UBLife Logo
Newsfeed

Он цаг улирсан ч огтхон ч хөгширдөггүй солонгос оддын тоглосон “Гэр бүл” киноны тухай 6 баримт

Б.Саруул
Б.Саруул
Он цаг улирсан ч огтхон ч хөгширдөггүй солонгос оддын тоглосон “Гэр бүл” киноны тухай 6 баримт

Монголчууд бид 1990-ээд оны дундуур “Халтар царайт” Венесуэлийн олон ангит киног үзэж эхэлснээр телевизийн олон ангит цувралын “амтанд орсон” гэж хэлж болно. Ялангуяа 1990-ээд оны сүүл 2000 оны эхээр Солонгосын олон ангит цувралууд хүч түрэн орж ирж эдүгээ Kpop, Солонгос драма, хоол, соёлын тухай ойлголтыг танил болгож буй. Гэхдээ л үзэгчид бидний дээр үед үздэг байсан “Зочид буудлын эзэн”, “Сэргэлэн охин Янсун”, “Анхны хайр”, “Миний байшин”, “Өвлийн Хайрын дуу”, “Балид болсон явдал” гэх мэт бүтээлүүд өнөөдрийн олон ангит кинонуудаас илүү сэтгэлд хоногшиж үлдсэн байдаг шүү. 

Тэгвэл солонгос драмагийн улаан, ногоон фэнүүд л мэдэх өөр нэг киноны тухай сонирхолтой мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Хэрэв та “Гэр бүл” хэмээх олон ангит киног санаж байгаа бол Солонгос сериал сонирхогчдын “өвөг эцэг” гэж нэрлэгдэхээр үеийн хүн байна шүү.   

Хэрэв та “Гэр бүл” цувралыг үзэж хуучны дурсамжаа сэргээхийг хүсвэл ЮНИВИШН-д шинээр нэмэгдсэн “ХИТ ЦУВРАЛ” кино багцаас үзэх боломжтой байгаа гэдгийг дуулгая.

1. Хамгийн анхны Солонгосын олон ангит киног KBS телевиз 1962 онд хийж байсан гэнэ. Энэ үед олон ангит кинонууд нь ихэвчлэн түүхэн сэдэвтэй байдаг байсан бол 1990-ээд оноос орчин үеийн амьдрал, хайр дурлал, хосуудын харилцааг харуулсан мини-драма сериалууд голлож эхэлжээ. Тэрхүү шилжилтийн үеийн олон ангит кинонуудын нэг нь “Гэр бүл” СОАК юм. Her House (그 여자네 집) нэртэй уг бүтээл нийт 50 ангитай бөгөөд 2001 оны наймдугаар сард Солонгост нээлтээ хийж байжээ.

2. Солонгос сериалуудад өрнөдөг хайрын гурвалжин эндээс л эхлэлтэй. “Гэр бүл” кинонд бие даасан, карьераа чухалчилдаг, чинээлэг айлаас гаралтай Ён Үг хэмээх бүсгүй уламжлалт амьдралын хэв маягтай, тарчиг амьдралаас өндийсөн айлын том хүү болох Тэ Жүд хайр сэтгэлтэй болж улмаар гэр бүл зохиосноор бүх зүйл эхэлнэ. Үүний хажуугаар Ён Укын үеэл дүү болох Ён Жэ засварчин залуу Жүн Хэд сэтгэл алдарч мөн л хайрын гурвалжин үүсгэнэ. Одоо бол бидний үздэг олон ангит киноны үйл явдал, эсрэг дүрүүдийн хорон санаа таамаглахын аргагүй өндөр түвшинд хүртлээ “хөгжсөн”.  Харин “Гэр бүл” кино бол амьдралд ойр, хөгжилтэй үйл явдлуудаар дүүрэн.   

3. Ён Үгийн дүрийг бүтээсэн жүжигчин Ким Нам Жү та бидний эчнээ танил “Зочид буудлын эзэн” киноны Хань Тэ Жүнь буюу Ким Сын Үний гэргий гэдгийг та мэдэх үү? Тэд 2005 онд гэрлэсэн бөгөөд эдүгээ хүү, охинтойгоо аз жаргалтай амьдарч байгаа аж. Ким Нам Жү “Гэр бүл” кинонд тоглосны дараа хувийн амьдралдаа илүү анхаарч, 8 жилийн турш уран бүтээлээсээ завсарлажээ. Ингээд тэрээр 2009 онд “Queen of Housewives” киногоороо эргэн ирж, үзэгчдийг байлдан дагуулж эхэлсэн юм. 

4. Ким Нам Жүтэй холбоотой өөр нэг сонирхолтой баримт дурдахад, тэрээр гоо сайхны брэндүүдийн нүүр царай болж ирснээрээ алдартай. Гэхдээ 2012 онд гарсан “My Husband Got a Family” цуврал гарах үеэр Ким Нам Жүгийн үсний засалт Өмнөд Солонгос даяар трэнд болсон юм билээ.

5. Тэ Жүгийн дүрийг бүтээсэн Ча Ин Пё (энэ хүнийг 51 настай гэж хэлэхэд итгэмээргүй) жүжигчин төдийгүй зохиолч нэгэн. Тэрээр “Today's Forecast” болон “Goodbye, Hill” гэх хоёр ч романаа хэвлүүлээд буй. 

6. “Гэр бүл” олон ангит кино бол Өмнөд Солонгосын алдарт жүжигчдийн залуу насаа мөнхөлсөн уран бүтээл гэж хэлж болно. Эдүгээ жүжигчин Ча Ин Пё 51 настай,  Ким Нам Жү 47 настай, Ким Хён Жү 41 настай, И Со Жинь 48 настай. Ер нь Солонгос жүжигчид огт хөгширдөггүй “аймаар” хүмүүс тиймээ? 18 жилийн өмнөх болон одоогийн төрхийг нь хардаа та минь...   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
7
3
3
1
2
2
1
7

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.