Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ


К-поп оддын ард Hybe, SM Entertainment, JYP Entertainment Corp, YG Entertainment Inc гэсэн дөрвөн том компани буюу тоглогч байдгийг бид мэднэ. Тэр дундаас HYBE компани BTS хамтлагаараа хамгийн их алдаршсан. Тэгвэл яг одоо Солонгос улсд уг компанитай холбоотой том дуулиан болж байна. Тухайлбал Hybe корпорацын охин компани болох ADOR-ийн гүйцэтгэх захирал Мин Хэжин HYBE-ээс нууцаар ADOR-ийг бүрэн дүүрэн эзэмших зорилготой нууц ажиллагаа явуулж байсан хэргээр сэрдэгдээд байгаа аж. Хэрэв HYBE-ийн шалгалт  үнэн болж таарвал хуулийн дагуу арга хэмжээ авах ба Мин Хэжин суудлаасаа огцрох нь тодорхой юм .Мөн Мин Хэжин болон түүний ажилтнууд HYBE-ийн уран бүтээлчдийн хувийн мэдээллийг задруулж, түүнийгээ HYBE-ийн эсрэг нэр хүндийг нь унагаахаар ашигладаг байсан гэжээ.


Энэ талаар Мин Хэжин хэвлэлийн бага хурал зохион байгуулж өмгөөлөгчийн хамт мэдэгдэл хийсэн боловч олон түмний тоглоом тохуу болоод байна. Учир нь Мин Хэжин хэвлэлийн бага хуралдаа "Энэ бүх хугацаанд эмэгтэй бөөд ховсдуулан түүний үгээр бүх зүйлсээ хийдэг байсан" гэжээ. Мин Хэжиний хэлж буйгаар тэрхүү бөө нь "Kakaotalk" гэх компьютер програмаар дамжуулан Мин Хэжинг хэрхэн компаниа удирдахаас гадна бүх зүйлийг нь хэлж өгдөг байж.  

Жишээ нь: 

Мин Хэжин: BTS цэрэгт явсан нь дээр үү? 

Бөө: Явах хэрэгтэй. Ямар алтан медаль авсан биш (Тамирчдыг чухал тэмцээнээс алтан медаль авбал цэргээс чөлөөлдөг) 

Мин Хэжин: Тийм ээ, BTS цэрэгт явчихвал надад л ашигтай. Та тэднийг явуулаад өгөөрэй. 

Бөө: Тэгнэ ээ, явуулах болно. Шулмын зан үйл хийх үү? 

Мин Хэжин: BTS байхгүй болчихвол надад л зүгээр. 

Гэх мэтчилэн бүх шийдвэрүүдээ асуудаг байсан гэнэ. Ийнхүү 21 дүгээр зуунд хамаг хэргээ бөөд чихсэн нь хүмүүсийн дургүйг хамгийн их хүргээд байна. Тэрээр өмгөөлөгчийнхөө ч үгэнд орохгүй хэвлэлийн бага хурал дээрээ хараал хэлж, зүй бус ааш гаргасан бөгөөд одоогоор түүнд ямар арга хэмжээ авагдах нь тодорхойгүй байна. 

Эх Сурвалж: Koreaboo

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Зигмунд Фрейдийн ЭШЛЭЛҮҮД
2
3 цагийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
3
4 цагийн өмнө
"Бөгжний эзэн" киноны Теоден хаан болох Бернард Хилл 79 насандаа таалал төгслөө
санал болгох
1
4 цагийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
2
6 цагийн өмнө
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост
3
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
3
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2024.04.29 2405:5700:301:4a59:9407:3b0f:8604:cbbf

Гайгүй чадвартай юм гээд ажилд автал ийм байжээ. Хувь хүний ааш араншин гэж ийм л байдаг байна. хараад мэдэгдэх биш дээ

0 Хариулах


Зочин 2024.04.28 59.153.113.233

boo demii

0 Хариулах


Зочин 2024.04.28 59.153.113.233

boo

0 Хариулах


р 2024.04.27 2405:5700:301:1447:e825:424:30c9:c003

Нөгөө монголчуудыг үхэр орк гээд байдаг нөхдүүд хайчив

0 Хариулах