Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

240 хүүхдийн хүчин чадалтай IV цэцэрлэгийн шинэ байрны нээлт болов


Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд 4 дүгээр цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 240 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэгийг өнөөдөр нээсэн бөгөөд 240 хүүхдийн хүчин чадалтай, 8 бүлгийн 53 багш, ажилтантай юм. Уг цэцэрлэгийн барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавьж, 2.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр “Олон тоосго” ХХК барьж гүйцэтгэсэн.

Хуучин барилга 1957 онд анх 110 хүүхдийн хүчин чадалтай, 21 ажилтантай, Эрүүл мэндийн яамны харъяа 28 дугаар цэцэрлэг нэртэйгээр ажиллаж байжээ. Мэргэжлийн хяналтын байгууллагын цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийн дагуу цэцэрлэгийн барилгыг буулгаж шинээр барьсан юм. ЧД-ийн 4, 5 дугаар хорооны хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны хүүхдийн тоо 400 хүүхэд байгааг бүрэн хамруулж 410 хүүхдэд СӨБ-ын үйлчилгээг үзүүлж байна. 

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох, ЧД-ийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, ЧД-ийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль болон бусад албаны хүмүүс, цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг, эхчүүд, сурагчид, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцов.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.10.15 64.119.22.192

Ямарт нь мэдээ бичээд ямарт нь бичдэггүй юм болдоо. хаха

0 Хариулах