Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Алтан өргөө" ОУ-ын кино наадмын бүртгэл явагдаж байна


Монголын кино институт, iCinema хамтран 8-р Алтан Өргөө Олон Улсын Кино Наадмыг (Хуучнаар Алтан хальс олон улсын кино наадам) 2020 оны 6 сарын 4-7-ны хооронд онлаинаар зохион байгуулах гэж байна.

Алтан Өргөө Олон Улсын Кино Наадмын уралдаант хэсэгт 2020 оны 5 сарын 15-ныг дуустал дараах төрлүүдэд богино хэмжээний кино бүтээлүүд (киноны хөндөх сэдэв чөлөөтэй) хүлээн авна:  

Энэ жилээс Монголын кино институт нь Найрамдал Ротаракт клубтэй хамтран хүүхдийн хүчирхийллийн эсрэг сэдэвтэй Монгол бүтээлүүдийг Milky Way төрөлдөө бүртгэн авч байна. Milky Way төрлийн шагнал өмнөхөөс нэмэгдэж 1,000,000₮ боллоо.

Milky Way (Хүүхдийн хүчирхийлэл болон түүнээс гарах үр нөлөөний талаарх мэдээллийг олон нийтэд мэдээллэх, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хүн бүхний оролцоо чухал гэдгийг уриалсан эерэг сэдэвтэй кино байна)

Алтан Өргөө олон улсын кино наадмын төгсгөлд дараах шагналуудыг олгоно:

Шилдэг Монгол бүтээлд олгох Г.Жигжидсүрэнгийн нэрэмжит дээд шагнал нь шалгарсан уран бүтээлчийг дахин богино кино хийхэд нь дэмжих зорилготой юм. Уг шагнал нь 1,000,000 төгрөг, мөн Cineplus компанийн зүгээс 2,000,000 төгрөгийн үнийн дүнтэй мэргэжлийн гэрэлтүүлгийн сетийн түрээсийн эрхээс бүрдэх болно. Уг дээд шагналаас гадна төрөл бүрт дараах шагналуудыг олгоно.

Milky Way шилдэг кино (1.000.000 ₮)
Шилдэг Монгол хүүрнэлт кино (400.000 ₮)
Шилдэг олон улсын хүүрнэлт кино (200.000 ₮)
Шилдэг Монгол баримтат кино (400.000 ₮)
Шилдэг олон улсын баримтат кино (200.000 ₮)
Шилдэг Монгол хүүхэлдэйн кино (400.000 ₮)
Шилдэг олон улсын хүүхэлдэйн кино (200.000 ₮)
Шилдэг Монгол эксперименталь кино (400.000 ₮)
Шилдэг олон улсын эксперименталь кино (200.000 ₮)

Уран бүтээлчид ЭНД дарж холбоосоор орон бүтээлээ бүртгүүлэх боломжтой.

8-р Алтан Өргөө Олон Улсын Кино Наадмын нээлтийн кино бол Машбатын Бишрэлийн найруулсан “Сахиусан тэнгэрийн оронд орхигдогсод” юм. Уг кино нь Америкт Америк уран бүтээлчдийн оролцоотойгоор бүтсэн ба Монгол болон Англи хэл дээр хийгджээ.

Америкт амьдарч ажилладаг Машбатын Бишрэл маань Машбатын Ивээлтэй хамтран уг киног бүтээжээ. Борис Айзакын хамт Машбатын Ивээл киноны продюсероор ажиллаад зогсохгүй мөн гол дүрд тогложээ. Уг киноны бас нэгэн гол дүрд Төмөрсүхийн Эрдэнэмөнх тоглосон ба түүний анхны дүр бүтээлт юм.

“Сахиусан тэнгэрийн оронд орхигдогсод” кинонд ба мөнгөгүйн эрхээр гэмт хэрэг үйлдэхэд хүрч буй хоёр Монгол цагаач залуугийн тухай өгүүлнэ. Тэд чинээлэг бизнесмений хүүг барьцаалахаар шийдэх ба энэ хэргийн ард гарсны дараа тэд эргэж буцалтгүй энэ замаар замнах ёстойг ухаарна.

Кино нь Лос Анжелесийн Ази Номхон Далайн кино наадам, Сан Дьегогийн Ази кино наадам, Сиэтлийн Ази Америкийн кино наадамд сонгогдож Күинсийн дэлхийн кино наадмаас шилдэг зураглаачийн шагнал хүртсэн юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Кристен Стюарт, Оскар Айзек нар шинэ цус сорогчтой кинонд дүр бүтээхээр боллоо
2
7 цагийн өмнө
Ма Дон Сокийн биеийн бүх өөрчлөлт нэг бичлэгт
3
Өчигдөр
"Met Gala 2024" дээрх тоохгүй өнгөрч боломгүй 10 мөч
санал болгох
1
5 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Өчигдөр
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
Уржигдар
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.