Тэгэхээр, бүгд хүлээн зөвшөөрцгөөе. Бид бүгд л мөнгө үрэх дуртай. Дуртай биш байлаа ч үрчихсэн байх тохиолдол ч их. Хиймээр байгаа, авмаар байгаа өчнөөн зүйл байхад бид тэр дундаас хэрхэн ухаалгаар өөрсдийн мөнгөө үрэх аргыг бодож олох нь, мөнгөө хэмнэхээс ч илүү үр дүнтэй байж үнэхээр магадгүй юм шүү.
1. Мөнгө чинь хаанаас, хэнээс орж ирж байгааг ойлгох
Та хаанаас орлогын эх үүсвэрээ бүрдүүлж буйгаа хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй. Хэрэв санаандгүй байдлаар нэг орлогын эх үүсвэр саатвал мөн танд ямар дарамт ирэх вэ гэдгийг ч бодолцож үзэн төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Мөн таны эх үүсвэрхэр тогтвортой вэ гэдгээс шалтгаалан ойрын үед мөнгө үрэхэд хэр таатайг тооцоолж болох юм.
2. Орлогоос илүү зарлагаа хянах
Яг үнэндээ та мөнгөө яг өөрт хэрэгтэй зүйлд зарцуулахгүй байгаа юм биш биз? Харин яг хэрэг нь гараад ямар нэг зүйл авах гэтэл мөнгөгүй болчихвол гунигтай биш гэж үү? Тиймээс ямар нэг зүйл худалдан авахынхаа өмнө ямагт "Би үнэхээр үүнийг авахыг хүсэж байна уу?" гэдгээ өөрөөсөө асуугаарай. Хэрэв үнэхээр л танд гарцаагүй хэрэгтэй, дараа нь харамсах бус сэтгэл ханамжтай үлдэхээр байвал, юугаа хүлээх билээ дээ. Авч л орхи.
3. Олсныхоо зоргоор үрэхгүй байх
Заримдаа гэнэт их хэмжээний мөнгө ороод ирэх мөчид бид сэтгэл хөдлөлдөө автан шууд л үрж орхидог шүү дээ. Харин түүний оронд өөртөө хуваарь гаргаад, яг тэр үедээ л хүсэж байгаа зүйлээ авна гэж өөртөө багахан сахилга бат суулгаад үзвэл ямар вэ? Шинэ авмаар байсан хувцсаа одоо буух цалин дээрээсээ захиалчихъя, харин дараагийн цалингаас гэрийн хүнсээ нэг базаана гэх мэтээр төлөвлөгөө гаргаж өгснөөр илүү цэгцтэй бас амар тайван байх боломжтой.
4. Хүсэж байгаа зүйлсээ хямдрал тааруулан авах
Amazon Prime Day тун удахгүй эхлэх гэж байгааг мэдсэн үү? 7/16-7/18-нд 48 цагийн хугацаатай болох "Prime Day"-ээр бараа бүтээгдэхүүнүүд 70 хүртэлх хувиар хямдарна гээд бод доо. Маш их зүйл захиалахаар төлөвлөсөн та бүхэн маань нааш ирэх тээврийн зардалд ч санаа зовох хэрэггүй. Учир нь энэхүү хямдралыг тохиолдуулаад Stora компани хүргэлтийн зардлаа кг тутамд 9.99 доллар болгон хямдруулсан байна. "www.stora.mn"-ээс худалдан авалт хийхэд мөн K картын 20 хувийн буцаан олголттой, Storepay-ээр 4, 6 хуваан төлөх боломжтой, АНУ-ын мужийн татваргүй гээд маш олон давуу талтай шүү. Тэгээд гэрийн хаягаа хүнд хэлэх шаардлагагүй гэртээ хамгийн ойр CU доторх Storabox-д хүргүүлээд аваарай.
5. Бодит тооцоолол гаргах хэрэгтэй
Яг үнэндээ бид юуг ч бодитой төлөвлөдөггүйг бүгдээрээ аялалд гарахдаа харцгаадаг шүү дээ. Буудал тэд орчим, хоол бол тэд орчим гэдэг ч бид дандаа л багаар төсөвлөж бодсоноос болж илүү зарлага гаргах хэрэгтэй болдог. Төлөвлөж чадаагүйгээс болж зээл авахад хүрэх үеүд ч байна. Тиймээс тооцоогоо ямагт хамгийн бодитоор гаргаж, өөртөө худал хэлэхгүй байхыг хүсье.