Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ДДЭШ: Залуус "Ирээдүйгээ гэрэлтүүлэхээр" үндэсний соёл амралтын хүрээлэнг зорьлоо


Цахим эриний ухаалаг иргэд бүгд нэг дор цуглах цахим шилжилтэд түүчээлэх энэ намрын онцлох арга хэмжээ яах аргагүй “Digital Nation-2021” байлаа. 

Цар тахлын энэ үед мэдээллийн технологийн салбарын ач холбогдол бидний амьдралд алхам тутамд мэдрэгдэж, орон зай, цаг хугацаанаас үл хамаарах ухаалаг, шинэ эгэл амьдралын хэв маяг нэгэнт бүрэлдэж байна. 

Цаашлаад нийгмийн бүхий л салбарын хөгжлийн хурдасгагч болсон мэдээллийн технологи, дижитал шилжилтийг иргэд, олон нийтэд илүү ойртуулах, боломжийг “Digital Nation-2021” арга хэмжээ олголоо. Малчны хотхонд амьдардаг хүү дуртай контентоо хадгалж аваад 72 цагийн дотор нөхөж, ухрааж үзэх боломжтой болно гэж та ч гэсэн төсөөлж байгаагүй л биздээ? Тийм ээ энэ бол яах аргагүй ДДЭШ-ийн үзүүлж буй үйлчилгээ юм. Сансрын хиймэл дагуулаар телевизийн олон сувгийг монгол орон даяар дамжуулдаг, салбартаа хамгийн олон хэрэглэгчтэй, өрх бүрийн "ХОЙМОРТ ГЭРЭЛТДЭГ" ДДЭШ-ийн хамт олон энэ удаагийн үзэсгэлэнгээр "Өөрийгөө гэрэлтүүлье", "Ирээдүйгээ гэрэлтүүлье, "Хоймроо гэрэлтүүлье" зэрэг өвөрмөц хийцлэлтэй зураг авахуулах хана босгосон нь ирсэн зочдын анхаарлыг ихэд татаж, хүн бүр өөрийн дижитал аяллын дурсамжаа мөнхөлж байгаа нь ажиглагдаж байлаа. Түүнчлэн сошиал хэрэглэгчдийн тренд Instagram story filter-т ДДЭШ-ийн бэлэгтэй филтер гаргасан нь хэрэглэгчдэд гэрээсээ цахим бэлгээ авах боломжийг олгосон ажээ. 

Хэрэглэгчээ бүрэн таньж хэрэглээнд нь тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх нь технологийн салбарын гол өрсөлдөх чадвар байдаг. Үүний дагуу ДДЭШ-ийн онцолж буй бас нэгэн үйлчилгээ нь шинээр нэмэгдсэн Аниме суваг юм. Залуучуудад Японы алдарт анимейшнийг Монгол дуу оруулалттай, албан ёсны эрхтэйгээр үзэх боломжийг олгодог тус сувгийн фанатууд ч уг арга хэмжээг чимж байна. “Digital Nation” 2021 арга хэмжээний үеэр уран зөгнөлт кино, анимейшн, видео тоглоом гэх мэт сонирхолтой косплей дүр хувиргалт хийн уран сэтгэмжээрээ шинэлэг төрхийг бүтээсэн залуус ДДЭШ-ийн Аниме сувгийн сурталчилгааны ханыг чимж байлаа. Энэ мэт тоочоод байвал эцэс төгсгөлгүй үргэлжлэх сонирхолтой, ирээдүйг зөгнөсөн өдрүүд өндөрлөх тийш хандаж байна.

Цаг өөр болжээ, сайн цагийн салхи сэвэлзэж буй мэт “Digital Nation” 2021 үзэсгэлэнгийн уур амьсгал, ирсэн зочдын хандлага, харилцаа ямар эерэг, яасан ч гоё гэгээлэг байна гээч. Арга ч үгүй дээ хүмүүст нийгмийн харилцаа, олон нийтийн арга хэмжээ, өнгө гэрэл үгүйлэгдсэн нь ажиглагдаж байна. Хүн бүр өөрийн болон бусдын эрүүл мэндийн төлөө халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахисаар цангасан их энтертайнментын хэрэгцээгээ тайлж буй мэт л хөөр баяр дүүрэн хүүхдийн паркаар гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, өөрийгөө өнгөлж "ирээдүйгээ гэрэлтүүлэхээр" залуусын хөл тасрахгүй зүсэр бороог ч үл ажран үндэсний соёл амралтын хүрээлэнг зорьж байна. 

Дараа жил дахин уулзъя. Хойморт тань гэрэлтэнэ, ДДЭШ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0