Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Коронавирусийн вакцины талаарх 5 асуултын хариу


1. Яагаад вакцин хэрэгтэй вэ?

Коронавирус дэлхий дахинд тархаад жил гаруй хугацаа өнгөрсөн хэдий ч дийлэнх иргэдийн эрүүл мэнд уг вируст эмзэг хэвээр байна. Дэлхийн олон улсад иргэдийн аж амьдрал хямарч байгаа ч, нэг дор олноороо цуглахгүй байхаас сэргийлснээр сая сая хүний амь нас эрсдэхээс сэргийлж байна. Вакцин нь хүний биеийн дархлааг нэмэгдүүлж, халдварын эсрэг тэмцэхэд нөлөөлнө. 

2. Анхны вакциныг хэзээ хэрэглэсэн бэ? 

2020 оны арванхоёрдугаар сарын 2-нд Их Британи улс коронавирусийн эсрэг Пфизер-Бионек төрлийн вакциныг улс орон даяараа хэрэглэх тогтоомж гаргажээ. Ингээд 6 өдрийн дараа 90 настай британи эмэгтэй Маргарет Кийнан хамгийн анхны коронавирусийн эсрэг вакцин хэрэглэсэн иргэн болов. Түүнээс хойш тус улсын сая гаруй хүн вакцин хийлгээд байна. 

3. Ямар ямар төрлийн вакцин байгаа вэ? 

Одоогоор нийт 154 вакцин эхний сорилд, 21 вакцин 1-р үеийн аюулгүй байдлын сорилд, 12 вакцин 2-р үеийн аюулгүй байдлын сорилд, 11 вакцин 3-р үеийн сорилд явж байна. Одоогоор туршилтаар батлагдан, шаардлага хангасан доорх 3 төрлийн вакцин байна. 

#1 Оксфорд Их Сургуулийн АстраЗенека вакцин

Оксфордын Их Сургуулийн боловсруулсан вакцин энэ оны нэгдүгээр сарын 5-аас эхлэн түгээгдэж эхэллээ. 2020 оны сүүлийн туршилт үзлэгээр тус вакциныг хэрэглэсэн өвчтөнүүдийн 70 хувьд нь эсрэг биет үүсч, 90 хувийн эерэг нөлөөтэй гэж үзжээ. 

- Их Британи улсаас 100 сая тунг урьдчилан захиалсан

- Хоёр тунгаар хэрэглэнэ

#2 Пфизер-Бионек вакцин 

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус вакцины сүүлийн сорил туршилт явагджээ. 

- 95 хувийн эерэг нөлөөтэй 

- Хоёр тунгаар, 3 долоо хоногийн зайтай хэрэглэнэ

#3 Модерна вакцин

- 94.5 хувийн эерэг нөлөөтэй

- Хоёр тунгаар, 4 долоо хоногийн зайтай хэрэглэнэ

- 20 хэмийн хүйтэнд тээвэрлэж, зөөвөрлөнө

4. Вакцины түгээлт хэрхэн явагдаж байна вэ? 

2021 оны нэгдүгээр сарын байдлаар 57 улс оронд 71.3 сая тун вакциныг түгээгээд байна хэмээн ДЭМБ-аас мэдээлжээ. Тэгэхээр өдөрт дунджаар 3.57 сая тун вакциныг ямар нэгэн байдлаар түгээж буй гэсэн үг. АНУ-ын хувьд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 14-нд иргэдээ вакцинжуулалтад хамруулж эхэлжээ. 

Улс орнуудын вакцинжуулалтын байдал / саарал- одоогоор мэдээлэл байхгүй улс орнууд /


5. Вакцин бүх хүнийг хамгаалж чадах уу? 

Хүн бүр өөр өөр дархлаатай учир вакцин ялгаатай нөлөө үзүүлнэ. Илрэх шинж тэмдэг таамаглашгүй бөгөөд одоогоор хамгийн сайн вакцин 95 хувийн баталгаатай байна. 

Нэмэлт: Монгол Улс хэзээ вакцинд хамрагдах вэ? 

Монгол Улс вакцин үйлдвэрлэгч бус худалдан авагч улс тул эрүүл, аюулгүй, чанартай вакциныг худалдан авахдаа Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу ДЭМБ-аас баталгаажсан, гэрчилгээтэй вакциныг НҮБ-ийн Хүүхдийн сангаас хямд үнээр захиалан авах юм. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн онд вакцинд хамрагдах хүсэлтээ ДЭМБ-д хүргүүлсэн бөгөөд 2021 оны эхээр вакциныг оруулж ирэхээр төлөвлөж байгаа тухай ЭМЯ-аас мэдээлсэн. Вакцин орж ирэхэд халдварын өндөр эрсдэлтэй эмч, эмнэлгийн ажилтнуудыг нэн тэргүүнд хамруулахаар төлөвлөөд байна. 

Эх сурвалж: ДЭМБ, ЭМЯ



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0