Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэтхэгт үүссэн ковидын шинэ хувилбарыг "аюул учруулахуйц" ангилалд багтаалаа


ДЭМБ өнгөрсөн оны сүүлээр Энэтхэг улсад илэрсэн ковидын шинэ хувилбарыг “variant of concern” буюу аюул учруулахуйц гэсэн ангилалд багтаалаа. B.1.617 гэх мутацид орсон вирус нь бусад хувилбаруудаас илүү хурдан тархаж байгаа учир гүнзгийрүүлэн судлах шаардлагатайг анхааруулсан байна. Одоогоор Их Британи, Өмнөд Африк болон Бразил улсуудад шинэ төрлийн вирусийн хувилбар илрээд байгаа юм. Харин Энэтхэгт үүссэн хувилбар нь нийт 30 орчим улсад тархаад байна.

Халдвар чадвар хурдан, хүнд хэлбэрийн өвчлөлд хүргэдэг, эмчилгээг эсэргүүцэх чадвар өндөр зэрэг нь хэд хэдэн шалгуураас аль нэгийг нь хангасан тохиолдолд вирусийн төрлийг “аюул багатай” гэсэн ангиллаас “аюул учруулахуйц” гэсэн хэсэг рүү шилжүүлдэг аж. 

Энэтхэгт цар тахал богино хугацаанд хүндэрсэн нь мутацид орсон шинэ хувилбарын вирустэй холбоотой эсэхийг судлаачид нарийвчлан шалгаж байна. Даваа гарагийн байдлаар нийт 366,161 шинэ тохиолдол, 3754 нас баралт бүртгэгдсэн нь тус улсын хувьд хамгийн дээд үзүүлэлт юм. Нас баралт болон халдварын тохиолдол бодит байдал дээр хэд дахин өндөр байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

Мөн хүчилтөрөгчийн хомсдол үүссэн нь асуудал дагуулсан хэвээр байна. Андхра Прадеш мужийн хэвлэлээс мэдээлж буйгаар Тирупати хотын эмнэлэг рүү хүргэж байсан хүчилтөрөгчийн танк цагаасаа хоцорч ирснээс болж нэг шөнийн дотор 11 хүн нас барсан гэж мэдээлжээ.

Энэтхэгийн засгийн газар цар тахлын хоёр дахь давлагаа нь шинээр илэрсэн вирустэй шууд холбоотой гэж үзсэн ч энэ нь бүрэн батлагдаагүй байгаа юм. Сүүлийн саруудад хэд хэдэн муж дотооддоо хөл хорио тогтоосон бөгөөд иргэдээс засгийн газарт вирусийн тархалтыг зогсоох, улс даяар хөл хорио тогтоох шаардлагыг тавьсаар байна. Ерөнхий сайд Нарендра Моди цар тахлын үеэр Хинду шашны баярыг тэмдэглэж, сонгуулийн арга хэмжээ явуулснаар олны шүүмжлэлд өртөөд байгаа юм.

Энэ даваа гарагт Энэтхэгийн Эрүүл мэндийн сайд нийслэлд вакцины 3-4 хоногийн нөөц үлдсэн гэж мэдэгджээ. Одоогоор нийт хүн амын 2,5 хувь буюу 34,8 сая хүн вакциндаа бүрэн хамрагдаад байна. ДЭМБ-ын мэдээлснээр одоо гараад байгаа вакцинууд шинэ хэлбэрийн вирусийн эсрэг үр дүнтэй байгаа ч эмчилгээний нөлөө нь саармагжих хандлага ажиглагдсан гэжээ.

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
2
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
3 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.