Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Яг одоо өрнөж буй Мьянмарын хувьсгалын талаар мэдвэл зохих БҮХ ЗҮЙЛ


Энэ оны хоёрдугаар сарын 1-нд Мьянмар улсын генерал Мин Аун Хлаин цэргийн хүчээр хувьсгал хийж, төрийн эрхийг гартаа төвлөрүүллээ. Үүнийг эсэргүүцсэн ард иргэд төрийн эрхийг Ардын Засгийн газар, удирдагч Аун Сан Су Чид буцаан өгөхийг шаардан тайван жагсаал эхлүүлсэн ч байдал хурцдаж, жагсагчдыг цэргийн хүчээр даран, хүйтэн зэвсэг ашигласны улмаас 50 гаруй хүн амиа алдаад байна. Мьянмарын хувьсгалаас бид юуг мэдэх хэрэгтэй вэ? 

1. Мьянмар улсын тухай

Зүүн Өмнөд Азид байрлах Мьянмар улс нь Тайланд, Лаос, Бангладеш, Хятад, Энэтхэг улсуудтай хиллэдэг 54 сая хүн амтай улс юм. Албан ёсны хэл нь бурма хэл бөгөөд Буддын шашинт орон юм. 1948 онд Их Британийн колониос тусгаар тогтносон Мьянмар улс 1962-2011 оны хооронд зэвсэгт хүчний удирдлагатай байлаа. Харин 2015 онд анхны бүх нийтийн сонгуулиар Аун Сан Су Чигийн тэргүүлсэн Ардчиллын төлөөх Үндэсний Лиг ялалт байгуулан засгийн эрхийг авсан юм. Армийн улс төр дэх нөлөө үндсэн хуулиар хамгаалагдсан байгаа бөгөөд дэд ерөнхийлөгч Мин Аун Хлаин нь армийн генерал хүн юм. 

2. Яг одоо юу болж байна вэ? 

Одоогоор Мьянмар улсын төрийн эрх зэвсэгт хүчинд шилжиж, жилийн хугацаатай онц байдал зарлаад байна. Улсын генерал нь өнгөрсөн онд явагдсан сонгуулийн үр дүнг булхайтай хэмээн няцааж, Аун Сан Су Чи болон засгийн газрын гишүүдийг түр баривчлаад байна. 


Сонгуулийн Хорооноос сүүлийн сонгуулийн үр дүн үнэн зөв болохыг мэдэгдэж, ард иргэд засгийн газрын гишүүдийг суллахыг шаардсан ч зэвсэгт хүчнийхэн уг саналыг хараахан хэлэлцээгүй байна. 

3. Одоо хэн удирдаж байгаа вэ?

Одоогоор тус улсын зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч Мин Аун Хлаины гарт засгийн бүх эрх төвлөрч байна. Тэрээр урт хугацааны улс төрийн нөлөө бүхий нэгэн бөгөөд "Онц байдал дуусмагц шударга бөгөөд эрх чөлөөт сонгууль явуулна" хэмээн мэдэгдээд байна.

4. Хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ? 

Мьянмар улсын хувьд 2007 оны Гүргэмийн хувьсгалаас хойших хамгийн их жагсагчдыг хамарсан хувьсгал яг одоо болж байна. Жагсагчдын дийлэнхийг багш, хуульч, оюутнууд, банкны ажилтнууд, засгийн газрын ажилчид болон залуус бүрдүүллээ. Зэвсэгт хүчний зүгээс жагсагчдыг хязгаарлах арга хэмжээ авч, тараахын тулд усан буу, резинэн сум, байлдааны сум гэх мэт зэвсэг ашиглаж байна. 

Мандалай хотод иргэд олноор цугларч, цэргийнхнийг эсэргүүцсэн жагсаалын үеэр 19 настай Кял Син тэргүүтэй 50-иад хүн амь насаа алдсан нь дэлхий даяар шуугиан дэгдээгээд байна. 

Холбоотой нийтлэл: Мьянмарчууд амиа алдсан залуучуудынхаа араас гашуудаж байна

5. Аун Сан Су Чи гэж хэн бэ? 

Аун Сан Су Чи нь 1990 оноос хойш Мьянмар улсын ардчиллын төлөө тэмцэж буй зүтгэлтэн юм. Тэр 1989-2010 оны хооронд 15 жил хоригдсон бөгөөд 1991 онд Нобелийн Энх Тайвны шагналыг гэрийн хорионд байхдаа хүлээн авчээ. Тэр 2015 онд Мьянмарын 25 жилийн дараах анхны ардчилсан сонгуулийг удирдан явуулсан нэгэн. 

6. Рохинжа цагаачдын нөхцөл байдал ямар байгаа вэ? 

Олон жил цэргийн диктатуртай байсан энэ орон олон зууны турш шашин шүтлэг, гарал үүслээрээ хагаран бутрах явдал гардаг байв. Мьянмарын баруун хэсэгт орших Ракхайн мужид буддын шашинт иргэдээс гадна исламын шашинт рохинжа хэмээх ард түмэн бий. Тэд Бенгалаас буюу одоогийн Бангладеш улсаас эрт үед нүүдэллэн ирсэн хүмүүс.

Холбоотой нийтлэл: Рохинжа гэж хэн бэ, яагаад тэднийг үлдэн хөөж байна вэ

7. Мьянмарын хувьсгалын талаар олон улс ямар байр суурьтай байгаа вэ? 

Олон улс Мьянмарын бослогыг зэвсэгт хүчээр дарж буйд харамсал илэрхийлээд байна. НҮБ-ийн Ерөнхий Нарийн бичгийн дарга Антониу Гуттериш "Ардчилсан засаглалд хүчтэй цохилт боллоо" гээд энх тайвныг эргэн авчрахын тулд чадах бүхнээ хийнэ гэдгээ мэдэгдсэн. АНУ болон Их Британий зүгээс зэвсэгт хүчнийхэн засгийн эрхийг авсанг буруутгаагүй. Харин Хятад улс НҮБ-ийг Мьянмарын асуудалд хөндлөнгөөс оролцох хэрэггүй хэмээн эсэргүүцжээ. Мьянмарын хөрш болох Камбож, Тайланд, Филиппин улсууд уг хэргийг "улсын дотоод асуудал" гэж үзээд байна.

Эх сурвалж: BBC 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
"Met Gala 2024"-ийн хамгийн их шүүмжлэл дагуулсан 24 хувцаслалт
2
3 цагийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
20 цагийн өмнө
Зигмунд Фрейдийн ЭШЛЭЛҮҮД
санал болгох
1
3 цагийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
2
21 цагийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
3
23 цагийн өмнө
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.03.11 172.69.35.168

Бирм улс бирм хэл, жаахан судалгаатай, зөв бичих хэрэгтэй

0 Хариулах


Зочин 2021.04.20 172.69.252.133

лол

0 Хариулах