Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ


Францын кино урлагийн домог, хэд хэдэн үеийн шүтээн Ален Делон сүүлийн үед хүнд өвчинтэй тэмцэж байгаа билээ. Тэрээр 2017 онд жүжигчний мэргэжлээс зодог тайлсан. 2019 онд цус харваснаасаа хойш олон нийтийн өмнө бараг гараагүй. 2021 оны есдүгээр сард Бельмондогийн оршуулах ёслолд ирэхдээ Делон таяг тулсан байлаа. 

Ален хэдэн жилийн өмнө тариа хийлгэж, сайн дураар энэ ертөнцийг орхих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэр үед делон “Ямар ч хүн тодорхой насалсныхаа дараа чимээгүй “яваад өгөх” эрхтэй. Заавал яагаад эмчлүүлээд хэвтэж байх ёстой гэж” хэмээн хэлж байв.

88 настай Делон цус харвасныхаа дараа хорт хавдар, альцгеймер өвчин тусаад байгаа. 

Түүний охин Анушка саяхан аавынхаа зургийг олон нийтийн сүлжээнд оруулж, “Аавынхаа зургийг өглөөний хоолон дээр авлаа. Энэ зураг бидний дурсгал болон үлдэг. Аавдаа би их хайртай. Үнэхээр царайлаг сайхан залуу шүү. Миний хувьд тэр үхэшгүй мөнх” гэж бичсэн байлаа. 

“Аав өөрөө энэ зургийг тавихыг зөвшөөрсөн юм шүү. Түүнд таалагдсан. Мөн түүний эрүүл мэндэд санаа зовж байгаа хүн байвал “Бүү зов” гэж дамжуулаарай гэсэн” гэжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
"Бөгжний эзэн" киноны Теоден хаан болох Бернард Хилл 79 насандаа таалал төгслөө
2
9 цагийн өмнө
Талийгаач И Сун Кюны нээлтээ хийгээгүй уран бүтээлүүд цацагдах уу?
3
13 цагийн өмнө
Жо Байден Мишель Йеог Майкл гэж дуудан, шагналаа
санал болгох
1
6 цагийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
2
8 цагийн өмнө
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост
3
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
1
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.