Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Улаанбаатарт хайртай хэн бүхний дагах 8 "урлаглаг" инстаграм хаяг


Улаанбаатарын гудамжаар аялуулж, бидний анзаардаггүй барилга байшин, гудамж, өнгө будаг, булан тохойг сэтгэлд дулаахан, онцгой мэдрэмжээр амилуулсан гэрэл зураг, гар зураг, бичлэг бүхий инстаграм хаягуудыг хүргэж байна. 

#1 street.recordings.ub

Улаанбаатарын эгэл энгийн гудамж талбай, замаар алхах хүмүүс, модтой гудамж гээд л таныг дагуулан хотоор хамт алхах зураг бичлэг бүхий хаяг. 

#2 jijig_baishin

Байгалийн түүхийн музейн зураг дахь "Ой санамжаа алдаж байгаа нийслэл Улаанбаатар минь" гэх тайлбар үгсээр түүний хаягийг тодорхойлж болно. Нураагдсан, шинэчилсэн, үгүй болсон, үгүй болох дөхөж буй, эсвэл ахиад хэдэн мянган жил ч энэ хэвээрээ хадгалагдаж болох Улаанбаатарын барилгуудыг "Жижиг байшин" хаягаас хараарай. 

#3 mongolianvisuals

Хуудсын тайлбарт бичсэнчлэн "Монгол Улсын эрт, эдүгээ үеийн түүх соёл, урлаг, уран сайхан, барилга байгууламжтай холбоотой баримтат гэрэл зураг, зурагт хуудас, мэдээлэл" түгээх хуудас. Гэрэл зургуудаар дамжуулан тэд дурсамж, цаг хугацаа, бидний мартах дөхсөн түүхийг сануулах болно. 

#4 Uboldbuildings

 "Хөөх. Энд ийм байшин байдаг бил үү?" гэж гайхмаар өдөр бүр дэргэдүүр нь явдаг хэрнээ л бидний анзаардаггүй дүр зургуудыг гэрэл зурагт буулган хүргэдэг хаяг. 

#5 Ubsketches

Улаанбаатарыг дүрсэлсэн гар зургууд, өнгөрсөн болон өнөө үеийг хослуулан буулгасан коллаж зургууд нь үнэхээр гоё.  

#6 shotsofnostalgia

Нэрнээсээ л "ностальгия" буюу өнгөрснийг сануулан сэтгэл гэгэлзүүлэх хаяг. Хуучны гэрэл зургуудыг онтой нь нийтэлдэг нь минимал хэрнээ "урлаглаг" мэдрэмж төрүүлнэ. 

#7 mongolianstamps

Сонирхолтой, цор ганц, түүх, урлагийг өгүүлэх марк үзэцгээх үү? 1924 онд анх Монголд марк үүссэн цагаас хойш гарсан маркуудыг хувийн цуглуулгаасаа оруулдаг хаягаар аялаарай. 

#8 lovers.in.ub

 Хотын гудамжаар хөтлөлцөн алхах хөөрхөн хосуудын ертөнцөөр аялах уу? Улаанбаатарын хаа нэгтээг харуулах somewhere_in_ulaanbaatar, Улаанбаатарын ганцаардлыг илтгэх lostsoulsinub зэрэг хаягуудаар нь ч зочлоорой. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Дрейкийн гэрт буудалцаан болж, нэг хүн шархадсан гэв
2
17 цагийн өмнө
WOW | Долоо хоногт хоёр л удаа цэнэглэдэг ГАР УТАС гэнэ үү?
3
18 цагийн өмнө
"Met Gala 2024" дээрх тоохгүй өнгөрч боломгүй 10 мөч
санал болгох
1
21 цагийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
2
Уржигдар
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
3
Уржигдар
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.