Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Онлайн болзоо хийх үедээ анхаарах 7 чухал зүйл


Та бүхэндээ энэ удаа "Улаан булан" сэтгүүлд гарсан "Онлайн болзоо хийх алхмууд"-ыг сонирхуулах гэж байна.


1. Сайн таньж мэдэх 

Цахим орчинд харилцаж буй хүнийхээ мэдээллийг шалган үзэж илүү сайн таньж мэдэх хэрэгтэй.

2. Хувийн мэдээллээ хамгаалах 

Ажил, гэрийн хаяг, утасны дугаар болон банкны мэдээллээ танихгүй хүнд хуваалцах хэрэггүй. Аюултай санагдсан, хэт бүдүүлэг харьцсан, танд таалагдаагүй хүнийг шууд найзаасаа хасах эсвэл "блоклох" хэрэгтэй.

Мөн;

  •  Ёс бус зурвас ирүүлсэн бол,
  • Насанд хүрээгүй хүүхэд байвал,
  • Уулзсаныхаа дараа доромжлох, таалагдаагүй сэтгэгдлээ бүдүүлгээр илэрхийлж, сэтгэлзүйд нөлөөлөх хэмжээний зан авир гаргасан бол,
  • Хуурамч хаяг, зурагтай байвал,
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ сурталчлах, зарах гэж оролдвол харилцаагаа зогсоох нь илүү амар.

3. Хувийн зураг болон бичлэгээ хуваалцахдаа болгоомжтой байх 

Хэт хувийн зургаа бусадтай хуваалцаж өөрийгөө эрсдэлтэй байдалд оруулахгүй байх.

4. Санхүүгийн мэдээллээ нууцлах 

Ямар нэг байдлаар мөнгө асуух, хандив тусламж гуйх зэрэг санхүүгийн холбогдолтой ямар ч асуултад хариулахгүй байх.

УУЛЗАХААСАА ӨМНӨ БОЛОН УУЛЗАХДАА:

5. Харилцагчаа илүү таньж мэдсэний дараа уулзах 

Таалагдаад уулзахаар болсон хүнийхээ Фэйсбүүк, Инстаграм гэх мэт бусад платформ дээрх хуудсуудыг үзэж, тэр хүнийхээ талаар илүү их мэдээлэлтэй болох нь танд тустай. Учир нь болзохоос өөр зорилготой хүмүүс зөвхөн ганц аппликэйшн ашиглан холбоотой байхыг шаарддаг бөгөөд өөрийгөө эвгүй байдалд оруулахгүйн тулд та цаг зав гаргаад нөгөө хүнээ илүү их мэдэж таньж аваад уулзах шийдвэрээ гаргаарай.

6. Олон нийтийн газар уулзах 

Анх уулзаж байгаа хүнтэйгээ аль болох олон хүнтэй газар уулзахыг хичээгээрэй.

7. Уулзахаар төлөвлөж байгаагаа гэр бүл, дотнын найзууддаа хэлээрэй. 

Хэдийгээр заавал бүх мэдээллээ хуваалцах шаардлагагүй ч аюулгүй байдлаа хангахын тулд дотнын хүмүүстээ хэлээрэй. Мөн утасныхаа цэнэгийг шалгахад буруудахгүй. 

  •  Уулзалтад очихоор зориглосон шигээ уулзалтыг дуусгах хэрэг гарвал өөртөө итгэлтэйгээр дуусгаарай. 
  •  Эрүүл бай.

Уулзалтад очихдоо сандарснаас болж ямар нэг эм, тамхи, согтууруулах ундаа, мансууруулах бодис зэргийг хэрэглэх нь тийм ч сайхан сонголт биш гэдгийг санаарай. Мөн эсрэг талаас санал болгосон ч эрүүл ухаантайгаар аюулгүй байдлаа бодолцож, шийдвэр гаргаарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
2
20 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
22 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
санал болгох
1
2 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.