Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

8 хүний зургаас сонгож дотроо нуугдсан "айдас төрүүлэм" үнэнийг олж мэдэх сэтгэлзүйн тест

Та хариуг нь уншаад цааш түгээхээ мартав аа.


Хорьдугаар зууны үед Унгарын сэтгэцийн эмч Леопольд Сонди хувь хүний сэтгэлийн гүнд нуугдсан ухамсаргүй бодол, хүсэл, тэмүүллийг олж нээх тестийг гаргаж иржээ. Түүний үзэл бодлоор бол хүмүүс өөртэйгөө ижил нэгэнд татагддаг гэнэ. Түүнийхээ ачаар ч Сонди тест гэх зүйлийг бүтээж чадсан юм. Тухайн үед 8 төрлийн 6 гэрэл зургаас бүтсэн бүлэг зургуудыг харуулдаг байсан бөгөөд нийт 48 зургаас сонгох байв.

Тухайн үедээ уг тест хүний сэтгэл мэдрэлийн өвчин, байдлыг хангалттай илэрхийлж чадахгүй гэх үүднээс ашиглагдахаа больсон ч олон хүний хувьд дурсамжаас гарахгүй байв. 21-р зуун буюу сүүл үед Фэйсбүүкийн хэрэглэгч Жуни Ное гэх хүн богино болгосон хувилбарыг нийтэлснээр хүмүүс энэхүү тестийг дахин сонирхож эхэлжээ. 

Одоо тестээ эхэлцгээе.

Энд нийт 8 хүний зургийг дугаарлан тавьсан байна. Та хүн нэг бүрийг харанхуй ойн дундах нарийн гудамжаар таныг чиглэн ирж байна хэмээн төсөөлөх хэрэгтэй. Та хэнийг нь өөрөөсөө хол байлгамаар байна? Хэн нь танд хамгийн эвгүй мэдрэмж төрүүлж, айлгаж, муухай санагдан зугтмаар санагдуулж байна? Нэгийг нь сонгоод, хариултаа сайн тогтоож аваарай. Танд удахгүй хариуг нь хэлнэ.

Хүн тус бүр Сондигийн өвчтөнүүд байсан бөгөөд бүгд өөр өөрийн гэсэн тодорхой шалтгаан, өвчний улмаас шаналж байсан юм. Харин та өөрийн сэтгэлийн мухарт нуугдсан зүйлийг хүмүүсээс олж харан сонгох гэнэ. Нуугдаад зогсохгүй, мэдэж байсан ч эсэргүүцэж, өөрөөсөө холдуулж байсан үнэнийг ил гарган ирдэг байна.

Ямар ч хариу гарч ирсэн та шууд тэр төрлийн сэтгэл мэдрэлийн өвчтэй гэсэн үг огт биш юм. Энэ бүхэн таны сэтгэл санааны байдал, хувь хүнийг тодорхойлоход нэмэр болох учиртай. Авах гээхийн ухаанаар хандахыг хүсье. СОНГОЛТОО ХИЙСЭН ҮҮ?

Хариулт ийм байдлаар өгөгдөнө:

(Дугаар) -тухайн зурагт харагдах өвчтөний байдал-

(Үндсэн мэдээлэл)

(Таны дотор нуугдаж буй зүйл:

Тэр зүйлийг нууж, эсэргүүцэхдээ өөрийн мэдэлгүй гаргадаг үйлдэл, зан байдал:

Таны амьдралд үе үе гарч ирж, ил гарч ирдэг хэсгүүд:)

1. Садист (Таныг тодорхойлох бус зурагт гарсан өвчтөний хандлага болно)

Та багаасаа эсвэл тодорхой хугацааны өмнөөс хэн нэгэн хүний эрхэнд, нөлөөнд автдаг байсан байх магадлалтай. Энэ хүн багш, эцэг эх, ойр дотнын эсвэл хальтхан таних хүн гээд хэн ч байж болно. Иймээс та өнгөрсөн хугацаанд бусдыг давамгайлах, эрхэндээ байлгах сонирхолтой болж, нөлөөндөө байлгах ёстой мэт мэдрэмж авах болжээ. 

Та хүлцэнгүй, хөгжилтэй, бусдыг жаргалтай байлгах дуртай. Харин хэн нэгэн таныг түрэмгийлэн давах гэсэн оролдлогын хариуд та довтолж, биеэ хамгаалан уцаарладаг. Энэ бол таны бусад хүнийг шууд биш ч өөрийн аргаар шийтгэж буй явдал.

Сэтгэлийнхээ гүнд та бусад хүнийг бие болон сэтгэлээрээ шаналж буйг харах дуртай. Гэвч та ийм мэдрэмж гарч ирэх гэж оролдох бүрийд ухамсаргүйгээр үл тоож, үгүйсгэдэг.

Таны дотор нуугдаж буй зүйл: Бусдыг эрхэндээ байлгах хүсэл

Тэр зүйлийг нууж, эсэргүүцэхдээ өөрийн мэдэлгүй гаргадаг үйлдэл, зан байдал: Амар амгалан, хэнд ч гэм хоргүй зан чанар бүрдүүлсэн. Бусдад үргэлж тусалдаг.

Таны амьдралд үе үе ил гарч ирдэг хэсгүүд: Ямар нэгэн зүйлийг хүсэхгүй болохоороо албаар эсэргүүцэн үйлдэл гаргадаг. Жишээ нь ажилдаа хоцорч очих, хэлснээр нь хийхгүй байх гэх мэт.

2. Эпилепс (Таныг тодорхойлох бус зурагт гарсан өвчтөний хандлага болно)


Та сайн эсвэл муу ямар ч байсан хамаагүй гэнэтийн хөдөлгөөн, үйл явдалд маш хурдан хариу үйлдэл үзүүлдэг. Багаасаа та зарим зүйлийг хийж болохгүй гэх хатуу шаардлага дунд өсч, өөрийн бухимдал болон бусад сөрөг мэдрэмжийг нууж хаасаар ирсэн. 

Сөрөг мэдрэмж гарч ирэх гэж оролдох бүрийд та маш хүчтэй сэтгэл мэдрэмжийн багийг нүүрэндээ зүүж, юу ч болоогүй мэт байж чаддаг. 

Та шооч, нөхөрсөг нэгэн. Таныг хүмүүс их амар тайван, итгэл даах хүн гэж мөн хардаг. Гэхдээ та ямар нэгэн дарамт шахалт, гэнэтийн байдалд орох үедээ муу муухай сөрөг мэдрэмжүүдээрээ тэсэрч чаддаг. Таныг ийм гэж бодож байгаагүй хүмүүс маш их гайхацгаадаг.

Таны дотор нуугдаж буй зүйл: Ууртай, цухалдсан байдал, түрэмгий зан

Тэр зүйлийг нууж, эсэргүүцэхдээ өөрийн мэдэлгүй гаргадаг үйлдэл, зан байдал: Шооч, хөгжилтэй нэгэн бөгөөд бусдад хариуцлагатай амар хүн шиг санагддаг.

Таны амьдралд үе үе гарч ирдэг хэсгүүд: Стресст орж, өдөөгдсөн үедээ ховорхон хэдий ч хүчтэй тэсэрдэг.

3. Кататоник хам шинж (Таныг тодорхойлох бус зурагт гарсан өвчтөний хандлага болно)


Таны тархи оюун маш идэвхтэй ажиллаж чаддагаас гадна та үнэхээр ухаантай хүн юм. Гэхдээ үүнд сул тал бий. Та бодит байдалд үлдэх гэж оролдохдоо өөрийн маш эрчтэй ажиллаж буй тархитай тэмцэлдэх хэрэг гардаг. Энэ нь таныг хүлцэнгүй, зожиг, бусдын аяар буюу дүрэмд баригддаг нэгэн болгох нөлөөтэй. 

Та өөрийн болон бусдын биеийн эсвэл сэтгэл санааны хэрэгцээг тэр болгон ойлгож анхаардаггүй. Бас ихэнхдээ бусдаас хол хөндий, төөрөлдсөн мэдрэмж авдаг.

Таны дотор нуугдаж буй зүйл: Маш хүчтэй төсөөлөн бодох чадал, тархины маш хурдан ажиллагаа

Тэр зүйлийг нууж, эсэргүүцэхдээ өөрийн мэдэлгүй гаргадаг үйлдэл, зан байдал: Ямар нэгэн стереотип буюу хэв загварт орох явдал 

Таны амьдралд үе үе ил гарч ирдэг хэсгүүд: Ихэнхдээ биеэ өмөөрөх, бусдаас хол байх болон өөрийн тогтсон дүрмийг л дагаж мөрдөх хандлага.

4. Шизофрени (Таныг тодорхойлох бус зурагт гарсан өвчтөний хандлага болно)


Хэрэв та энэ эмэгтэйг сонгосон бол ихэнхдээ бусдыг үл тоосон байдал гаргадаг. Бусадтай харилцаа холбоо тогтоохдоо тааруухан бөгөөд асуудалтай. Бусад хүмүүстэй амархан хэл амаа олж, дотносох нь танд сорилт шиг л байдаг. Бүр өөрийгөө ойлгож, өөртэйгөө ойлголцоход ч хэцүү байх болно. Бусадтай тогтоосон харилцаа холбоонууд чинь гүн гүнзгий, урт удаан байх нь ховор.

Таны дотор нуугдаж буй зүйл: Бусдыг үл тоомсорлох байдал

Тэр зүйлийг нууж, эсэргүүцэхдээ өөрийн мэдэлгүй гаргадаг үйлдэл, зан байдал: Аль болох олон хүнтэй харилцахыг хичээж, танилын хүрээ их байх

Таны амьдралд үе үе ил гарч ирдэг хэсгүүд: Ганцаардал, тусгаарлагдсан байдлын тухай тэр болгон ярихгүй. Бс бусдад яг жинхэнээсээ ямар ханддагаа мэдэрдэггүй, ойлгодоггүй. Магадгүй жинхэнэ мэдрэмжээ илэрхийлж чадахгүй.

5. Хэт мэдрэг (Таныг тодорхойлох бус зурагт гарсан өвчтөний хандлага болно)

Та гарцаагүй бусдын анхаарлыг татах сонирхолтой. Та багаасаа л өөрийгөө нууж, дарж, бусад хүмүүстэй хамаагүй харьцан өөрийгөө харуулж болохгүй, дарах хэрэгтэй гэх үгэн дор өссөн байх магадлалтай. Та одоо бол маш даруу ичимхий, үнэнч, сэтгэлээрээ хүн. 

Гэвч дотроо та бүх хүний анхааралд ямагт өртөж, сэтгэлийг нь татаж байхыг хүсдэг. Гэхдээ л та тэр болгон анхаарлын төв цэгт байхаас зайлсхийдэг болсон. Тийм ч учраас маш багахан ч гэсэн зүйлийг анзаарч харж чаддаг хүмүүс танд таалагддаг. Хүмүүс таныг анзаарах гэх тусам та гадаад байдал, өөрийн байр байдалдаа улам хичээнгүй хандах нь бий. Гэвч ил цагаан хийдэггүй, тэр болгон байнга хичээдэггүй нь өнөө л даруу ичимхий зангийн илрэл. 

Таны дотор нуугдаж буй зүйл: Бусдын анхаарлыг татаж, алмайруулах хүсэл

Тэр зүйлийг нууж, эсэргүүцэхдээ өөрийн мэдэлгүй гаргадаг үйлдэл, зан байдал: Ичимхий даруу байж, анхаарлын төвөөс бултах

Таны амьдралд үе үе ил гарч ирдэг хэсгүүд: Маш ховор Эсвэл хөдөлгөөнтэй, хэрэн хэссэн ажил, хоббитой байдаг. Мөн тансаг, сайхан хувцаслах сонирхолтой.

6. Сэтгэл гутрал (Таныг тодорхойлох бус зурагт гарсан өвчтөний хандлага болно)

Гаднаа та маш аз жаргалтай хөнгөн, дэврүүн хүн. Яг л энэ хорвоод таныг зовоох, анхаарал татах юм байхгүй юм хиг үл тоодог. Гэхдээ энэ бол таны бусдад харуулдаг тал. Дотроо та өөрийгөө дутуу үнэлэх, үнэ цэнэгүй мэт мэдэрч, өөрийгөө жигшдэг байх хандлагатай. Та бусад хүн эсвэл ажилдаа анхаарснаар энэ мэдрэмжээс холддог. Энэ байдлаараа та бүр ч эсрэгээр өөрийгөө эрхэмлэх, чухалчлан үзэх зан байдалд автсан нэгэн болж хувирсан байх магадлалтай. 

Энэ зургийг сонголоо гээд та сэтгэл гутралд автсан гэсэн үг биш. Гэвч сөрөг мэдрэмжүүдийг ихээр авдаг байх хандлагатай гэдгийг харуулж байна.

Таны дотор нуугдаж буй зүйл: Өөрийгөө хэнд ч хэрэггүй мэт мэдрэх, хангалтгүй гэж үзэх

Тэр зүйлийг нууж, эсэргүүцэхдээ өөрийн мэдэлгүй гаргадаг үйлдэл, зан байдал: Аз жаргалтай, хэнэггүй дүр байдлыг харуулах. Ажил болон найз нөхөд, бусад хүмүүст анхаарах.

Таны амьдралд үе үе ил гарч ирдэг хэсгүүд: Бусад хүмүүсийн хувьд сэтгэл зүйч мэт байж, тэдний асуудлын шийдлийг олох гэж, сонсох гэж оролдох

7. Маниак (Таныг тодорхойлох бус зурагт гарсан өвчтөний хандлага болно)

Та маш логиктой, тэнцвэртэй, буурь суусан нэгэн. Та сэтгэл үймрэх, замбараагүй байдал, хэт их мэдрэмжийг таашаадаггүй. Хүмүүс чанга дуу чимээтэй эсвэл ямар нэгэн итгэл үнэмшилд маш хүчтэй автах, аливаад хэт идэвхтэй байж манлайлах гэж оролдоход дургүй. (Өнөөгийн нөлөөлөгчид, блоггер, ментор, хэт их дагагчтай хүмүүст) Учир нь та дотроо оргилсон мэдрэмж авч, хяналтаа алдах гээд байдаг талтай. Таны дотор хуралдсан маш хүчтэй мэдрэмж их байдаг учраас та намдаах гэж үздэг. Учир нь бага байхаас л хүмүүс таныг "тайван бай, аядаж үз" гэж хэлдэг байсан байх магадлалтай.

Таны дотор нуугдаж буй зүйл: Маш их эрч хүч, импульс, хяналтаа алдах

Тэр зүйлийг нууж, эсэргүүцэхдээ өөрийн мэдэлгүй гаргадаг үйлдэл, зан байдал: Логиктой, учир шалтгаантай байж, аливааг хэтрүүлэх, хэт хөөрөхийг үзэн ядах 

Таны амьдралд үе үе ил гарч ирдэг хэсгүүд: Дуу шуугиан, маш их оргилсон мэдрэмжтэй газраас зайлсхийх. Жишээ нь клуб, казино...

8. Сэтгэл хуваагдах эмгэг (Таныг тодорхойлох бус зурагт гарсан өвчтөний хандлага болно)

Бага байхдаа, эсвэл амьдралынхаа аль нэг чухал үед та эцэг эх, багш, гэр бүлийн гишүүд, найз нөхдөөрөө дээрэлхүүлж, гүтгүүлж, эсвэл тэднээс ямар нэгэн айдас мэдрэн, авч үлдсэн байх хандлагатай. Энэ нь таныг өөрийгөө хангалттай байгаа эсэхийг үргэлж асуухад хүргэдэг бөгөөд хүйсийн хувьд маш хүчтэй ялгааг гаргахад нөлөөлдөг. Та өөрийн хүйсийн ялгааг маш хүчтэй мэдэрдэг. Жинхэнэ эр хүн шиг байх, эсвэл хангалттай эмэгтэйлэг байж чадахгүй байна хэмээн үзэж жинхэнэ бүсгүй хүн гэдгээ мэдрэхийн тулд бүхнийг хийх. Та үргэлж эргэн тойрны хүмүүсээ хангалттай эршүүд эсвэл эмэгтэйлэг биш байна хэмээн доош нь хийх, шүүх хандлагатай байдаг.

Таны дотор нуугдаж буй зүйл: Хэн нэгний хувьд хангалттай сэтгэл татам хамтрагч, түүний хувьд дур татам, хангалттай нэгэн байж чадахгүй байх вий гэж айдас.

Тэр зүйлийг нууж, эсэргүүцэхдээ өөрийн мэдэлгүй гаргадаг үйлдэл, зан байдал: Хүйсийн ялгаатай байдлыг маш тодоор мэдэрч, эршүүд эсвэл эмэгтэйлэг байх гэх үүднээс аливаад хандах

Таны амьдралд үе үе гарч ирдэг хэсгүүд: Эрэгтэй эсвэл эмэгтэй стереотип буюу хэв загварт нийцэхийн тулд өөрийн зарим сонирхол, байр байдлыг золиослох, тоохоо болих

20-р зууны үеийн энэхүү тест танд 100 хувь таарах албагүй бөгөөд аливаад авч гээхийн ухаанаар хандахыг хүсье. Тантай хэр нийцтэй байна даа? Цааш хуваалцаарай.

Эх сурвалж: learning-mind.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Та зайлшгүй амралт авах цаг болсныг илтгэх 8 шинж тэмдэг
2
Уржигдар
Таныг "сэтгэлээр" хуурч буй хүнд илрэх 8 шинж тэмдэг
3
2024.04.25
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
99
12
12
1
3
3
78
13