Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Бид юунд дурлаж байна вэ? №17


Ub.life-ийн редакцийн хамт олон амьдралдаа шинэ содон юу хэрэгжүүлж, ямар кино, дуу хөгжмөөс юуг мэдэрч, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлсэн зэргээ уншигч Тантай хуваалцдаг билээ. Энэ удаад "Бид юунд дурлаж байна вэ?" булангийнхаа 17 дахь дугаарыг хүргэж байна.

Цэвэр агаар, уртын дуу - О.Анхзаяа, Сэтгүүлч

Өнгөрөгч ням гарагт уул хаданд гарч сайхан алхах боломж олдлоо. Санаа нийлсэн хүмүүстэйгээ цуг Чингэлтэйн Зүрх уул руу гарч, цас бударсан онцгой нэгэн ийм өдөр цэвэр агаараар ханатлаа амьсгалав. Гол нь хамт явсан уртын дууч бүсгүй уулан дээр моддын дунд дуулсан нь миний өмнө нь мэдэрч байгаагүй үнэхээр таатай мэдрэмж байсан юм. Бид бүгд чимээ аниргүй болоод түүний дуулахыг уул устайгаа цуг сонссон доо. Энэ өдөр тэр чигтээ л дурсамж, тайтгарал, шинэ долоо хоногийн эрч хүч байж чадсан.

Энгийн зүйлс -  Х.Сүрэн, Дизайнер

ЗурагТайлбар




Хүн бүрийн давтагдашгүй нандин чанар, үйл хөдлөл, зөрөөд өнгөрөх хүмүүс, өдөр бүр алхдаг гудамж гээд л бидний тэр бүр анзаардаггүй жижигхэн зүйлээс сэтгэл ханамж авч, түүндээ дурлаж дурсаж амьдрах нь эдгээр өдрүүдийн дурлал минь болж байна.

Энэ талаар Brené Brown: The Call to Courage нэртэй түүний баримтат кино маш энгийнээр тайлбарлаад өгөх шиг санагдсан. Түүний лекцэнд хүмүүс тэмдэглэлт үйл явдлыг бус энгийн нэгэн цаг мөчийн дурсамжаа маш ихээр санан дурсдаг тухай жишээлсэн. Үүнийг сонсоход аавын минь надад бичдэг байсан электрон захидлуудыг эргэн санагалзуулав.

Мөн “Before Sunset” киноны хэсэгт Сэлинэ  "Хүмүүсийн энгийн боловч сэтгэл хөдөлгөсөн зүйлс тэднийг санахад хүргэдэг. Чамайг хэн ч, хэзээ ч орлохгүй. Хүн болгон дахин давтагдашгүй үйл хөдлөл, характертай байдаг" гэж хэлсэн эшлэлээс амьдралд минь тохиолдсон энгийн бөгөөд сайхан мөчүүдийг дурсаж илүү ихээр хайрламаар санагдсан. Өдөр тутмын амьдралаасаа ямар нэгэн байдлаар сайхан бүхнийг харж, анзаарах нь хамгийн том аз жаргал.

Ус – Э.Намуун, Редактор

Сүүлийн жилийн хугацаанд өглөө босонгуутаа ус ууж хэвшсэн нь эрүүл мэндийнхээ төлөө хийсэн хамгийн энгийн бөгөөд чухал зүйл байлаа. Усны ач тусыг саяхан хамгийн ихээр мэдэрсэн юм. Юу гэхээр, хэд хоног амьдралын энэ хэмнэлээсээ хөндийрч, өдөрт хангалттай ус уулгүй цай, кофе л уув. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр бие жаахан тавгүйрхээд дусал хийлгүүлэхэд эмч миний цусны өнгийг хараад бараг л шоконд орсон. Судсан дотроо “чулуужсан” бололтой. Хар бараан, хэт өтгөн цусаа хараад усаа хангалттай уугаагүйн гор гэж бодсон доо. Бидний өдөр тутмын амьдралд компьютер, гар утас гээд л цацраг туяа ялгаруулж, биед сөргөөр нөлөөлдөг зүйлс их. Эдгээр төхөөрөмжөөс болж биед ихээхэн хор хуримтлагддаг. Тийм болохоор цусаа шингэн байлгаж, биеийнхээ бүх хэсэгт саадгүй хүргэн, тархи, зүрхний цусан хангамжаа сайжруулахын тулд ядаж усаа хангалттай хэмжээнд уух хэрэгтэйг ойлгоод хэрэгжүүлж эхэлсэн.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.06.15
Mobicom Edition: Бид юунд дурлаж байна вэ? (№35)
2
2021.12.07
Бид юунд дурлаж байна вэ? №34
3
2021.11.16
Хакүхо аварга хамгаалалтын албанд ажилласантай холбоотой 10 пост
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.