенжамин Франклины нэрээр "Бен Франклин нөлөө" хэмээн сэтгэл судлалд тэмдэглэгдэн үлдсэн нөлөөллийн аргыг танд танилцуулъя. 

Хүмүүс нэгэндээ тусалж, мэддэг дуртай зүйлийнхээ тухай ярилцахдаа баяртай байдаг. Бенжамин Франклины "Чамд нэг удаа тусалсан хүн чиний өмнө үүрэг хүлээж, хариу тус авах, илүү их тус хүргэхдээ бэлэн байдаг" гэх үг бий. 

 "Бен Франклин нөлөө"-г судлахаар хосуудад туршилт явуулж, нэгэндээ хэрхэн татагдаж буйг нь ажиглажээ. Эхлээд тэдний нэгэндээ хэрхэн татагдаж буйг нь хэмжин, туршилтын дараа ахин хэмжилт явуулсан аж. Хосуудыг нэг нэгээр нь салган, нөгөөх нь сонсохгүй өрөөнд оруулан, нөгөө хүнийхээ талаарх бүхий л сайхан зүйлийг хэлж, магтаж, түүний төлөө юу хиймээр байгааг нь яриулжээ. Ингэхэд нэгнийхээ талаар сайхан зүйлс хэлж, түүний төлөө үйлдэл хийсэн хосын нэгэндээ татагдах нь улам бүр нэмэгдсэн байж. Хүн шууд хүлээн авч, бусдаас хайр мэдэрч, бусдаас авахаасаа илүү эхлээд түүний төлөө ямар нэгэн зүйл хийсэн бол нөгөө хүндээ илүү их татагддаг нь ийнхүү ажиглагджээ. Нэг талын бус харилцан өгөө аваатай харилцаа бат бөх байдгийг үүгээр харж ч болно. 

Үүнээс улбаалан хэрвээ крашаа өөртөө татахыг хүсвэл сайн мэддэг, ажилладаг, сонирхдог, хийдэг зүйлийнх нь тухай тусламж, зөвлөгөө хүсээд, тэр танд сайн дурын үндсэнд тус хүргэсэн бол таны дараагийн хүсэлтэд дуртайяа зөвшөөрөх магадлал их гэсэн үг. 

Крашаасаа мэддэг зүйлийнх нь талаар зөвлөгөө асууна. Өөрийгөө хүндэлдэг хүн өөрийнхөө давуу талыг бусдад харуулж, бардамнал агуулаагүй ч сайхан сэтгэгдэл төрүүлэхдээ таатай байдаг. Тэр чамд тусалсан бол өөрт нь хариу тус хүргэх эсвэл сонирхолтой болзоо товлон цагийг өнгөрөөхийг хүс. Тэр танд хариу нэхэлгүй тусалсан байлаа ч багахан хариу мэдрэхдээ таатай байх болно.

Эсрэгээрээ та шуудхан л түүнийг хоолонд дааж, бэлэг сэлтээр дарж, гадуур зугаалуулж, түүнд өгөх гэвэл зарим тохиолдолд дарамттай санагдаж, татгалзсан хариу авахад хүргэх аж. 

Хэрвээ та хайрлагдахыг хүсвэл хайрлахаас гадна хайрлуулахад бэлэн байгаарай. 

Эх сурвалж: Boston.com

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.