UBLife Logo
Кино

LookTV кино багцаас заавал үзэх ёстой 8 кино

LookTV кино багцаас заавал үзэх ёстой 8 кино

Та бүхэн LookTV аппликэйшнийг утсан дээрээ татаж авсан уу? Үгүй бол яг одоо татаж аваад, өчнөөн уран бүтээлийг үзэж сонирхох боломжтой байгаа шүү. Энэ удаад бид кино багцаас санал болгож буй бүтээлүүдийг хүргэж байна.

1. Bates Motel

Энэ бол Альфред Хичкокийн алдарт "Psycho" киноноос сэдэвлэн бүтээсэн цуврал. Уг кинонд тус ориг киноны гол дүр болох Норман Бэйтсийн тухай гардаг. Түүний өмнө нь ямар байсан, яагаад тийм хүн болсон гэх мэт сонирхолтой зүйлсийг өгүүлнэ. Хамгийн дуртай цувралдаа дүр бүтээх ямар гайхалтай байдаг бол хэмээн гайхаж байгаа бол Рианна энэ үнэхээр ямар сайхан байдгийг мэднэ. Тэрбээр цувралд маш их хайртайгаас гадна нэгэн дүрийг бүтээх боломжтой болсон юм. Та бүхэн алуурчны өсвөр нас ямархуу өнгөрснийг мэдэхийг хүсвэл энэ цувралыг заавал үзээрэй.

2. Once

Энгийн нэгэн романтик мюзикл драм бүтээл үзэх сонирхолтой бүх хүнд уг киног санал болгож байна. Дуусашгүй мэт адал явдал, зүрх салгалуулсан бүтээлүүдээс түрхэн зуур ч гэсэн завсарлага авах сайхан боломжийг энэ кино олгоно. Стэгэл догдлом хайрын дуунууд, нэг нэгнээ олсон хоёрын хоорондын харилцаа гээд бүгд таны энэ киног үзэж буй хором мөч болгоныг нандин болгож чадна.

3. Goblin

Өмнө нь "Нарны үр сад" кинон дээр хамтран ажилласан найруулагч, зохиолч хоёр энэ кинонд дахин хамтран ажилласан байдаг. 2017 оны Солонгосын шилдэг драм төрөлд уг кино шагнал гардан авснаас гадна жүжигчид нь хүртэл шилдэг шинэ жүжигчин, шилдэг гол дүр зэрэг 5 шагналыг хүртсэн юм. 

4. Supernatural

2005 оны есдүгээр сард эхнийх нь анги цацагдаж байсан энэ алдартай цуврал одоо 14 дэх бүлэг дээрээ явж буй. Аймшгийн төрлийн бүтээлийг үзэх сонирхолтой хүмүүст энэ цуврал маш ихээр таалагдах нь гарцаагүй. Киноны зохиол дэлгэцийн бүтээл болох хүртлээ бараг 10 жил болсон байдаг. Мөн тус кино маш бага зардлаар бүтдэг бөгөдө киноны анхны бүлэг тэр чигтээ 20,000 долларын өртгөөр бүтсэн байдаг. Энэ бол Холливудын хувьд маш бага зардлаар бүтсэн кино гэдэгт итгэлтэй байж болно. 

5. Green Hornet 

Яагаад ч юм миний хамгийн дуртай "Супер баатруудтай" киноны нэг. 2011 онд нээлтээ хийж байсан бөгөөд их л сонирхолтой, хөгжилтэй, үзэхэд уйдамгүй бүтээл шүү. Махс олон хүний "Guilty Pleasure" хэмээн нэрлэгддэг. Энэ нь та усдад дуртай гэж хэлж чадахгүй ч үнэндээ дахин дахин үзэх үнэхээр дуртай кино гэсэн үг л дээ. Гол дүрүүдийн нэг болох Като гэх дүр танд их таалагдана. Бас гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх тэмцэл нь ч тэр үнэхээр сонирхолтой шүү. Та бүхэн заавал үзээрэй. Огтхон ч уйдахгүй гэдгийг батлан хэлэх байна.

6. Vikings

"Game of Thrones" цувралд бүх зүрх сэтгэлээрээ хайртай, дуртай хүмүүсийн заавал үзэх кино бүтээлүүдийн нэг! Шинэ бүлэг гарах болгонд үйл явдал, утга санаа илүү өргөжиж, таны сэтгэлийг бүр ч ихээр хөдөлгөх болно. Зориг эрс болон бүсгүйчүүдийн гайхалтай түүхүүд, байлдан тулааныг энэ киноноос мэдэрч, омогшоорой. 

7. One Day

Өөр нэгэн романс төрлийн бүтээлийг санал болгоё. Энэ удаад харин илүү хүнд сонголт гэж хэлж болно. Тус бүтээл олон ч хүний зүрхийг шархлуулсан байх. Мөн сүүлийн үед хүмүүс их үзэж, гэнэтхэн зураг хөрөг нь интернетээр нэг явах болжээ. 2011 онд гарч байсан ч хэзээ ч уйдахааргүй бүтээл гэж хэлж болох юм. Номноос сэдэвлэн бүтээсэн бөгөөд гайхалтай нь тэр зохиолоосоо ч илүү алдартай болсон гэж хэлж болох юм. 

8. Fated To You

Сэтгэлэн охин Ян Сун кинонд хамтран тоглосон хоёр маань энэ киногоороо бас дахин нэгдсэн байдаг. 2014 онд гарч байсан энэ цуврал маш өндөр үнэлгээтэй шүү. Анх Тайвань улсын бүтээл байсан бөгөөд түүнийг шинэчлэн хийсэн нь энэ юм. Нийт 20 ангитай энэ хөөрхөн олон ангит кино танд маш хөгжилтэй, гэгээлэг мөчүүдийг бэлэглэх болно. Урт өдрийн дараа сэтгэл санаагаа сайхан болгохыг хүсвэл заавал үзэх бүтээлүүдийн нэг юм шүү. 

Та бүхэн энэ болоод өөр зуу, зуун кино бүтээлийг LookTV-гээр үзээрэй. Бас Юнителийн дараа төлбөрт дугаарын шинэ хэрэглэгч болоод LookTV-ийн кино багцыг 3 сарын турш үнэгүй үзэх боломжтой болжээ!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.