UBLife Logo
Нийгэм

Өнөөдөр “Бүтээлийн Нуруу” үзэсгэлэнг “976” галерейд нээнэ

Өнөөдөр “Бүтээлийн Нуруу” үзэсгэлэнг “976” галерейд нээнэ

Өнгөрсөн долоодугаар сард уран бүтээлч Ё.Төгөлдөр, Г.Мөнхболор, Б.Бат-Эрдэнэ нар “Тарвагатайн хөндийн археологийн судалгаа” төсөлтэй танилцахаар судалгааны газар руу аялал хийсэн юм. Энэхүү археологийн судалгааг урлагаар дамжуулан олон нийтэд таниулах зорилгоор АНУ-ын Төрийн Департментын “Strax” хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын ЭСЯ, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, уран бүтээлчид хамтран “Бүтээлийн нуруу” үзэсгэлэнг 976 галерейд өнөөдөр дэлгэнэ. Уран бүтээлчид археологийн судалгааны арга барил, үйл явцыг үзэж, судалсны үндсэн дээр туурвисан видео, өрөг бүтээлүүдээ тус үзэсгэлэнд дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. Мөн энэ ондоо багтаан АНУ-д олон нийтийн хүртээл болох аж.Уг судалгааг АНУ-ын Йелийн их сургуулийн доктор Уилльям Гарднер, доктор Бүрэнтогтохын Жаргалан нарын удирдлаган дор 2010 оноос эхлэн хэрэгжиж, Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэн, Йелийн их сургууль хамтран ажиллаж байна. Энэхүү төсөл нь Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутаг Тарвагатайн голын хөндийд хэрэгжиж буй. Судлаачид археологийн судалгаа, малтлагааны үр дүнд олдсон эд өлгийн хэрэглэгдэхүүнийг шинжиж тус хөндийд амьдарч байсан эртний нүүдэлчдийн амьдралын хэв маяг, аж ахуйг тодорхойлох зорилготой юм. Эртний нүүдэлчдийн бууц газар, гэр бүлийн бүтэцэд тулгуурлан тухайн орон нутгийн үйл ажиллагаа, аливаа шийдвэрт тэдний оролцоо ямар байсныг тодорхойлоход чиглэн ажиллаж байгаа аж.Сүүлийн жилүүдэд судлаачид Тэшиг хавийн эртний цаг уур, хүрээлэн буй орчин ямар байсныг тогтоохоор ажиллаж байгаа билээ. Цаг уурын хэрэглэгдэхүүнээс боловсруулсан мэдээллийг археологийн судалгааны үр дүнтэй харьцуулснаар нүүдэлчид цаг агаар, хүрээлэн буй орчны өөрчлөлтөд нийгэм болон соёлын асуудлаар аливаа хариу шийдэл гаргаж байсан, эсэхийг олж тогтоохыг зорьж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.