Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд болно


Монголын кино урлагийн салбарын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж ирсэн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН) 2022 оны 10-р сарын 17-23-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл, Урлагийн Газар, Кино Урлагийн Зөвлөл, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран БНФУ-ын Элчин Сайдын Яам, БНСУ Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 14 дэх удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН)-ыг 2022 оны 10-р сарын 17-23-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэ жилийн наадмын онцлох орноор Бүгд Найрамдах Солонгос Улс сонгогдсон ба зохион байгуулагчид Канн, Берлин, Венец, Торонто зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, 2021-2022 онд бүтээгдсэн Солонгос, Франц, Герман, Турк, Швед, Финланд, Иран, Испани, Исланд, Итали, Польш, Румын, Швейцар болон Монголын 17 бүрэн хэмжээний уран сайхны киног үзүүлэхээр бэлтгэж байна. Наадмын уламжлал ёсоор “Хангарьд” Монгол киноны уралдаан нь УБОУКН-ын “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг зохиол”, “Шилдэг продюсер”-ыг шалгаруулна. Шалгарсан бүтээлүүд надмын албан ёсны Монгол кино хөтөлбөрт багтан үзэгчдэд хүрэх юм.
“Үзэхийн хязгаар” хэсгийг Б.Сумхүү найруулагчийн “Хань” (1975) киног англи орчуулгатайгаар нээж, 79-р Венецийн олон улсын кино наадмын “Orizzonti” уралдаант хэсгээс “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг авсан П.Лхагвадулам найруулагчийн “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киноны Монгол дахь нээлтээр үргэлжилнэ.

Кино үзвэрээс гадна наадмын хүрээнд кино уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлж, бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Ирж яваа цаг” олон улсын кино форум, “Авдраа уудал” киноны туслах найруулагчийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 2022 оны 10-р сарын 20-21-ний өдрүүдэд Тэнгис кино театрт  болох ба кино уран бүтээлчид, кино урлагийг сонирхогчид, олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг наадмын албан ёсны www.facebook.com/ubiff болонwww.ubiff.mn цахим хуудсаар орж авна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
2
3 цагийн өмнө
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
3
23 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.09.22 66.181.178.214

jil bur uzdeg bolood odoo 3dh jildee l uzeh gj bna :) goe goe kinonuud gargadagt byrladag shv <3 nodnin yg hussen kinoonuuda uzj chadagui covid-n zai barilt geed ticket n ch tsuun grsan bsn. ene jil saihan uznee <3 bugdeeree uzeeeeeeeeereeei

0 Хариулах