UBLife Logo
Newsfeed

Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа

Ub.life
Ub.life
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа

Mongolia Talent Network-оос явуулсан хөдөлмөрийн зах зээлийн судалгаагаар технологийн салбарынхан ажиллахад хамгийн таатай орчин бүрдүүлсэн байгууллагаар Юнител групп шалгарлаа. 

Mongolia Talent Network байгууллагаас нэг салбар бүрд 1000 гаруй хүнийг хамруулсан өргөн хүрээтэй судалгааг явуулж, ажилчдынхаа эрүүл мэндэд хэрхэн анхаарч, эерэг нөлөө үзүүлж байгаа, байгууллагын соёл, ажилчдын оролцоо, итгэлцэл, байгууллагын үнэт зүйл зэрэг шалгуур үзүүлэлтээр хамгийн таатай ажлын байраар нэрлэгдсэн байгууллагуудыг тодрууллаа. Үүнд: Технологийн салбарын ажиллахад хамгийн таатай байгууллага Юнител групп 

  • Үйлдвэрлэлийн салбарын ажиллахад хамгийн таатай байгууллага АПУ ХХК 

  • Банк санхүүгийн салбарын ажиллахад хамгийн таатай байгууллага Хаан банк  

  • Үл хөдлөх хөрөнгийн салбараас Re/Max ХХК тус тус шалгарлаа  

Яагаад Юнител технологийн салбартаа ажиллахад хамгийн таатай газар вэ? 

  1. Уян хатан цагаар, гэртэйгээ ойр ажилладаг. 

Юнител группийн хувьд ажилчдынхаа ажил болон хувийн амьдралын тэнцвэрт байдлыг хадгалахыг зорьж, Улаанбаатар хотын 4 бүсэд дүүргийн оффис нээж, цагийн хувьд өглөө 07:00-10:00, орой 16:00-19:00 цагийн хооронд ажилдаа ирж очих уян хатан цагийн хуваарьтай.  

Ингэснээр ажилтан хотын төвд байрлах оффисыг зорьж, замын түгжрэлд цаг алдахгүйгээр гэртэйгээ ойрхон салбарт ажиллан цагаа хэмнэх боломжтой ба хэмнэсэн цагаа өөрийгөө хөгжүүлэх, эрүүл мэнддээ анхаарах, гэр бүлдээ илүү их цаг зарцуулдаг болсноор ажилчдын ажил амьдрал тэнцвэртэй болж, ажилдаа хандах хандлага, бүтээмж нэмэгдэх эерэг өөрчлөлтүүд гарчээ.  

Оффис бүрд хүүхдийн өрөөтэй тул ажилчид хүүхдүүдээ авчран, хичээл хийлгэх, ном уншуулах, тоглуулах боломжтой. 

  1. Амралтын өдрүүдийг зөвхөн гэр бүлдээ... 

Юнител групп амралтын өдрийг гэр бүлдээ зарцуулах уриалга гарган ажилладаг. Тиймээс аливаа хамт олны арга хэмжээг ажлын өдрүүдэд зохион байгуулж, ажилчид ч сэтгэл хангалуун, идэвхтэй оролцдог байгууллагын соёлыг тогтоожээ. Жишээ нь жилийн турш бүх ажилчид багт хуваагдан спорт, урлагийн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг ба ингэхдээ шигшээ багийн тамирчид нь ажлынхаа нөхдийг дасгалжуулж оролцдог тул ур чадвараа өөрөөр нээх, бусадтай хуваалцах боломжийг олгодог.   

  1. Шинэ ажилтнаа хамт олонтойгоо танилцах, суралцахад нь туслах “халамжлагч”-ийг томилдог. 

Хамтдаа түрүүлж алхана уриатай хамт олон дунд та шинээр ажилтан болж орвол хэрхэн ажиллах, суралцахад тань халамжлагч танд тусалж, бүгдийг танилцуулна. Тиймээс шинэ газар, шинэ хамт олон, шинэ ажилдаа дасан зохицоход маш хялбар байдаг.  

  1. Ажилчдын сэтгэл ханамж... 

Ажлын үйл явцыг сайжруулах, шинэ инновац нэвтрүүлэх зэрэгт ажилтан нэг бүрийн саналыг сонсож ажилладаг тул хүн бүр байгууллагатаа хамгийн хэрэгтэй чухал хүн байж чаддаг. Ингэснээр ажилчдын бүтээлч сэтгэлгээ ч тасралтгүй хөгжиж, хамтдаа түрүүлж алхдаг.  

  1. Мэдээж өөр олон зүйл бий 

Мөн дэлхий дахины туршлагатай баг хамт олноороо тасралтгүй танилцаж, суралцах боломж энд бий. Хувь хүн бүр өөрийгөө хөгжүүлэх боломжтой олон төрлийн сургалтыг байгууллагаас олгох ба мэдээж та ажлаа хийнгээ сурч хөгжих нөхцөлөөр хангаж ажилладаг байна.  

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.