Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Бид юунд дурлаж байна вэ? №12


Ub.life-ийн редакцийн хамт олон кино, дуу хөгжим, ном гээд л ямар уран бүтээлд дурлаж эсвээс чөлөөт цагаараа юу хийж, амьдралынхаа хэмнэлд шинээр юуг хэрэгжүүлж, туршиж байгаагаа өөр хоорондоо яриад зогсохгүй уншигч Тантай хуваалцдаг билээ. 

Цувралын 12 дахь дугаарыг хүлээн авна уу. 

Бясалгал - З.Энхмөнх, Арт директор

Хэрэндээ л завгүй амьдралын хэмнэлийнхээ дунд өөртөө цаг гаргаж, өөрийгөө эрхлүүлэх тал дээр тунчиг чадамгай гэж боддог ч яагаад ч юм бясалгал хийдэг хүмүүст битүүхэндээ атаархдаг байлаа. Бясалгал гэдгээр би ямар нэгэн шашны зан үйлийг яриагүй, бодлуудаа унтраан ажиглаж суух тухай өгүүлж байна. Яг одоодоо байх буюу “Power of now”-ийг би зөвхөн унтах үедээ л хэрэглэдэг арга төдийгөөр хэрэгжүүлдэг байсан бол сүүлийн үед энэ цагаа ихээхэн үгүйлж, маш баяр хөөртэйгээр тухлан суудаг болсон юм. 

Одоо би “Calm” аппликэйшний тусламжтайгаар 63 дахь хоногтоо бясалгаад байгаа бөгөөд өдрийн аль нэг цагт ердөө 5 минут (мэдээж үүнээс илүү цаг гаргахыг хичээнэ) гаргаж заншаад байгаа. Бужигнасан олон бодлуудаа зогсоож, тэднийг байгаа чигээр нь хүлээж авах нь хэсэг зуур ч гэсэн надад тайвшралыг өгөөд зогсолгүй, төвлөрлийг минь дээшлүүлж, ажлын талбарууддаа илүү үр бүтээмжтэй болсондоо машид баярланам.

UB.LIFE - Ж.Мөнхзул, Сэтгүүлч

Сүүлийн үед дурлаж, дурласан сэтгэлдээ таашаалтай явах болсон нэгэн зүйл маань сонгосон ажил мэргэжил минь юм. Сургууль төгсөж ирснээсээ хойш мэргэжлээрээ суурин ажиллаж амжилгүй дөрвөн жилийг элээсэн би бээр өнгөрсөн сараас хойш UBLIFE-ын редакцид ширээ эзлэн суух болсон маань энэ ажлаа удаан хийгээгүй надад эхэндээ багахан цочир байлаа. Дараа нь өдрөөс өдөрт анзаарах болсон зүйл маань хүн дуртай ажлаа хийж суухад төвөгшөөх, айж эмээх, хойрго хандах сэтгэл, сэдэл төрдөггүй ажээ. Энэхэн мэдээ материалаа уншууртай болгочих юмсан гэж хичээн суухад цаг цахилан өнгөрч, хийж байгаа зүйлдээ түүртэлгүй ажиллах нь миний хувьд дурлал юм. Ажил мэргэжлээсээ авах таашаал бол хүнд төрж болох чухал сэтгэл ханамжуудын нэг байх гэж боддог. Түүнчлэн дунд нь ороод ажиллахад vibe таарч нийлэн, бүтээлч сайхнаараа үлгэр болж буй халуун дулаан хамт олонтой болсондоо баярлан байна. Thanks guys!

Азийн Медиа Арт Наадам: “Найрагчийн мөрөөр” - У.Бямбаням, Ерөнхий редактор

ЗурагТайлбар




Хэдэн өдрийн өмнө БНСУ-ын Гванжу хотноо Азийн Медиа Арт Наадам нээлтээ хийлээ. Үүнд Монгол Улсаас куратор Б.Номинтуяа, уран бүтээлчээр Ш.Ихбаяр, А.Нарандулам, С.Төрболд болон “Найрагчийн мөрөөр” баг маань оролцлоо. Манайхаас видео, микс артын гурван бүтээл оролцож байгаа. 9 орны 30 орчим куратор, уран бүтээлч оролцсон уг үзэсгэлэн ирэх хоёрдугаар сарын 23 хүртэл үргэлжилнэ.

Бидний хувьд кураторын санал болгосноор өрөөгөө яг галт тэрэгний өрөө шиг тохижуулсан. Аяллын гол уур амьсгал галт тэрэгтэй холбоотой байсан учраас тэр. Өрөөний хоёр ханан дээр 1920-30 оны Монголын нийгэм, өөрчлөлтийг харуулсан түүхэн видеог бүтээл болгон тоглуулж, өөрсдийн аяллын видеог цонхоор харагдах хэсэгт, цонхны хүрээнд тоглуулсан. Хөгжмийг нь DJ Бодьхүү дэглэсэн.

“Найрагчийн мөрөөр" төсөл маань эхлээд жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд бид 10 цуврал нийтлэлээ гаргаж, хоёр ч олон улсын медиа наадамд түүхээ хуваалцлаа. Хүмүүс Монголын анхны сэхээтнүүдийн түүхийг мэддэг болсон байна. Гаднын нэг уран бүтээлч миний нэрийг санахгүй хэр нь “Чи яруу найрагчийн тухай бүтээлээр оролцсон билүү. Нэр нь Нацагдорж байхаа” гэсэн шүү. Одоо бид нэвтрүүлгээ бэлдэж хүргэхээр ажиллаж байгаа.

Дурлал - Б.Билгүүн, Дизайнер

Хайр дурлал гэдэг ирэхдээ ч тэр буцахдаа ч тэр ерөөс хүслээр болдоггүй нь гаслантай. Бүр сэтгэлийн арьснаас зулгарч холдох шиг уйтай санагдахыг яана. Би их дурламтгай хүн л дээ. Энэ нь үргэлж дурлаад, бүхий л сэтгэлээ цацаад явдаг гэсэн үг биш. Үнэхээр хайр татам, сүнслэг нэгэнд дурлахад хэзээд бэлхэн явдаг хүн гэсэн үг. Үүнээс болж хэсэгтээ сэтгэлийнхээ мухарт суугаад алга болох үе ч байна. Заримдаа бүр нүд, уруул, ам, хамар, чихээ хамж нүүрлүүгээ шигдэж ороод тархиныхаа мухарт юу ч сонсохгүй, харахгүй, мэдрэхгүй алга болмоор санагддаг. Тэгээд эргээд гараад ирэхдээ уран бүтээлийн элдэв сэдэл энгэрээрээ дүүрэн тэвэрсээр ирдэг. Гацаанаасаа гарах гэж дурладаг гэсэн үг биш шүү, зарим уран бүтээлч хүмүүсийн ажилдаг горим угаасаа ийм.



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.06.15
Mobicom Edition: Бид юунд дурлаж байна вэ? (№35)
2
2021.12.07
Бид юунд дурлаж байна вэ? №34
3
2021.11.16
Хакүхо аварга хамгаалалтын албанд ажилласантай холбоотой 10 пост
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.