Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэд өгнө гэв


Яг одоо Netflix-ийг шуугиулаад байгаа богино хэмжээний цуврал болох "Baby Reindeer" хамгийн их хандалттай цувралуудын нэг болоод байгаа юм. Тус бүтээлийг Ричард Гадд хэмээх залуу өөрийн үзэж туулсан амьдралаасаа сэдэвлэн бичиж, өөрөө гол дүрд нь тоглосон бөгөөд гол дүрийн бүсгүй болох Мартагийн (Бодит нэрийг өөрчилсөн) дүрийг жүжигчин Жессика Ганнинг бүтээжээ. 

Тасралтгүй мөшгиж, байнга өөрийг нь дагах эмэгтэйгээс болоод хэрхэн өөрчлөгдөж, зовж шаналж буй тухай залуугийн түүхийг энэхүү цувралаас та үзэх боломжтой. Тэд анх залуугийн ажилладаг баранд танилцах бөгөөд ганцаардмал эмэгтэйд хань болохоор оролдсон эрийн амьдрал орвонгоороо эргэх болно.

Тус цуврал 4 сарын 11-нд нээлтээ хийсэн цагаас хойш хүмүүс тус кинонд гарсан бодит эмэгтэйг эрж хайсаар олсон бөгөөд үүнээс үүдэж тус эмэгтэй ярилцлага өгсөн байна.

"Scottish Sun" сонинд өгсөн ярилцлагадаа тус киноны бодит эзэн болох бүсгүй "Тэр бүдүүн жүжигчин миний дүрийг бүтээж байх шиг байгаа юм. Гэхдээ би бол маш сэтгэл татам эмэгтэй" хэмээн ярьжээ.

Мөн тэрээр Netflix үүнийг бодит явдлаас бүрэн сэдэвлэн хийгээгүй, түүхийг гуйвуулсан хэмээн үзэж байгаа бөгөөд "Хүмүүс намайг алуурчин гэж байна. Ингэж болохгүй. Би бүгдийнх нь өгзгийг өшиглөж, шанг нь хүртээнэ" хэмээн сүрдүүлжээ.

Бодит амьдрал дээрх Марта, Ричард Гадд руу нийт 41,000 мэйл, 744 твийт, 100 нүүр захидал, 350 цагийн дуут шуудан үлдээжээ.

Тэрээр "Би бол сайн өмгөөлөгч. Би өөрөө өөрийгөө өмгөөдөх болно. Намайг сайн гэдгийг хүмүүс мэднэ. Би зургаар тогтоох ой тогтоолт сайтай, их хэмжээний бичиг баримтыг тогтоогоод авч чадна. Би сургууль дээрээ бүх зүйл дээр нэгдүгээрт байсан" хэмээв. 

"Би бол хохирогч. Ричард Гадд ерөөсөө ч хохирогч биш. Тэр Марта хэмээх дүр бүтээж, намайг яг тэр дүрээр миний нэр хүндэд халдлаа. Энэ шоунаас болж амь насанд минь заналхийлэл ирж байна. Түүний хэлсэн олон зүйл нь үнэн биш гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй" хэмээн тэр яриагаа өндөрлүүлжээ.  

Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
3
2024.04.22
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Мексик мафи Дэниэл Трехо 80 нас хүрлээ
2
Уржигдар
Үе үеийн Каннын наадмыг доргиосон хэрүүл шуугианууд
3
3 өдрийн өмнө
Нүцгэн цээж, утгагүй цэцэгс: Каннын наадмын 10 муу даашинз
санал болгох
1
4 өдрийн өмнө
Монголд үзэгдсэн туйлын туяаны 13 үзэсгэлэнтэй зураг
2
2024.05.09
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
3
2024.05.08
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
1
2

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

s 2024.05.04 103.161.242.184

aimar um bodit bdal dr ingej ih um bicheed bval hetsuuzdee

0 Хариулах