UBLife Logo
Newsfeed

WOW | Долоо хоногт хоёр л удаа цэнэглэдэг ГАР УТАС гэнэ үү?

WOW | Долоо хоногт хоёр л удаа цэнэглэдэг ГАР УТАС гэнэ үү?

Бидний амьдралд хамгийн ихээр шаардагдаж, ажлын ихэнх хувийг амжуулах боломж олгодог зүйл бол гар утас билээ. Тиймээс ч бид өөрсдийн хэрэглээнд хамгийн тохирох гар утсыг барих шаардлагатай. Харин залуус та нартаа долоо хоногт хоёр л цэнэглэхэд цэнэгээ хангалттай барьдаг нэгэн шинэхэн утсыг танилцуулъя.

Хоёр л цэнэглэхэд хангалттай супер батерей

Huawei Y72 гар утас нь 6000мАц супер батарейтэй тул нэг цэнэглээд авсан байхад цэнэг хурдан дуусна гэж айх ямар ч шаардлагагүй болох юм. 31 цаг тасралтгүй бичлэг тоглуулах чадалтай энэхүү утсаа та 22.5 вт Huawei SuperCharge-ийн тусламжтайгаар үргэлж дүүрэн цэнэгтэй байлгаарай.

Таны хэрэглээг илүү хялбарчлах X товч 

Хамгийн ихээр ашигладаг аппликейшндээ зочлоход илүү амар бас хурдан байх болно. Учир нь X товчин дээр дарахад л таны хамгийн ихээр зочилдог бүхий л апп гарч ирнэ. Зөвхөн үүгээр ч дуусахгүй, хялбаршуулсан товчоо хоёр удаа дарж, эсвэл удаан дарснаар хийгдэх үйлдлүүдээ өөрөө тохируулж, бүр амраар шийдэж болно. 

Жишээ нь дэлгүүрт ороод, эсвэл таксины төлбөрөө яаралтай хийх боллоо гэхэд банкны аппликейшнээ олохгүй сандаргадаг л биз дээ? Тэгвэл тийм асуудал дахин гарахгүй. Бас найз руугаа залгах, чат бичихэд ч илүү амар, хурдан боллоо. Юунаас ч хоцрохгүй байна гэдэг амар шүү.

Илүү өргөн, тунгалаг дэлгэц

6.75 инчийн Fullview дэлгэц нь аливаа дүрсийг илүү тод, таатай харахад туслахаас гадна нүдний хараанд тухтай горим болон E-book горимтой гээд бод доо. Утсаа удаан оролдоход нүд өвдөж, ядрахгүй боллоо. Кино үзэхэд ч дэлгэц дүүрэн харагдаад үнэхээр кайфтай. 

Багтаамж сайтай тул санаа зоволтгүй

128GB багтаамжтай бөгөөд та өөрт хэрэгцээтэй файлуудаа санаа зоволтгүй хадгалах боломжтой юм. Хүссэн хэмжээгээрээ зураг, дуу, бичлэг бас сонирхолтой аппликейшнуудаа татаж, хадгалж аваарай. 

Huawei Y72 утас хэрэглээнд тохируулан хамгийн таатай, энгийн амар байхаар хийгдсэн тул таны өдөр тутмын ямар ч үйл ажиллагаанд хэрэг болох бүхий л зүйлсийг багтаасан. Үүнээс гадна тус загварын утас өндөр нарийвчлалтай камертай, HD зураг авалт, шөнийн горимын зураг авалт гээд олон төрлийн давуу талтай билээ.

Хэрэв та энэхүү утсыг авахаар сонирхож байгаа бол албан ёсны борлуулагч Мобикомоос хүүгүй зээлээр аваарай. Бэлнээр авбал бүр хямд. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг та ЭНД дарж авах боломжтой. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.