Олон сарын турш гэрээсээ хичээллэж байгаа хүүхдүүд уйдаж байгаа нь гарцаагүй. Хэрэв та бага, дунд, ахлах ангийн хүүхдүүдэд тохирох сонирхолтой онлайн хичээл эрэлхийлж байгаа бол дараах зургийн хичээлүүдийг туршаад үзээрэй.
1. Дисней & Пиксар
Дисней хүүхдүүдэд зориулж дуртай дүрээ хэрхэн зурахыг заасан цуврал хичээл оруулжээ. Frozen хүүхэлдэйн киноны Аннагаас эхлээд Мики маузыг хүртэл Диснейгийн хүүхэлдэйн киноны баатруудыг зурж сурахыг хүсвэл ЭНД дараарай.
2. DrawingCoach.com

Бага насны хүүхдүүдэд тохирох өөр нэг хичээл бол Drawing Coach сайтаас гаргадаг цуврал сургалтууд юм. Хүүхэлдэйн кинонд гардаг амьтан, хүн, мод, цэцгийг хэрхэн зурахыг алхам алхмаар заадаг тул хүүхдүүд дуурайлган зурахад хялбар бөгөөд сонирхолтой байх болно. ЭНД дарж зургийг хичээлүүдтэй танилцаарай.
3. Udemy

Онлайн сургалтын Udemy платформд 5-аас дээш насны хүүхдүүдэд хэрхэн зураг зурахыг алхам алхмаар заадаг хичээлийг оруулжээ. Урлагийн багш, зураач Эм Уинн хэрхэн зурахыг ойлгомжтой, энгийн байдлаар тайлбарлан хүргэх болно. Сургалтад бүртгүүлэх бол ЭНД дарна уу.
4. Чикагогийн Урлагийн Институт

Чикагогийн Урлагийн Институт 7-оос дээш насны хүүхдүүдэд тохирох урлагийн хичээлийг санал болгож байна.
Сонгодог зургуудыг өнгөөр ялгаж будах хичээлийг үзэх бол ЭНД дараарай.
Хүүхдийнхээ уран төсөөлөл, бичих чадварыг дээшлүүлэхийг хүсвэл ЭНД дараарай. Хүүхэд уран зургуудыг анхааралтай ажигласны эцэст түүнд тохирох түүхийг бичих юм.
Уран зураг, хөшөө баримлуудыг дуурайлган зурах, урлах хичээлийг үзэх бол ЭНД дараарай.
5. Орчин үеийн урлагийн музей (MoMA)-н үнэгүй сургалт

Нью-Йорк хотын Орчин үеийн урлагийн музей дунд болон ахлах ангийн хүүхдүүдэд тохирох үнэгүй онлайн сургалтуудыг санал болгож байна. Нийт 9 төрлийн сургалттай бөгөөд орчин үеийн урлаг, гэрэл зураг, хувцас, загвар, абстракт уран зургийн сургалт багтжээ. Дэлгэрэнгүй мэдээлэл авч, сургалтад бүртгүүлэх бол ЭНД дараарай.
6. Аарон Блезийн зургийн хичээл
Фотошоп програм ашигладаг ахлах, дунд ангийн хүүхдүүдэд ахисан түвшний сургалт санал болгож байна. Аарон Блез 21 жилийн турш Диснейд зураачаар ажилласан бөгөөд бидний сайн мэдэх "Араатан ба гоо бүсгүй", "Аладдин", "Араатны хаан арслан", "Покахонтас", "Мулан" зэрэг бүтээлүүд дээр ажиллажээ. Тэрбээр хүүхдүүдэд зурах техникээ сайжруулах төрөл бүрийн сургалт явуулж байна. Түүний YouTube сувгийг дагах бол ЭНД, онлайн хичээлүүдийг үзэх бол ЭНД дараарай.
Эх сурвалж: Parents