UBLife Logo
Newsfeed

НАСА-тай хамт нарны дүрсийг судлах уу?

НАСА-тай хамт нарны дүрсийг судлах уу?

    Нар ямар хэлбэртэй вэ? Тодорхойлбол нар яг ч төгс бөөрөнхий биш. Нарны хэлбэр бөмбөрцөг дүрсээс гажсан байдаг бөгөөд нарны хэлбэрийг судалж тогтоосноор нарны дотоод бүтэц болон таталцах хүчний талаар илүү ихийг судлах боломж нээгдэнэ. Нарны дүрсийг судлахад хувь нэмрээ оруулахыг хүсвэл SunSketcher төсөлд нэгдэх боломж хэн бүхэнд нээлттэй.

    2024 оны 4 дүгээр сарын 8-нд Техас мужид нарны бүтэн хиртэлт ажиглагдах бичлэгийг хийхэд сайн дураараа хувь нэмрээ оруулаарай. НАСА-аас гаргасан ухаалаг утасны SunSketcher апп-ыг ашиглан нар хиртэлт болон сарны хөндийгөөр нэвчиж харагдах нарны нарийн жижиг тусгалуудын зурагт буулгана. НАСА судалгааны багийнхан таны авсан зургуудыг НАСА-ын Сарны Тойрог Замыг тандах төхөөрөмжийн боловсруулсан сарны нарийвчилсан зурагтай нэгтгэн нарны дүрс болон хэмжээг тодорхойлох юм.

    4 дүгээр сарын 8-нд нарны бүтэн хиртэлтийг харахаар төлөвлөж байвал SunSketcher төслийн албан ёсны цахим хуудсаар зочилж Нарны бүтэн хиртэлт болон SunSketcher төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, мөн Нарны зураачаар бүртгүүлэх боломжтой.

Эх сурвалж: NASA

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.