Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Гүнээсээ хайрлая” феллов хөтөлбөрийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд нээгдэнэ


“Гүнээсээ хайрлая” усны аяны хүрээнд зохиогдож буй феллов хөтөлбөрийн бүтээлийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд 2022 оны 11 сарын 22-ны өдрөөс 12-р сарын 03-ны хооронд бүх нийтэд нээлттэй нээгдэх гэж байна. 

“Гүнээсээ хайрлая” газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг сурталчлах усны мэдээллийн урт хугацааны аяныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын Гидрогеологичдын Холбоо TББ, Галба-Өөш Долоодын говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар, “Оюу толгой” ХХК хамтран зохион байгуулж байгаа билээ.

“Гүнээсээ хайрлая” усны аяны хүрээнд контент бүтээгчид, сонирхогчид, уран бүтээлчид, оюутан залуусын дунд уралдаант феллов хөтөлбөр зарлаж оролцогчдодоо газрын доорх усны талаар туурвих уран бүтээлд шаардлагатай мэдлэг, мэдээлэл, ур чадвар олгох сургалт, уулзалтуудад хамрагдуулж мэргэжлийн зөвлөгөө өгсөн билээ. Мөн ус дахин ашиглалтаараа тэргүүлэгч Оюу толгой компанийн уурхай усны эх үүсвэр, усан хангамжийн байгууламжуудтай сонгогдсон оролцогчдыг танилцуулан бодитоор үзүүлснээр уурхайн ус ашиглалтын талаарх ойлголтыг нэмэгдүүлж чадсан.

Эх дэлхий, амьдралын ундарга болсон усаа хайрлах, тэр дундаа газрын доорх усны үнэ цэнийг ойлгуулах зорилго бүхий энэхүү уралдаант хөтөлбөрт уран бүтээлчид: нийтлэл, фото зураг болон график дизайны төрлөөр идэвхтэй оролцлоо. Ирсэн бүх бүтээлүүдийг олон талт шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж шилдгийн шилдэг бүтээлүүдийг тодруулж олон нийтэд дэлгэн үзүүлэхэд бэлэн болж байна.

 “Гүнээсээ хайрлая” усны аяны хүрээнд зохиогдож буй феллов хөтөлбөрийн үзэсгэлэнг олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй байдлаар 2022 оны 11 сарын 22-ны өдрөөс 12-р сарын 03-ны хооронд Монголын уран зургийн галерейн 2 давхарт зохион байгуулах гэж байна. Газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг сурталчлах зорилготой уг үзэсгэлэнд хүрэлцэн ирж фото зураг, график дизайн, нийтлэлийн төрлөөр туурвисан цоо шинэ бүтээлүүдийг таалан сонирхохыг урьж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу: Гүнээсээ Хайрлая

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.