UBLife Logo
Newsfeed

"Насны намар шагайд нь тулаад ирсэн" хүмүүсийн л ойлгох 16 зүйл

"Насны намар шагайд нь тулаад ирсэн" хүмүүсийн л ойлгох 16 зүйл

Би хорин нэгэн нас хүрлээ гээд саяхан баясаад гүйж явлаа. Гэтэл одоо юу болоод байна аа? 30 гэх сүржин тоо юу юугүй тулаад ирчихсэн байх юм!   Юуг ч ойлголгүй залуу халуун насандаа шатаж явсаар нэг мэдэхэд 30 насны босго давах болчихсон бүх хүмүүстээ энэ нийтлэлийг зориулж байна.

1. Наран мандах хүртэл гадуур явж, найзуудтайгаа уулзаж, өдөр болгон шахуу гардаг байсан тэр цаг үе ард хоцорчээ. 

2. Одоо бол нэг хоног л гадуур гарч шоудахад буцаад сэргэх гэж 6 хоног шаарддаг болж...

3. Нэг л мэдэхэд юм шэйрлэдэг л болчихсон байсан.

(Тэгээд үүнийг нь бүр ойлгоод байх үед...)

4. Зөв сайн хооллохгүй бол энд тэнд өвдчих гээд, хямарчих гээд л. 

5. Яаж ч дулаалсан хаа нэгтэйгээс сийгээд л байдаг болохоор ийм хувцас бараг дээр санагддаг болно.

6. Шөнөжин бүтэн сериал нөхөж үздэг байсан цаг ард хоцорчээ. Одоо бол ганц киног хоёр тасалж, заримдаа дуусгахгүй унтдаг болж.

7. Амьдралын наад захын зүйлсийг хийхэд ч асуудал тулгарч эхэлнэ. Жишээ нь... толгойгоо угаах гээд тонгойгоод эргэж босох гэхэд нуруу хөшөөд, гацах гэх мэт...

8. Жаахан хүүхдүүд, өсвөр насныхныг хараад "Ай залуу нас гэж" хэмээн санаа алдах нь цөөнгүй.

9. Гоо сайхандаа жаахан дорвитой анхаарал хандуулахгүй бол бас л хэцүүхэн болж эхэлнэ шүү дээ.

10. Маш эрч хүчтэйгээр ажлаасаа гарч, дуртай газраа орж ирээд суусан ч тун удахгүй сандлаа налаад суучихсан эвшээж байх нь олонтаа.

11. Амралтын өдөр гэдэг одоо танд зугаа цэнгэл, аялал, тоглоом биш "сайхан унтах" болж хувирсан.

12. Ажлын өдрийн ард гарах ч "алаан" шүү.

13. Хамгийн гол нь энэ зүйл танд огт мэдэгдэхгүйгээр, маш гэнэтийн байдлаар ирж, та нэг л өдөр бүх зүйл ямар өөрчлөгдсөнийг гайхна.

14. Одоо бол "та" гэж дуудуулаад дасаж байгаа биз дээ?

15. Жаахан байж байгаад л өнгөрснөө дурсан санаад байна уу? "Чи санаж байна уу, нөгөө..." гээд л ярилцахад дурсамж сэргэж, тэр болгоныг нэхэн санана.

16. Гэхдээ л та санаа зоволтгүй шүү. Тун удахгүй таны эрч хүч эргэн ирж, бүхнийг "будаа болгодог" үе тань эхлэх болно. Үүнд дасахад жаахан л хугацаа зарцуулж, өөрийгөө сайн бөөцийлж, хайрлаарай.   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
25
6
0
1
1
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.