Болзоонд заавал их мөнгө зарцуулах албагүй. Хамгийн нандин дурсамжууд заримдаа хамгийн энгийн мөчүүдээс л ургаж гарч ирдэггүй гэж үү? Тиймээс хосууд, шинэхэн танилцагсад, эсвэл удаан үерхсэн хүмүүс, гэр бүлийнхэн ч хийж болох зардал багатай, чөлөөтэй, бүтээлч болзооны 50+ санааг танд хүргэж байна.
Байгальд ойртсон, амар тайван болзоонууд

Хамт ууланд авирах
Гэртээ хоол ундаа зэхэж, хээр өдрөөр гарцгаах
Голын эрэг дээр нэг өдрийг өнгөрөөх
Нуурын эрэгт суугаад юм ярьж өнжих
Элсэн дээр волейбол тоглох
Найзуудтайгаа нийлээд, BBQ зохиох
Машинаар явах аялал төлөвлөж, замын турш хөгжим сонсох
Гадаа кино үзэх
Майхантай хээр хоноглох
Ямар ч хамаагүй, хаашаа ч хамаагүй хамгийн түрүүнд хөдлөх гэж буй замын унаанд сууж, адал явдалд гарах
Хөдөлгөөнтэй, хөгжилтэй санаанууд

Хамт дугуй унах
Хамтдаа сайн дурын ажилд оролцох
Олон төрлийн сонголттой зайрмагны газар очиж, бие биедээ амт, орцнуудыг нь сонгож өгөх
Боулинг тоглох
Хоол хийх, коктейль найруулах зэрэг хосоороо хамрагдаж болох сургалтад суух
Нэг шинэ ур чадвар хамт сурах
Duolingo эсвэл хэл сурах апп татаад хамтдаа шинэ хэл сурч эхлэх
Хоёулаа second hand дэлгүүрээр явж, 20,000-30,000 төгрөгт багтаан бие биедээ outfit сонгох
Ээлжлэн оройн хоол хийж өгөх
Шинэ кофешоп долоо хоног бүр туршиж, нэг ижил уух зүйлүүд захиалаад, өмнөх газруудтай харьцуулж үзэх
Гэртээ өнгөрүүлж болох энгийн бөгөөд халуун дулаан санаанууд

Хоёулаа хувцасны шүүгээгээ цэгцлэх
Долоо хоногийн хоолны меню хамт гаргах
Супермаркет хамт тойрч, Их дэлгүүрээр хэсэх
Ямар нэг газраас хямдхан, бэлэн хоол авч идээд гэртээ амрах
Нэг ном сонгоод хамт уншиж эхлэх
Ирээдүйн зорилго, мөрөөдлөө хамт ярилцах
Ирээдүйн аялал төлөвлөж үзэх (яг одоо биш байсан ч хамаагүй)
Бие биенийхээ гэр бүлийнхэнтэй цагийг өнгөрүүлэх
Хотын ойролцоох шинэ газар зорьж хамт судлах
Байрны гадаа хамтдаа тоглох
Зуны үдэш бүрийг романтик болгох санаанууд

Нар жаргахыг хамт харах
Од харж суугаад юм ярилцах
Усан завиар хамт явж үзэх
Спорт эсвэл гүйлтийн уралдаанд хамт бэлдэх
Өглөө эртлэн гарч алхах
Мини гольф тоглох
Дарсны амталгаа хийж болох газар очих
Фермерийн зах үзэж, шинэхэн ногоо, талх авангаа хамт алхах
Хамтдаа газар шохойгоор зураг зурах
Нэгэндээ зориулж захиа бичих
Хөгжилтэй, тоглоомын уур амьсгалтай санаанууд

Роллерскэйт эсвэл тэшүүрээр гулгах
Усаар байлдах
Дуртай цувралынхаа марафон үдшийг зохиох
Нэгнийхээ мэдлэгийг уралдуулсан асуулт хариултын тэмцээн зохиох
Хөлөгт тоглоомын тэмцээн зохиох
DIY төсөл хамт эхлүүлэх (тавилга, гэрэлтүүлэг, жижиг тавиур хамт угсрах гэх мэт)
Хамтдаа клуб орж, шөнөжин бүжиглэх
Хальсны аппарат аваад өдөр бүр нэг дурсамжийг баримтжуулан зураг авах
Аль нэг сум, аймгийн клубт очиж бүжиглэх
Ирээдүйн хамтын мөрөөдлөө илэрхийлсэн “vision board” хийх
“Bar Hopping“ буюу хотын хамгийн сонирхолтой уушийн газруудаар тойрон аялах