Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Цахим сургалтын хамгийн шилдэг 25 сайт


Олон улсын хамгийн шилдэг цахим сургалтын сайтуудыг танилцуулж байна. Ихэнх хичээлийг үнэ төлбөргүй, заримыг нь тодорхой хэмжээний төлбөр төлөөд суралцах боломжтой. Аудио, видео хичээлүүд, сургалтын гарын авлага, цахим ном зэрэг олон төрлийн материалууд дагалдах юм. 

1. Coursera

Олон улсын алдартай их дээд сургуулийн кредит цагтай хичээлүүдийг үзэх боломжтой хамгийн том сайт. Сургалтын бүх хичээлийг багш профессорууд урьдчилан бэлтгэж, хянан зөвлөлдсөний эцэст хүргэдэг тул хамгийн чанартай гэгддэг. Магистрын төвшний хичээл үзэж, их дээд сургуулийн бэлтгэл сургалтанд хамрагдаж, зарим нарийн мэргэжлээр мэргэших ч боломжтой. Тэр утгаараа бусад сургалтын сайтуудаас арай илүү үнэтэй. 

2. Udemy 

Санхүү, бизнес, дизайн, маркетинг зэрэг чиглэлээр дагнасан цахим сургалтын платформ. Жишээлбэл, photoshop програмын хичээлийг үзсэнээр үнэгүй сургалтын материал, даалгаварт ашиглах зураг, 100 гаруй зургийн нэмэлт ажилбарууд дагалдана. Бүх төрлийн төхөөрөмж дээр аппликейшн суулган үзэх боломжтой.

3. Edx

Edx бол хамгийн чанартай, үнэгүй сургалтыг санал болгодог платформ юм. Компьютер технологи, хэл судлал, дата анализ, инженер зэрэг чиглэлд мэргэшсэн сургалтыг санал болгодог. 

4. Udacity

Загвар дизайн, график, маркетинг зэрэг өргөн салбарын хичээл, багц сургалтуудтай. Сургалтын зөвлөхтэй тул их дээд сургуулийн бэлтгэл болгох, тэтгэлэгт зөвлөгөө авах боломжтой.

5. LinkedIn Learning

 

15000 гаруй сургалтыг 7 хэлээр хүлээн авч болох сайт. Хувь хүний хөгжил, энтрепренер, манлайлал, бизнес, санхүү, эдийн засгийн чиглэлээр түлхүү агуулгатай.

6. Alison

Дээрх сургалтуудын адил сургалтаа амжилттай дүүргэвэл албан ёсны гэрчилгээ олгодог. Эрүүл мэндийн салбарын хичээлүүдтэйгээрээ онцлог. Англи, испани, герман, франц, араб хэлээр хичээлүүдтэй.

7. Khan Academy

Англи, франц, герман, япон зэрэг хичээлүүдтэй. Youtube сувагт зарим хичээлээ оруулдаг. 

8. MIT OpenCourseWare

Татаж аван ашиглахад амар хялбар сургалтын материалуудтай. Лекц, видео, шалгалт гэсэн бүтэцтэй. Нэвтрэх шаардлагагүй суралцах боломжтой.

9. Open culture

Уран зохиол, түүх, биологи, физик гэх мэт сонирхолтой хичээлүүдтэй. Тус сайтад 800 гаруй цахим ном, 300 гаруй хэлний хичээл бий.

10. Connections Academy

Бага, дунд ангийн хүүхдүүдийн суралцах боломжтой сайт. Таны зан төлөв, сурах арга барилаас сорил авч, түүндээ тохируулан сургалтын хөтөлбөр гаргаж өгөх болно.

11. Academic Earth

Компьютер, бизнес, боловсрол, эрүүл мэндийн салбарт чиглэсэн платформ. Зарим нь бүтнээрээ үнэгүй.

12. iTunes U Free Courses

Зөвхөн Apple загварын төхөөрөмж дээр ажиллах боломжтой тул хязгаарлагдмал. Хүмүүнлэгийн ухаан, урлаг, хэл судлал болон сэтгэл судлалаар дагнасан хичээлүүд нь сайн үнэлгээ авчээ. 

13. Stanford Online

Алдарт Стэнфорд Их сургуулийн бэлтгэн хүргэдэг цахим сургалт. Тус сургуульд элсэх гэж байгаа бол сургалтыг нь дуусгачихвал илүү их тэнцэх магадлалтай.

14. Harvard Extension

Харвардын Их сургуулийн хичээлийг гэрээсээ үзэж болох нь. Бүр алсын зайнаас магистрын зэрэг ч хамгаалах боломжтой.

15. Open Yale Courses

Йелийн Их сургуулийн хичээлүүд цахим орчинд маш тохиромжтой. Зарим сургалтын танилцуулга нь олон хэл дээр байдаг бөгөөд The Science of Well-being буюу "Аз жаргал судлал" хичээлийнх монгол хэлээр ч орсон аж.

16. UC San Diego Podcast Lecture

Технологийн чиглэлээр мэргэшсэн сургалтуудтай. Подкаст, илтгэл гэсэн агуулгатай. Төлбөр төлбөл тусгай чиглүүлэгч гарган өгдөг.

17. Code

Биологи, алгебр, химийн чиглэлээрх хичээлийг 45 хэлээр хүлээн авч болно. 

18. University of the People

Тус Их сургуулийн академик хичээлүүдийг үзээрэй.

19. University of Oxford Podcasts

Олон нийтэд нээлттэй илтгэл, ярилцлага, сургалтын материал гэсэн бүтэцтэй. 633 сургалттай.

20. TED-Ed

Бүх насныханд зориулсан шинжлэх ухаан, түүх, урлаг гэх мэт "гоё" сэдвүүдийн дагуу сонирхолтой видео хичээлүүдтэй. Хичээл гэхээс илүүтэй "бүтээлч видео" юм даа. :) 

21. Memrise 

Урлаг, уран зохиол, математик, шинжлэх ухаан, түүх гэх мэт сэдвүүдээр хичээлүүдтэй. 

22. LessonPaths

Та энд суралцахаас гадна өөрөө хичээл зааж ч болно. 

23. CodeHS

Код бичихэд зориулагдсан шилдэг сургалтын сайт.

24. Domestika

Бүтээлч хүмүүст хамгийн их таалагдах сайт. Хүүхдийн зурагт ном бичих, номын хавтасны загвар гаргах, инстаграм сторид зориулан зураг бүтээх, усан будгаар зурах гэх мэт онцгой хичээлүүдтэй. 

25. Skillshare

Үзээд, тоглоод, бүтээгээд, нээж ол - уриатай бүтээлч сайт. Анимейшн, зураг, зохион бичих, гэрэл зураг, кино амьдралын хэв маяг гэх мэт цэстэй.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
2
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
3
3 өдрийн өмнө
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.