Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Өнөөдөр нийт тээврийн хэрэгслийн 8.2 хувь нь хөдөлгөөнд оролцож байна


Улаанбаатар хотын замын удирдлагын төвөөс хотын автозамын гол уулзварууд болон  бусад хэсгийг 200 орчим камераар  хянан  ажиллаж байна.  Нийслэлийг Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ өдрүүдэд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал эрс буурсан байсан. Сар шинийн өдрүүдэд өдөртөө зургаа орчим хувь нь хөдөлгөөнд оролцож байсан бол энэ сарын 16-наас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдсэн байна. Энэ нь зайлшгүй ажиллах шаардлагатай 14 чиг үүргийн байгууллагын ажилтнууд, худалдаа, хүнсний салбарынхан ажилдаа ирж буцах оргил цагаар өссөн  байна.

Өнөөдөр нийслэлийн автозамын хөдөлгөөнд 06:00-14:00 цагийн байдлаар  33.834 тээврийн хэрэгсэл буюу нийт тээврийн хэрэгслийн 8.2 хувь нь оролцсон байна. Замын хөдөлгөөний удирдлагын төв нь хөдөлгөөнд оролцож буй нийт машины тоон мэдээллийг хоёр цаг тутам гаргаж байгаа. Энэхүү тоон мэдээллээс харахад 08:00-10:00 цагийн хооронд буюу үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагын ажилтан, албан хаагчид ажилдаа ирэх цагаар замын хөдөлгөөн эрчимжиж байна. Тээврийн цагдаагийн алба хаагчид хувийн унаагаараа хөдөлгөөнд оролцож байгаа иргэдэд PCR-ийн шинжилгээ, байгууллагын тодорхойлолт, ажлын үнэмлэхийг нь үндэслэн хөдөлгөөнд оролцуулж байна гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.