Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Архивын 21 төрлийн лавлагааг нийслэлийн 19 хорооноос авах боломжтой боллоо


Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр НЗДТГ, Азийн сангаас хамтран хэрэгжүүлж буй "Хотын засаглалыг сайжруулах төсөл"-ийн төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилтын хүрээнд архивын 21 төрлийн лавлагааг нийслэлийн 19 хорооноос иргэд харъяалал харгалзахгүй авах боломжтой боллоо. 

Нийслэлийн Архивын газар нь Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвүүд болон дүүргүүдийн архивын тасгаас архивын лавлагаа авах үйлчилгээг иргэдэд хуулбарлан олгодог байсан бол 2016 оноос хойш хэрэгжиж буй "Хотын засаглалыг сайжруулах төсөл" –ийн хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай, чирэгдэлгүй хүргэх, иргэдийн цагийг хэмнэх, зардал чирэгдлийг багасгах зорилгоор шат дараатайгаар хороодод шилжүүлж байна. Хороодоосоо авах боломжтой 21 төрлийн архивын лавлагаанд “Ажилласан жилийн лавлагаа”, түрээсийн болон ахмадын орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдэд зориулсан “Орон сууцны эрхийн бичгийн лавлагаа”, НИТХ, НЗД болон бүх шатны Засаг даргын тогтоол, захирамж, тушаал, хурлын тэмдэглэл, тендер, өмч хувьчлалын лавлагаа гэх мэт үйлчилгээ багтана. 

 Архивын лавлагаа авахдаа иргэд өөрийн биеэр ирж тухайн хүссэн лавлагааны талаар тодруулга өгч захиална. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирэх боломжгүй иргэдийн биеийн байцаалтыг төлөөлж байгаа иргэн заавал авч ирж өөрт ойрхон хороондоо очин захиалгаа өгөөд 3 – 5 хоногийн дараа ахиж очин авах боломжтой. Эсвэл lavlagaa.ub.gov.mn сайтаар захиалгаа өгөн, өөрт ойр хорооноосоо мөн 3-5 хоногийн дараа очиж авах боломжтой. 

Та бүхэнд нэмэлт мэдээлэл шаардлагатай бол Нийслэлийн Архивын Газрын 75105000 дугаарын утсаар холбогдох боломжтой.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.