UBLife Logo
Newsfeed

Тоон мэдээ: Өнөөдрийн зайлшгүй мэдэх ёстой тоонууд

Тоон мэдээ: Өнөөдрийн зайлшгүй мэдэх ёстой тоонууд

Анхаарал болгоомж илүүдэхгүй энэ цаг үед тоо гэдэг хамгийн чухал мэдээллийн тэмдэгт болоод байна. Ер нь өдөр тутамдаа бид цаг агаарын хэм, цаг, зам гээд тоогоор л харьцдаг шүү дээ. Тиймээс өнөөдрийн хувьд таны зайлшгүй мэдэх тоонуудыг хүргэж байна. 


26 иргэний хариу сөрөг гарлаа

"COVID-19" илэрсэн Франц иргэнтэй нэгдүгээр хавьталд байсан 26 хүний онош сөрөг буюу халдваргүй гарлаа. 

70 иргэнийг тусгаарлалаа 

Өнөө өглөө Москва-Улаанбаатарын нислэгээр ирсэн 107 иргэний 70-ыг нь тусгаарлалаа. 

Халдвартай иргэний зорчсон 18 газрыг ариутгалаа 

Франц улсын иргэнд коронавирусийн халдвар илэрсэн цагаас эхлэн ХӨСҮТ, "Зооноз өвчин судлалын үндэсний төв" хамтран ажиллаж, "Зооноз өвчин судлалын үндэсний төв" 18 объектод голомтын эцсийн халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулжээ.

300 хуурамч дуудлага иржээ

ЭМЯ-ны 119 дугаарт 900 гаруй дуудлага ирсний 300 гаруй нь хуурамч байжээ. Яамны зүгээс ингэж ажилд садаа болохгүй байхыг иргэдээс хүслээ.  

Нөөцийн мах худалдаанд гарлаа

Өнөөдрийн 15:00 цагаас эхлэн Улаанбаатар хотын 279 дэлгүүрээр нөөцийн мах худалдаж эхэллээ. 

Бодлогын хүү буурлаа 

Монголбанк бодлогын хүүгээ 11 байсныг нэг пунктээр буулгасан. Мөн банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар бууруулж, 8.5 хувьд тогтоох болон бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгон өөрчлөх шийдвэр гаргалаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.