Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сэлэнгэ мөрнийг завиар гаталж яваад долоон хүн усанд осолджээ


Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 110 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/ 10 хүн Сэлэнгэ мөрнийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай дуудлагыг өчигдөр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 20:23 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагч, Эрүүл мэндийн төвийн эмч, Засаг даргын Тамгын газар, Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн газарт ажиллаж байна.

Тус аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Рашаант сумын харьяат 10 хүн Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу явахаар Сэлэнгэ мөрнийг завиар гатлах үед татлага олс нь тасарснаар завь нь хөмөрч иргэн Ү/38 настай, эрэгтэй/, Б /16 настай, эрэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нар голын эрэг дээр өөрсдөө эсэн мэнд гарсан бөгөөд иргэн Т /62 настай, эрэгтэй/, Ц /50 настай, эрэгтэй/, Г /нас тодорхойгүй, эрэгтэй/, У /38 настай, эмэгтэй/, У /32 настай, эмэгтэй/, Б /8 настай, эмэгтэй/, А/ 5 сартай, эмэгтэй/ нар осолдсон болох нь тогтоогдсон тул тухайн газар оронд тандалтын ажиллагааг зохион байгуулж 2021.04.22-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Өнөөдөр 09:36 цагт  Ц /50 настай, эрэгтэй/, 10:00 цагт А /5 сартай, эмэгтэйн/ цогцсыг гаргалаа.

Ослын голомтод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан аврах бүлэг ажиллаж уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.