Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хамгийн нэр хүндтэй 20 улсын засгийн газрын БҮРЭН тэтгэлэг


Дэлхийд боловсролоороо тэргүүлэгч улс орнуудын засгийн газрын тэтгэлгийн мэдээллийг хүргэж байна. Ихэнх их дээд сургуулиудын 2023-2024 оны хичээлийн жилийн тэтгэлгийн өргөдөл авах хугацаа дууссан, нилээд цаг нь тулсан бол зарим нь 2024-2025 оны элсэлтдээ өргөдөл хүлээн авах юм. Нэр тус бүр дээр даран дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 

1. АНУ-ын Засгийн газрын Фулбрайтын Оюутны хөтөлбөр

АНУ-д магистр, докторын зэрэг хамгаалах хүсэлтэй дэлхийн 155 орны оюутнуудад зориулсан бүрэн буюу 100 хувийн тэтгэлэг юм. Тэтгэлэгт сургалтын төлбөр, сурах бичиг, онгоцны тийз, амьжиргааны тэтгэлэг, эрүүл мэндийн даатгал багтана. Жилд 1800 орчим суралцагчдад тэтгэлэг олгодог.

Хуберт Х.Хамфригийн тэтгэлэгт хөтөлбөр

Хуберт Х.Хамфригийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр нь дэлхийн өнцөг булан бүрээс сонгогдсон суралцагчдыг АНУ-д нэг жилийн хугацаанд мэргэжлээ ахиулах боломжийг олгодог. Зэрэг олгохгүй. Энэхүү тэтгэлэг нь сургалтын төлбөр, тэтгэмж, осол болон эрүүл мэндийн даатгал, аяллын зардал зэргийг олгоно. Жилд ойролцоогоор 200 тэтгэлэг гардуулдаг.

2. Их Британийн Засгийн газрын Чевининг тэтгэлэгт

Манлайлагч суралцагч нарт зориулсан нэг жилийн мастерын тэтгэлэгт хөтөлбөр. Сургалтын төлбөр, тодорхой хэмжээний амьжиргааны тэтгэмж, онгоцны тийз, зайлшгүй шаардлагат зардлыг олгоно. Дэлхий даяар 1500 орчим тэтгэлгийг жил бүр олгож байна. 

3. Нидерландын Засгийн газрын тэтгэлэг

Мастер болон богино хугацааны курсүүдтэй. Мастер нь 1-2 жил, курсүүд нь 2 долоо хоногоос 12 сарын хугацаатай үргэлжилнэ. 

4. Германы Засгийн газрын тэтгэлэг

Герман улсын засгийн газраас хөгжиж буй орнуудын оюутнуудад боловсрол олгохоор чиглэсэн тус тэтгэлэг нь жил бүр 100 мянга гаруй дотоод, гадаадын оюутнуудад тэтгэлэг олгон дэлхийд тэргүүлэх боловсролын зэргээр хангаж байна.

5. Шведийн Засгийн газрын тэтгэлэг

Олон улсын оюутнуудад зориулсан уг тэтгэлэг нь 180 орчим улсын докторын буюу докторын дараах судалгааны ажлаа Шведийн төрийн санхүүжилттэй аль нэг сургууль эсвэл байгууллагад хийх боломжийг олгодог.

6. Өмнөд Солонгосын Засгийн газрын тэтгэлэг

Бакалавр болон магистрын сургалттай бүхий л их дээд сургуулийн хүссэн хөтөлбөртөө суралцагч сонгон суралцдагаараа маш том давуу талтай.

7. Италийн Засгийн газрын тэтгэлэг

Соёл урлаг, хөгжим бүжиг, нийгмийн шинжлэх ухаан, итали хэл соёл судлал, итали хэлний багш, сурган хүмүүжүүлэгч зэрэг заагдсан мэргэжлээр олон улсын суралцагчдад олгодог.

8. Австралийн Засгийн газрын тэтгэлэг

Австралийн их сургуулиудад суралцах хүсэлтэй гадаад оюутнуудад зориулагдсан тэтгэлэг юм.

9.  Японы Засгийн газрын тэтгэлэг

Япон улсын Засгийн газар (Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам)-ын тэтгэлэгт хөтөлбөр. Японы их дээд сургуульд бүх төрлийн мэргэжлээр болон япон хэл, япон соёл судлаач оюутнаар суралцах юм.

10. Тайваны Засгийн газрын тэтгэлэг

Тус улсын хамгийн том засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр. Хятад хэлний түвшин тогтоосон баримт TOCFL Level 3 – аас дээш оноо авсан болон орчин цагийн Хятад хэлний түвшин тогтоох шалгалтын (HSK) 5-р зэргээс дээш оноотой байх шаардлагатай. 

11. Туркийн Засгийн газрын тэтгэлэг

Турк улсад үйл ажиллагаагаа явуулдаг, тэргүүлэгч их дээд сургуулийн сургалтуудад өөрийн сонголтоор суралцахаараа давуу талтай, улсын тэтгэлэгт хамгийн том хөтөлбөр юм.

12. Сингапурын Засгийн газрын тэтгэлэг

Шат шатны хөтөлбөрт суралцах хүсэлтэй, мэдлэг боловсролтой, зорилготой, манлайлах чадвартай гадаад оюутнуудад зориулагдсан тэтгэлэг юм.

13. БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг

Нэг хичээлийн жилд ойролцоогоор 258 иргэнийг магистрантур, докторантурын сургалтад суралцуулдаг хамгийн томоохон тэтгэлэгт хөтөлбөрийн нэг.

14. Швейцарын Засгийн газрын тэтгэлэг

Мастерийн суралцагчдад зориулсан энэхүү тэтгэлэгт хөтөлбөрөөр амьжиргааны зардал, сургалтын зардал болон нэмэлт тэтгэлгийг олгох болно. 

15. Польшийн Засгийн газрын тэтгэлэг 

Польш Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалт зарлагддаг тэтгэлэгт хөтөлбөр юм. Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай байх шаардлагатай. 

16. Чехийн Засгийн газрын тэтгэлэг 

Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар нь хөгжиж буй орны иргэдийг БНЧУ-ын дээд боловсролын байгууллагуудад суралцахад нь дэмжлэг үзүүлэх үүднээс гадаадын хөгжлийн туслалцааныхаа хүрээнд тэтгэлэг олгодог.

17. Унгарын Засгийн газрын тэтгэлэг 

Жил бүр олон улсын 3800 гаруй оюутанд тэтгэлэг олгодог хөтөлбөр. 60 гаруй төрийн өмчит байгууллагад суралцан, дадлагажих давхар боломжийг олгодог. 

18. Болгарын Засгийн газрын тэтгэлэг 

Болгар улсын Засгийн газраас жил бүр олон улсын суралцагчдад зориулан нэр бүхий тэтгэлгүүдийг зарладаг. Анагаах ухаан, математик, технологи, аж үйлдвэрийн салбарын судалгаа шинжилгээгээрээ дэлхийд дээгүүрт бичигддэг их дээд сургуульд суралцах боломжтой.

19. Канадын Засгийн газрын тэтгэлэг

Канад улсын Засгийн Газраас жил бүр зарладаг 500 гаруй тэтгэлэг ямар ч үед нээлттэй байдгаараа онцлог юм. Тус улсын аль ч их дээд сургуульд докторын зэрэг хамгаалах боломжтой.

20. Бельгийн Засгийн газрын тэтгэлэг

Олон улсын оюутан залууст зориулсан уг тэтгэлэгт хөтөлбөрийг 2015 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Магистрын сургалтад олгодог тус тэтгэлэгт жил бүр гадаадын 45  оюутныг шалгаруулдаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.