Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

100 жилийн баталгаатай, дөрвөн эгнээ бүхий 477 метр урттай шинэ гүүрийг нээлээ


Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол улсын гудамж руу буух Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Нээлтэд Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд оролцлоо.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Анх байгуулагдахдаа 500 мянган хүн амьдрахаар төлөвлөгдсөн Улаанбаатар хотод маань өнөөдөр 1.5 сая хүн амьдарч байна. Үүнээс үүдэлтэй авто замын түгжрэл, агаар орчны бохирдол гээд олон асуудал бидэнд тулгарч байгаа. Түгжрэлийг бууруулахад энэ гүүр том тус нэмэр оруулна гэдэгт би итгэлтэй байна. Миний хэлсэн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлсэн Улаанбаатар хотын дарга С.Амарсайханд талархаж байна” хэмээн нээлтийн үеэр хэллээ.

Дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетонон гүүрний  ажлын гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын 20-р товчоо корпораци”, зөвлөхөөр “Ростов” ХХК ажилласан байна. Төслийн нийт төсөвт өртөг 42.38 сая ам.доллар бөгөөд Хятад, Монголын 500 гаруй инженер, техникийн ажилчид ажилласан байна. Ерөнхий гүйцэтгэгчийн зүгээс гүүрэн гарцад 100 жилийн баталгаа өгчээ.


Нээлтийн ажиллагааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлчүүд та бидэнд тулгамдсан олон асуудал бий. Тэдгээрээс агаарын бохирдол, автомашины түгжрэл нь та бидний эрүүл мэнд, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, санхүүгийн дайсан болсон гэхэд хилсдэхгүй. Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн удирдлагууд эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Нийслэл хотод БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Туул гол дээгүүр дөрвөн гүүр (Сонсголон, Яармаг, Замын цагдаа, Баянзүрхийн товчоонд) барих болон Налайх чиглэлийн замын бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ гүүрэн гарц нээгдсэнээр Энхтайвны гүүрний замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, Замын цагдаагийн газрын уулзварын түгжрэлийг 30 хувиар бууруулах боломжтой” хэмээв.

ЗурагТайлбар



Өнөөдөр Замын цагдаагийн гүүрэн гарцын үндсэн хөдөлгөөнийг нээсэн бол ирэх 25-нд нарны замтай холбох В рампийн барилгын ажлыг дуусгах аж.  Түүнчлэн Сэлбэ гол дээгүүрх гүүр, авто зам, гэрэлтүүлэг, гэрлэн дохио, явган хүний зам, ногоон байгууламжийн ажлууд хийгдэх аж гэж Нийслэлийн хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.